antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2014 3 comments

Шинээр газар өмчлөх иргэдэд 0.5 га газар өмчлүүлнэ

нийтлэсэн Admin

gazarНийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байр­шилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр төлөв­лөл­тийн ажлууд хийгдэж байгаа. Тэгвэл уг төлөвлөлтийн ажил дуусаж, НИТХ-аар батлуулахад бэлэн бол­сон талаар өнөөдөр Нийслэлийн өмчийн ха­рилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Төлөвлөгдсөн 52 байр­шил нь НИТХ-аас дэмжигдвэл олон нийтэд албан ёсоор 14 хоногийн өмнө мэдээлж, цахим программаар иргэдийн мэдээллийг хүлээж авах аж.
Цахим программын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтын шу­гамаар ажиллуулж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил, доголдол илрээгүй байна.
Өөрөөр хэлбэл, прог­рамм нь өнгөрсөн хуга­цаанд туршилтын хэл­бэрээр ажиллаж байсан тул бүртгүүлсэн иргэдийн материалыг хүчингүйд тооцох аж.
Түүнчлэн анх 52 байршилд иргэнд газар өмчлүүлэх тухай асуудал яригдаж эхэлж байхад газрын хэмжээг 0.7 га гэж тооцоолж байсан ч олгогдох газрын талбайн хэмжээнээс хамаарч, 0.5 га болгон өөрчилсөн байна.
Уг газруудыг зөвхөн гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх бөгөөд цахим бүртгэлийн ажил эхлээгүй болохыг холбогдох албаны хүмүүс албан ёсоор мэ­дэгдлээ.
Р.Төгс
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • н (May 27, 2014 4:06:29 pm )

    0.7 0.5 аль нь ч биш 0.07, 0.05 буюу 500 метр кв шүү дээ мэдээлэл үнэн зөв байх ёстой гэсэн дүрэм байхгүй юу

  • Anonymous (May 27, 2014 9:58:07 pm )

    zuv bicheech. o.o5 ga shuudee. GA GEJ 1oooo mk gazryg helldeg yum

  • zochin (May 28, 2014 8:23:20 am )

    Ard tumend bolhoor algiin chine ll gazar uguh yum daa hu. Darga nar ni bolhoor hemjee hizgaargui idej uuj avch edleh yum daa

antalya rent a car