antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2014 1 comment

Зуны амралтаа Шанхайд “Суралцангаа аялая”

нийтлэсэн Admin

Surgalt-620x22511Зуны амралтаа Шанхай хотод гайхалтай адал явдлаар дүүрэн “Суралцангаа аялах” боломжийг таньд олгож буй манай Шанхай дахь Хятад хэлний зуны вакум сургалтын бүртгэл 7-хон хоногийн дараа буюу 6 сарын 2-нд дуусах гэж байгаа тул та яараарай. Цөөхөн тооны элсэгчдийг бүртгэх тул зуны амралтаа шинэхэн найзуудтайгаа зугаатай өнгөрүүлэх энэхүү гайхалтай боломжийг та бүү алдаарай.

Та манай “Шанхай дахь Монгол иргэдийн нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг Хятад хэлний зуны вакум сургалтанд хамрагдсанаар нэг сарын хугацаанд хятад хэлийг эрчимжүүлсэн програмын дагуу олон жилийн туршлагатай Хятад болон Монгол  багш нараар хүрээлүүлэн сурахын зэрэгцээ Шанхай хот дахь их дээд сургуультай танилцан цаашид Шанхай хотын дээд сургуульд тэтгэлэгээр сурах гүүрийг тань нээж өгөх болно.

Бид сургалтанд  хамрагдсан оюутнуудаа чөлөөт цагаар нь  Шанхай хотын үзэсгэлэнт газруудаар аялуулдаг уламжлалтай. Дэлхийд алдартай усан парк, аквариуман доторх амьтны хүрээлэн, дэлхийн эдийн засгийн төв цамхаг, дэлхийн долоон гайхамшгийн нэг сувдан цамхаг, 100 давхрын өндрөөс Шанхай хотыг тольдох гээд л олон олон нүд бүлтийлгэм адал явдал таныг хүлээж байгаа шүү.

Зардал мөнгөний хувьд бид хамгийн боломжийн доод жишгийг санал болгосон байгаа. Үүнд оюутнуудын нэг талын зардал болон тав тухтай амьдрах байр, тохилог сургалтын орчин, сурах бичиг, өдрийн нэг хоол гээд бүгд нийлээд ердөө 6800 юаны төлбөртэй.

Сургалтын бүртгэл 6 дугаар сарын 2-нд дуусах ба эхний ээлж маань 6 сарын 12-нд Шанхай хотын зүг эрдмийн жолоогоо залах тул та яараарай. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд одоо цөөхөн тооны элсэгчдийг авах тул та бүртгэл дуусахаас өмнө амжиж бүртгүүлээрэй.Aquarium-620x2251 Ингээд зуны амралтаараа Шанхай хотод Суралцангаа аялах гайхалтай адал явдал та бүгдийг хүлээж байна залуусаа.

The-Bund-620x2251

Хаяг: Оранже Плаза 402 тоот /тэнгис кино театр хажууд/
Утас: 7711-6060, 9698-6363


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 100 % (May 27, 2014 2:12:45 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car