Ая зохиогч Пүрэвсүрэн гэхээр зарим нэгэн мэдэхгүй. Тэгвэл нийтийн дуучдын бүх л хит болсон дууны аяыг нь энэ хүн зохиосон гэнэ. Тухайлбал Ноён Бондгор “Багын найз” дууг нь олонд хүргэсэн байдаг. Аливаа уран бүтээл гэдэг нь үргэлж хамтын бүтээл байдаг хойно шүлэг, ая зохиогч, дуучин гэсэн хамтын бүтээл байх ёстой. Гэхдээ зөвхөн дуучид л дуугаа дуулж од болж байна гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Дуучин Батсайхан, Жавхлан, Мөнхбат залуу дуучин Жимсээ, Буянжаргал гээд нийтийн дуучид түүний олон сайхан дууг нь дуулсан . Сонирхуулахад дуучин А.Мөнхбаттай үй зайгүй найзууд бол МУГЖ С.Жавхлантай нэг нутгийнх гэнэ лээ.
Эгэл даруу, энгийн нэгэн ая зохиогч түүнийг олны танил хит дуучдыг “төрүүлсэн” ачтан болсон арын албанд ажилладаг түүнийг хүмүүс тийм ч сайн таньдаггүй гэсэн шүү. Тиймдээ ч дуу, дуучин хоёрын арын албанд ямар их хүн хүч ажиллаж байдагийг хүмүүс мэддэггүйд “гомдолтой” явдаг гэнэ. Ямар сайндаа л “Нара бид хоёрыг явж байхад Наратай мэндэлчихээд миний хажуугаар зөрөөд өнгөрнө дөө” хэмээн нилээн сэтгэл гундуухан нэгэн сэтгүүлчийн асуултанд хариулсан гэнэ лээ.
Э.Анар NUUTS.MN
Холбоотой мэдээ
Comments are closed.