Удахгүй хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр болно. Жилд ганцхан болдог хүүхдийн баярын зохион байгуулалт жил бүр л адилхан болох юм. Цаг хугацааны хэрээр өөрчлөгддөггүй ганц зүйл нь энэ. Сүхбаатрын талбайд хэдэн хүүхдүүд цуглуулаад Ерөнхий сайд, Шадар сайд нар хүрэлцэн ирж хүүхдүүдэд ямар их хайртайгаа хэлээд дуусна.
Яах учраа олохгүй, яаж баярлаад байгаагаа ч ойлгохгүй багачууд төв талбайгаар гүйлдэж, арай бэл бэнчин ихтэй айлын хүүхдүүд паркад өдрийг өнгөрүүлнэ. ҮСАХ буюу бидний нэрлэж заншсан улсад ганцхан байдаг хүүхдийн парк өнөөдөр давчуухан зайндаа авцалдахааргүй үнийн тарифийг тогтоожээ. Багачуудын хувьд бүтэн жилийн турш хүсэн хүлээдэг баяраараа парк орж тоглохыг хүсдэг. Энэ хүсэл нь ядруухан амьдралтай айлын хүүхдүүдийн хувьд бараг л мөрөөдөл нь гэхэд нууц бишээ. Гэтэл тэнгэрт хадсан үнэтэй паркад нийслэлийн багачуудын ихэнх нь тоглох эрхээ үргэлж л хасуулсаар ирсэн. Энэ жил мөн л тийм байх бололтой.
Өнөөдөр Хүүхдийн паркт нийт 13 автомат болон цахилгаан тоглоом ажиллаж байна. Тоглоом тус бүр тарифтай, тоглох хүүхдийн нас өндрийг хүртэл заажээ. Парк дотор байрлах цөөхөн хэдхэн тоглоом дээр тоглохын тулд өндөр үнэ төлнө. Бас болоогүй нэвтрэхдээ хүртэл 1000 төгрөгөөр нэвтрэнэ. “Хөөрхөн” шулах арга…
Уг нь Монголдоо байхгүй тохилог орчинг бүрдүүлсэн газар. Тиймдээ ч олноос шүүмжлэлд тэр бүр өртөөд байдаггүй ч үнийн тариф, давчуухан зайнд нь сэтгэл дундуур байгаа.
Нэг тоглоомын үнэ нь гэхэд 4000-6000 төгрөгийн үнэтэй. Энэ өндөр үнээр олон хүүхэдтэй айлын хүүхдүүд хэдэн тоглоом дээр тоглож чадах бол. Мэдээж бага насны хүүхдүүдээ эцэг, эхчүүд ганцааранг нь явуулахгүй. Ах эгчтэй нь эсвэл өөрсдөө цуг явж баярлуулах асуудал тулгарна. Бага насны хүүхдүүд ганцаараа тоглоом дээр суугаад тоглож чадахгүй нь тодорхой. Ганц хүүхэдтэй гэр бүл ховор. Ямар эгчийг нь тоглуулаад дүүг нь тоглуулахгүй гомдоолтой нь биш. Энэ асуудал олон хүүхдийн эцэг эхийн санааг зовоосон асуудал болж байгаа гэхэд маргах хүн байхгүй байх. Хүүхдээ тоглуулах боломжтой аав ээж байхад боломжгүй нь олон бий. Боломжийн орлоггүй аав ээжтэйдээ хүүхэд багачууд бусдаасаа дутуу баярлах ёсгүй. Харин ч бусад хүүхдүүдийн адилаар тоглон, баярлаж болдогийг мэдрүүлж нэг өдрийг хүссэнээр нь өнгөрүүлж өгөхөд юу нь болохгүй гэж. Даанч энэ боломж нь мөнгөөр хязгаарлагдаж байгаа нь зовлонтой.
Мөн үр хүүхдүүдээ тоглуулахаар паркыг зорьж ирсэн томчууд ч мөн их асуудал тулгардаг. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглочих “олиг”-той том хүний ч тоглоом ч алга. Үүнд настан буурлууд, эцэг эхчүүд хамгийн их бухимдалтай байдаг.
Түүнчлэн хүүхэд л болсон хойно чихэр жимс, ундаа амттан таарвал “нүд унагаана”. Гэтэл паркийн хашаан дотор худалдаалагддаг бүх зүйл дэлгүүрийн үнээс нэг дахин өндөр үнэтэй. Цайны газрын хоолны үнэ нь мөн л ялгаагүй тэнгэрт хадсан үнэтэй.
Өнгөрсөн жил нэг сонирхолтой ч гэмээр инээд хүрмээр ч юм шиг нэг дүрэм тогтоожээ. Үүнд “Том хүн гэдэг нь 130 см-ээс дээш өндөртэй бол том хүн, 130 см-ээс доош гурван наснаас дээш бол хүүхдийн тасалбар худалдан авна” хэмээн бичсэн байсан. Тэгэхээр ахлах болон дунд ангийн сурагчдын хувьд жижиг биетэй заримынх нь хувьд бөөн аз болж, хүүхдийн үнээр тоглох нь. Орчин цагт бараг 130 см өндөртэй ахлах ангийн сурагч гэж байхгүй, дунд ангийн хүүхдүүд ч өсгөлүүн биетэй болсон цаг шүү дээ. Хүүхдийг биеийн харьцаагаар нь ялгасан ийм “балай” журмыг хэн гээч нь бичдэг байн аа. Харин энэ жил энэхүү дүрэм нь мөрдөгдсөн хэвээр байх болов уу яах бол бүү мэд.
Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ жилд ганцхан тохиох энэ өдрөөр нь мөнгөнд баригдуулалгүй эрх дураар нь баярлуулах арга байдаггүй л юм байх даа.
Монгол улсын урдаа барих ганц хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн том нэрийг хүлээж авахад дэндүү учир дутагдалтай санагдана. Монгол улсын газар нутагт, улсын гэх тодотголтой Нийслэлд ганцхан байдаг жижигхэн талбайтай, өртөг өндөртэй паркад “баячууд”-ын хүүхдүүд л тоглох эрхтэй. Харин ядарсан энгийн ардын хүүхдүүд үнэ нь тэнгэрт хадсан тоглоомын газар тоглож наадаж чадахгүй байсаар хүүхдийн тооноос хасагдах бололтой.
“Хүүхдийн парк”-ийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн газар гэж хэлвэл зохилтой болжээ.
Харин энэ жил “парк” жил бүр гаргадаг алдаа дутгадалаа засаж чадах болов уу даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОэмээЧИзочинНзочинзочинчинзочин (May 26, 2014 4:43:50 pm )
Худлаа хүүхэд манай ирээдүй, хүүдэд хайртай ч гэх шиг. Хүүхдийн нэр барьж мөнгө олцгоодог байж ганц, хоёрхон өдөр үнэгүй ч байсан яадаг юм.
-
Зочин (May 26, 2014 5:25:30 pm )
төр засгийн эрхмүүд минь зөвхөн хүүхдийн төлөө ганцхан паркийг л улсынхаа мэдэлд байлгаад үр хүүхдүүдээ баярлуулж болдоггүй юмуу. 6 сарын 1 нд ашиг хонжоо орлого олох гэсэн хэдэн наймаачдын хятадын бараанаас өөр зүйл юу байдаг билээ. Юу ч байхгүй ш тээ.Ёстой талбай дээр гүйж байгаад л харьцгаадаг гэж яг үнэн шүү. Ээж ав нь чалынхаа хирээр идэж уулгадаг тэгээд л баяр дуусдаг.Төр засгийн нэртэй хүүхдийн байгууллагынхан юу хийж байнаа.Юм хийх гэхээрээ баахан хөрөнгө мөнгө нэхээд дундаас нь хэдэн төгрөг завшихыг л бодохоос өөр жинхэнэ сэтгэлээрээ дуу хоолойгоо гаргаад байгаа юм хаана байна.
-
Tur huchtei baildaa (May 26, 2014 9:10:49 pm )
Bolohgui l baihdoo niigem ni sotcializim bish bolson bolohoo tog tcahilgaan ajilchdiin huls geed naad zahiin zardal ni huvi hunii hurunguus garch baigaa shdee. Dandaa belenchilih bolomjgui l niigem bndoo. Bi ch gesen yahavdee huuhdee gantc ch gesen togloomoor togluulnaa yadgiin
-
-
zochin (May 26, 2014 5:35:50 pm )
er n jild neg l bolj bgaa bayariin uduruur unegui bish yumaa gehed yadaj neg togloomiig n 1000 t bolgoh heregtei sh dee teglee geed park dampuurchihgui l bh. neg hoyor udur huuhduudiig bayarluulchihad yahawdee. bayariin uduruuruu huuhduud jargaltai bh heregtei.
-
Anonymous (May 26, 2014 6:35:19 pm )
Бээжинд паркд тоглохдоо нэг том хун 100 юань толж 4 тоглоомон дээр унэгуй тоглодог бусад нь унэтэй байдаг шуу дээ ондор унэтэй босгосон тоглоомууд тодорхой унэтэй байх нь зов гагцхуу тоглох гэж дугаарлах нь хэцуу жилдээ ганц удаа хуухэдэдээ монго гаргахад юундаа гараа татаад байгаа юм
-
ззочин (May 26, 2014 7:17:19 pm )
дүо эсгэсэн ардчлалын эрхэмлэдэг зүйл нь иргэдээс гуйж сонгогдоод иргэдээ дарангуйлж мөлжих явдал юм гэдэг нь тодорхой болов. МАН АН-ынхан хорь гаруй жил аодчлал гэж хулихдлаа та нар яаж гуйлгаж байж сонгосон билээ юмны үнэ нэмээд өгөхөөр та нар шулагдахгүй яадаг юм бэ? амиа аргацааж байгаа хэдийг нь хяхаад өгөхөөр хахуулиа бариад гүйхгүй яадаг юм бэ гэдгийг ёстой нэг үзүүлж байх шив
-
Anonymous (May 26, 2014 9:57:11 pm )
Hbkjcb
-
Anonymous (May 26, 2014 10:04:06 pm )
Yooooo deer yuu geneeee? Jildee gants l huuhdedee mungu zarj busad uyed ni ooroo yaadgiig medehgui! Mani met shig zaluu bair sawnii or zeeltei tsalin baga har myangan ger bul bdag. Hun bgon l dor hayaj 50,000s deesh mungutei orohgui bol bolohgui 2 huuhdee daguulaad odorjin olon yawaltai bish unendee
50,000ch juldahaar sh dee. Uneheer l unensht! Haaaaalganii une haanach bgui undur unetei!
Dotor ni alhah gehnee zai baga shawaaraldsan
hedhen togloomtoi! -
Jigmed (May 27, 2014 4:12:14 am )
Tur mash sularch bn… Alsiig haragch deerees gants 2 -iin shideh heregtei … Tegbel changarna
-
Puujee (May 27, 2014 10:08:40 am )
Ur huuhdiinhee, hoich ireeduigee nasaar ni bish undriin hemjeegeer ni yalgavarladag ni yamar uls ornii bodlogo ve!? Ursuud maani Huuhdiin bayariin udruuruu hed ni “Huuhdiin park”-iin undur unetei tugluumuur tugluh yum bol doo.
-
Anonymous (May 27, 2014 10:35:48 am )
Хулээцтэй байж байгаад харья ! Унэгуй юманд монголчууд дуртай! Яаж монго олж яаж тухайн газрыг байгуулж байгаа билээ???!! Монго монго монго цаг наргуй ходолморлож байж босгосон шуу дээ??!! Талбай дээр манай том нэртэй улайдаггуй хувирдаггуй том нэртэй янз бурийн дур торхтэй улсууд ирж баахан жужиглэж байгаад дур эсгээд л явчихдаг уунийг болимоор юм!! Хуухдийн байгууллага л маш гое сэтгэлд улдээчих юм л хиих естой!!!! Ногоо олон улсын найрамдал зуслан алийгаа алдсан байна лээ……?????!!! Учир нь орох хаалганаас нь эхлээд лхуурай тоос хамар луу цоргиод хуухэд унтдаг ор эвдэрч цоморсон цонх хаалга нь эвдэрсэн маш бохир орчин болсон байна тэнд ажилладаг хумуус нь ажлын толоо сэтгэл алга миний уед болон / тэр уед жужигчин бархуу бас хэдэн шижигнэсэн залуус естой цоглог унэхээр ажиллаж зохион байгуулж чадаж байсан байна мон отгобат захирал бас байсан/ одооноос омно маш цэвэр чийглэг тоос биш тос даасан байсан юм ! Еронхий захирал аа сэмээхэн очоод хараарай!!!! Гуйцэтгэх захирал отгонбатад гэгээн муза авсанд баяр хургэе!!! Харин зав гаргаж зуслангаа сайн шалгаж гое болгоорой???!!! Хуухдээ цэвэр орчинд амраамаар байнаа !!!!!!! Мон байрандаа тэр олон ажилчин нэртэй хумуусээр гое цэцэг тариулж орчиноо цэцэгжуулээч ээ!!!! Цэгийн саванд хийгээд л тавьчихна шуу дээ???!!
11 Comments