antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 1 comment

Монгол бүсгүйн авьяасыг шагшиж байна

нийтлэсэн Admin

АНУ-ын “Пауэль” симфони найрал хөгжмийн театрт монгол бүсгүй авьяасаараа гайхуулан, үзэгч олныг шагшуулж байна. Түүний нэр З.Номин. Сэйнт Луизийн залуу хөгжимчдийн симфони найрал хөгжмийн эрдүү хийлч. Түүний тухай мэдээллийг өчигдөр тус хотын нэгэн телевизээр цацлаа. “Бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс ирсэн нэгэн охин “Пауэль”-ийн танхимд үзэгчдийг дуу алдуулан, гайхашруулж байна” хэмээн тэрхүү мэдээ эхлэв.

Залуу хөгжимчдийн симфони найрал хөгжмийн хөгжиж буй орнуудад очиж туршлага судлах хөтөлбөрийн хүрээнд Петер Майрс хэмээх залуу хоёр жилийн өмнө Улаанбаатарт хөл тавьжээ. ХБК-ийн оюутнуудад мэргэжлийн хичээл заах үедээ Номингийн авьяасыг олж мэдрэн, биширсэн байна. Тэгээд нутагтаа ирээд түүний бичлэгийг Вебстерийн их сургуулийн хөгжмийн хөтөлбөр хариуцсан захиралд сонсгосон даруйд тал нутгийн охинд тэтгэлэг олгон сургуульдаа элсүүлэхийг зөвшөөрчээ. Ийнхүү Номин Америк оронд авьяас чадлаа шинээр нээхээр ирэв.

Дөнгөж ирээд нэг сар болоод дээр дурьдсан залуу хөгжимчдийн симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтахаар шалгарсан бөгөөд нэг жилийн дараа гоцлол хөгжимчин нь болсон байна. “Энэ бол миний амьдралын хамгийн том бэлэг. Би ирээдүйнхээ үүд хаалгыг нээхийг хичээж байна” хэмээн Номин телевизийн сэтгүүлчид ярилаа. Мөн түүний авьяасыг анх олж харсан, тэтгэлэг олж өгч Америкт аваачсан Петер Майрст талархав. Номингийн тоглолт энэ сарын 27-нд Сэйнт Луйз хотноо болох гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 23, 2011 11:55:22 pm )

    Amjilt husie!

antalya rent a car