antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2014 2 comments

Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ

нийтлэсэн Admin

chuulganУИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

 Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалт хийх үүднээс Засгийн газраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ.
Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаардаг бөгөөд төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Засгийн газар татварын бааз суурийг өргөтгөх үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хөл дээр нь босгох, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, татвар төлөлттэй холбоотой чирэгдэл, хүнд суртлыг арилгах бодлого барьж байгаа. Иймээс эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэ төслийг оруулж ирж байгаа юм. Хуулийн төсөлд туссан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг энэ оны дундуур өргөн барих төсвийн тодотголоор шийднэ гэдгийг хэллээ.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 44 нь буюу 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 81.8 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (May 27, 2014 7:47:20 pm )

    Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм.
    Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд.
    1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ.
    Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий.
    94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг.
    Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ.
    93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа.
    94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.

  • zochin (May 27, 2014 7:48:19 pm )

    наад ландаг чинь манай байрных л дааа айлын гэмгүй хүүхдийг айлгаж дарамтлаад тэрнээс нь болж манай байранд бөөн юм болсон тэр хүүхэд нь одоо том залуу болчихсон радиод сэтгүүлч хийдэг юм

antalya rent a car