Анх охидын хамтлагийн салхийг ”Уруулын будаг” хэмээх этгээд сонин нэртэй хамтлаг цахиур хагалан гарч байсан цаг саяхан. Тэгвэл энэ хамтлагаас хойш Эмоушин, Киви, мөн Гурван охин хамталгууд шил шилээ даран төрж монголын залуучуудыг рок попийн ертөнцөөр аялуулж байгаа. Охидын хамтлаг удаан оршин тогноход хэцүү хэл аманд амархан өртдөг зэрэг араасаа их олон хэл ам дагуулдаг ч эдгээр хамтлагууд уран бүтээлээрээ үзэгч фэнүүддээ баярлуулсаар яваа. Тэгвэл энэхүү хамтлагийн нэг бол “Гурван охин” хамтлаг юм. Нэг хэсэгтээ нэрээ өөрчлөнө гэж байсан ч энэхүү нэрээр олонд танигдаж үргэлж шинэ содон бүхнээр үзэгч фэнүүдээ бэлэг барьж чаддаг билээ. Сүүлийн үеийн уран бүтээл болох ”Дэлхийн ягаан зүрх” цомогоо худалдаанд гаргаад өөрсдийгөө хөдөлмөрч дайчин гэдгээ ч батлаад байгаа.
Хамтлагийн ахлагч Соло Болдтой хамтран ”Хагацаж чадах уу” дууг дуулсан бол хамтлагийн бас нэгэн гишүүн болох Ану нь SBN телевизийн бүтээл болох “Гэр ” олон ангит киноны дууг дуулж үзэгчдын сэтгэлд хүргэж чадсан. Харин хамтлагтаа хамгийн их хайрын романсаараа тэргүүлдэг дуучин бол Анхмаа юм. Дуулахаас гадна жүжиглэх гээд маш олон төрлийн авьяастай тэрээр хоёр ч удаа дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан. Үүгээрээ ч шаггүй жүжигчин болохоо харуулж чадсан. Тэгвэл энэ жил азтай одтой байгаа тус хамтлаг нь баярт мэдээнд дарагдаад байгаа. Үүний нэг нь шинэхэн гаргасан “Дэлхийн ягаан зүрх” цомог нь шилдэг цомгийн тоонд ороод байгаа. Тэгвэл хамтлагийн гишүүн болох хамгийн гол ажлыг хийдэг, хамгийн мэдрэмжтэй, хамгийн хамгийн Анхмаа маань удахгүй маамуулах нээ. Одоо гурван сар гаруй болж байгаа төдийгүй энэхүү мэдээг хамтлагийн гишүүд маш их нууцалж байгаа юм. Үүнийг сонссон фэнүүдийн сэтгэл гонсойсон гэсэн шүү. Ямартаа ч уран бүтээлээрээ үргэлж шинэ зүйлээр фэнүүдээ баярлуулж явдаг” Гурван охин ” хамтлагийн гишүүд эхнээсээ ээж болоод эхэллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.