antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2014 34 comments

100 хоногийн зуурмаг (фельетон)

нийтлэсэн Admin
1401067879_20aaa82e9ebb2635original_500x500Эдийн засгийг зүгээр л гуурст морь шиг гараанаас нь бариа хүртэл галзуу хурдлуулахаар зүтгэж байгаа Монгол Улсын лаг том дарга нарын нэг болох ноён Н.Алтантуяатай хийсэн ярилцлагаа хүргэе.

– Сайн байна уу, та сайхан хаваржиж байна уу?

– Жилд чинь дөрвөн улирал л байдаг биз дээ! Тэгээд хавар болохоор л хаваржиж байна уу, намар болохоор л намаржиж байна уу гээд байх юм. Боль л доо, та нар. Зүгээр л “та ёстой супер шүү” энэ тэр гээд мэндэлчихэж болдоггүй юм уу?

– За уучлаарай, шууд чухал сэдэв рүүгээ оръё. “Изинис эйрвэйз” компани дампуурчихлаа. Та энэ талаар юу бодож байна даа. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

– Хэдхэн онгоц зээлж авчихаад тэрийгээ ажиллуулж чадахгүй л дампуурчихлаа шүү дээ. Бензин бага иддэг онгоц авахгүй яасан юм, хохь чинь! Ер нь би та нарт өчнөөн хэлсэн ш дээ, будаа байхгүй бол гурил ид, гурил байхгүй бол арвай хуураад ид. Яасан цамаан юм, та нар! Өндөг байхгүй байхад чинь өндөг иднэ гээд надаас нэхээд л байсан даг. Өндөг чинь тансаг хэрэглээ. Их тэнгэрийн хүлээн авалтан дээр хамгийн сүүлд харсан юм байна. Онгоц байхгүй бол алхаад явахгүй юу! Замдаа сайхан юм хум үзээд зураг мураг дараад яв л даа. Хамаг юмаа бэлдүүлэх гээд л үзчих юм!

– Танаар ч бэлдүүлэх гэсэн юм байхгүй байх аа. 350 ажилтантай үндэсний авиа компани дампуурчихлаа. Энэ олон нислэгээр зорчдог ажил, амьдралтай хүмүүсийг яах вэ. Жуулчдын улирал эхэллээ. Тэднийг яаж зөөх вэ?

– За тэгээд яг 350 хүн мөн ч юм уу даа, биш ч юм уу. Манайд одоо ингээд байх юм. 350 хүнтэй гээд л баахан цалин зарлага болоод байна гэж тоолуулчаад л яг газар дээр нь очихоор 35 хүн байж байдаг биз дээ. Аягүй л бол хужаа нар ч нууцаар ажиллуулдаг байж мэднэ. Чи түрүүн юу асуулаа. Аан тийм жуулчин гэж. Тэр өндөр хөгжилтэй орноос ирсэн гаруудыг сайхан морь унуул. Ховд, Увс, Хөвсгөл рүү морин өртөө байгуул. Юун онгоц! Морь аймаар гоё. Тээр жил би морь унаж үзсэн юм байна. Гоё л юм байна лээ. Тэр өндөр өндөр байшинтай газраас ирсэн хүмүүст онгоц, машин биш морь илүү гоё. Манай дотоодын иргэд яахав дээ ямар фургонд чихэж үзээгүй биш фургоноороо л аймгууд руугаа яв! Драгон дээр автовокзал ажиллаж байгаа. “Изинис эйрвэйз” дампуурчихсан юм чинь өргөтгөөд улам олон фургоны зогсоол бэлдээд тавьчихлаа.

– Хууль зүйн сайдын харьяа шоронд хүн нас барлаа. Талийгаачийг амиа хорлосон гэж шалгаад эхэлж байна. Энэ талаар юу бодож байна?

– АТГ чинь уг нь энэ Ардын намынхныг л шоронд хийх гэж байгуулагдсан юм шүү дээ. Тэр ёсоороо л сайхан ажиллаж байгаа. Гэтэл саяхнаас үндсэн зорилгоо мартаад ирваа юм шиг намайг шалгаад эхэлчихсэн. Тэгж байтал тэнд МАН-ын нэг нөхөр нас барчихлаа. Би ямар наад хүнээ нударчаарай гэсэн юм уу. Ерөөсөө одоо МАН-тай нийлээд энэ муу АТГ-тай тэмцэнэ ээ. Би МАН-тай засагт хамтрахгүй, харин АТГ-ыг нухах дээр хамтарна.

– Эдийн засгийг 100 хоногт хөгжүүлнэ гэж яриад байгаа. Та үүндээ хэр итгэлтэй байна?

– Би эдийн засаг хариуцсан сайддаа бүрэн итгэж явдаг. Азаар энэ маань Үндсэн хуулийн цэцийн дээр байдаг “хөх тэнгэр”-тэй шууд харьцдаг. Тэгэхээр Цэцийн хэрэг байхгүй гэж надад хэлсэн. Үндсэн хуульд хүртэл байгаа энэ “Хөх тэнгэр” гэдэг юмыг чинь хууль эрх зүйн таатай орчинд байлгах хэрэгтэй. Аа тийм, 100 хоног гэл үү? За наад ажлын чинь хүрээнд хэд хэдэн хүнээр туг тахина. Мэдээж АН-ынхан өөрсдөө өргөн баривал муухай, намын эв нэгдэлд муу тул манай “Чуулган дотроо байдаг биеэ үнэлэгчид”-ээс хоёрыг нь сонгож аваад эхний ээлжинд Монголбанкны ерөнхийлөгчийг өргөн барьсан. Ер нь бол зайлуулна. Эртээр яагаа вэ та нар зурагтаар харсан байх. Манай өрөөнд МАН-ынхан дайраад ороод ирсэн шүү дээ. “Яг тэгэхэд чинь бид нар тэр хороо хөнжил дотроо найруулж байсан байхгүй юу! Тэгээд нөгөө хоёр биеэ үнэлэгч чинь ичээд гараад гүйчихсэн. ТВ5 сувгаар яг гараад явж байгаа нь хүртэл гарч байна лээ.
Ер нь гэхдээ та нар бодоо үз л дээ, энэ Золжаргалыг маниус нь хангалттай л гуслаа ш дээ. Одоо бид нар цаашаа явах хэрэгтэй байна. Мао Зэдун “Бүхнийг золь!” гэсэн байдаг. Би л тэсээд намар, ирэх жил хүртэл тэсээд үлдэж байвал бусад нь яадгийн гай л байна. Ер нь АН-ыг би ялуулж байж л эд муусайнууд ажилтай, орлоготой Ардчилсан гишүүн болж байгаа юм биш үү?

– Женко танай засгаас гарч МоАХ гэдэг том дайсантай болоод авлаа. Одоо яах вэ?

– Та нар нээрээ ямар сонин мэдрэмжгүй гарууд вэ? Би тайлбарлаад өгье! Манай энэ АН-д одоо фракц гэж юм байхаа больсон за юу! Сая “Давхар дээл”-ний санал хураалтыг хараагүй юм уу?
МоАХ-ны Бурмаагаас бусад Ганбаат, Түвдээ хоёр эзнээ дагахгүй л байгаа биз дээ? Хурлын дарга яасан юм? Эсрэг дарсан. Шонхор дарах нь яасан юм? Гарьдхүү, Эрдэнээ, Бриж, Арвин бүгдээрээ л Шонхорынх, тэд чадахгүй л байхгүй юу! Юу билээ, нэг ямар юм билээ энэ Чимгээгийнх чинь? Аан тийн нөгөө юу Ардчилсан ямар юм гээд бас нэг фракц байгаа юм. Батзандангаас бусад нь цаашаа. Бүгдийг нь дарчихсан байгаа. Та нар ер нь баясаад байх явдалгүй! Одоо намайг бүгд дагана.
АН ер нь одоо МАН-ын системээр явна. Юун тэр фракц мараакц. Дарга гар өргөлөө, цэргүүд ярс гээд ярзайтал өргөнө. Яг хуучин МАХН шиг гэсэн үг. Ийм болж байгаа нь ч сая Ерөнхийлөгчийн хуулиудыг унагаахад их тус боллоо. МоАХ-ны хэдэн дуракууд хөдөөгүүр явж мөнгө тарааж бослого хийх юм гэнэ лээ. Яг харагдаач!

– Хамтарч байгаа МАХН-ынхаа тухай юу хэлмээр байна?

– За энхрий хайрт Энхээ ах, Цоомоо эгч хоёртоо их баярлаж явдаг шүү. Бидний хийсэн гэрээ сайхан явж байгаа. Саяхан энэ Баацаншүү гишүүний гайгаар ахиад нэг хөгийн гэрээ хийсэн байгаа. Ёстой лайтай. Гэхдээ яах вэ, болно болно. Гол нь би Ерөнхий сайд байх нь л чухал.
Сониноос уржигдархан Цоомоо эгч маань буцаад явсан. Ирээд хэд хоног энэ муусайн зомби шиг гишүүдээ тас загнаад намынхаа байран дээрээ гишүүд дэд сайд нараа ёстой сайхан болгож тавьсан даа.
Удахгүй ирнэ гэсэн.

– МАХН-ын сайд нарын тухайд би асуугаад байгаа юм. Тэдний дарга болон даргын авгай тийм ч чухал биш биз дээ?

– Ирваатаад бай! МАХН-ын сайд нартай яриад байх юм байхгүй. Зоомбийнуудтай угаасаа юу ярих юм бэ? Яг Хойд Солонгосын нам шиг. Их удирдагч л бүхнийг мэднэ. Наагуур нь юм ярих тэнэгүүдтэй цаг үрээд яах вэ.

– Эцэст нь та ард түмэндээ хандаж үг хэлэхгүй юу?

– Надад ёстой наадуулд чинь хандаж хэлээд байх үг байхгүй. Ер нь би энд, тэнд явахдаа иргэдтэй огт уулзахгүй байгаа. Ядаргаа зүгээр. Дандаа л ийм ч юм өг, тийм ч юм өг гэж байдаг юм. Харин сайд нартайгаа л уулзах сайхан. За, за одоо чи яв. Гадаа хамаатнууд хүлээгээд бөөн юм болж байна. Бөөн тендерээ яахавээ маахавээ гээд ярих ажил их байна.

(Оройжин хаалтын гэрээтэй зурагт үзсэн би ийнхүү шөнөжин хар дарав…)

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Ãàëäàí ìýýðýí (May 26, 2014 10:54:53 am )

    Энэ тэнэг юм одоо хашраагүй юм байх дээ Нөгөө газар нь аваачаад суулгачихаач аалзийг Үхлээ хатлаа гээд гөлөг болоо биз дээ

  • 11-11 (May 26, 2014 11:22:10 am )

    saihan bichjee. chavgants altanhuyag yg ingej elii balai ym yrij ele avdag shuu de

    • Тэнэг (May 26, 2014 5:33:29 pm )

      Юу нь сайхан байгаа юм. Хогийн шаар бол хогийн шаар л байдаг байхгуй юу.энэ бууны нохой одоо болтол амьд яваа юм уу? Яасан амь бехтэй новш вэ? Хорчин гэхэд естой хогийн хорчин гардаа. долоон уулын цаагуур, Дондог беегийн хаяагаар шургаасай билээ гэж….

  • ж (May 26, 2014 11:30:14 am )

    ЦАРАЙ НЬ ДЭЭР НЬ БИ ХОРЧИН ГЭЭД БИЧЧИХСЭН НӨХӨР ШҮҮ

  • Та хариулна уу (May 26, 2014 12:28:51 pm )

    Адгийн тэнэг….

  • Anonymous (May 26, 2014 12:36:07 pm )

    Unen teneg batsaan

  • Anonymous (May 26, 2014 1:15:08 pm )

    Үйлийн үр нь хатгаад ийм юмс бичүүлээд байгаа юм байна, яана даа, хэзээ хүмүүжих гар вэ… намынхаа нэрийг гутаагч нэгэн.

  • uneniig helegch (May 26, 2014 1:17:26 pm )

    uneniig l bichsen bna shde

  • ZochiN (May 26, 2014 1:29:28 pm )

    Negee haltar tsarait chin hashiraagui bna da hvn gvtgeed es zvigui neher shv

  • Зочинаж (May 26, 2014 1:32:01 pm )

    Хаха энэ галтар л бичсэн болохоос уг нь яг л үнэнийг нь шогтой бичиж

  • Zochin (May 26, 2014 2:56:52 pm )

    ENE Haltar zaluugiin tsaana hadam eh Bulgan gej niislelin Radiogiin darga MAN namiin Enhboldiin hun baigaashdee ENHbold zaavarlaj Bulgan udirdaj hiij baigaa ym shvv humuusee ter Bulgan avgai Miegombiin Enhboldod hotiin mer baihad ni doligho duu hurtel zohioj baisan shdee muu haltar buunii nohoij

  • Anonymous (May 26, 2014 3:00:34 pm )

    ENE uuruu bichij chdahguiee uur hun bichsen

  • Kkkkk (May 26, 2014 3:54:45 pm )

    Ene chini nogoo ardiin namiin tepee ricin neg l bna shuu dee shorond orokh geed uliad baisan khulgaach bish uu

  • и (May 26, 2014 4:04:41 pm )

    Энэ тэнэг хашраагүй юм байхдаа намдаа үнэнчээ харуулах гээд баастай хошного долоож байхаар арай өөрөөр сэтгээд өөр юм хийгээч нам нь хагшин юм болхоор эд нар нь ийм байдаг юм байхдаа

  • зочин (May 26, 2014 4:05:09 pm )

    тэнэг.

  • yana daa (May 26, 2014 4:27:56 pm )

    Yag helsen baina shuu xa xa xa xax a

  • Тэнэг хар (May 26, 2014 5:10:34 pm )

    Тас хар, тас харанхүй өрөөндөө уйлаад хэвтэж байвал таарах юм байна. Хэрэггүй энэ хүнийг гаргажээ, Яахаараа ийм байдаг байна аа. Энэ хар үхлээ л дээ. Чамайг яая даа. Энэ хар мөртэй нөхөр байгаа цагт МАН өөдлөхгүй дахиад л ялагдах юм байна. ЯаЯ Яая даа

  • dj (May 26, 2014 5:17:51 pm )

    Энэ одоо юу бичиж элийрээд байгаа юм. Номтойбаяртай хамт хүүхэн хүчиндээд явж байсан нөхөр шүү дээ. Ардын намын гөлөг зайлаач

  • Kkkkk (May 26, 2014 5:42:06 pm )

    Ene chini nogoo ardiin namiin tejeever golog mon shivdee odoo m.enkhboldtoi ni tsug shorond khii muu luivarchid baikh gazar ni shoron gedeg ni unen shuuu

  • Anonymous (May 26, 2014 6:24:18 pm )

    tiim l syrxii yum bol 14 xonog mordond er xyn shig suuj ch chadaxgyi yxlee xatlaa geed alia aldaad baisan.

  • Anonymous (May 26, 2014 6:33:34 pm )

    Энэ дарваан хар эдийн засаг улс тор мэдлээ юу бас хэнийг гутгэж хэрэгт орох гэж байгаа болдоо даравгар амнаасаа болж нэг юм сонсоноо энэ хунд гар ккккккккккккккккк

  • ззочин (May 26, 2014 7:00:57 pm )

    арай хүн үнэмшмээр юм бичиж болоогүй юм байхдаа МАН энэ тэнэгээсээ болж балрах бийдээ

  • um yanaama ni bad hum (May 26, 2014 7:30:32 pm )

    ene estoi duursen teneg yumaa tolgoinii shairag dutuu nuhuruus MAN yum duuliah bh nadhaa shorond n bustaa teneg

  • MAN (May 26, 2014 8:42:40 pm )

    Ene sain. er songuuli bolohoor xudlaa yridag tolgoigui setguulch bna

  • adfasf (May 26, 2014 8:42:59 pm )

    mongold 2 daravgar uruult baidag ternii neg

  • Anonymous (May 26, 2014 11:15:48 pm )

    Ereend darvaan khariin delguur geed baidagshdee

  • narantuul (May 26, 2014 11:17:39 pm )

    Ereend darvaan khariin delguur geed baidagshdee

  • bi (May 26, 2014 11:22:18 pm )

    ene nusan tag tom dugarch bj

  • МАН-ын тэнэг бацаанд (May 27, 2014 8:49:34 am )

    дахин барьж хэд хонуулаад үз дээ хө наадах аа

  • an (May 27, 2014 8:59:28 am )

    ene huuhed neeree unen gutranga uzeltei durak yumaa MAN nig dagsaar bgad yum blognig muu muuhaigaar hardag blsonin bhdaa

  • But (May 27, 2014 11:42:56 am )

    M.Enkhboldoo!!! Ene metiin teneg batsaanuudaasaa sal da. Naad teneg patsaan chin l bichsen bolohoos zugeer l bichij. Gehdee Naad teneg patsaaniig chin huleej avahgui shte. Namiin apparataaraa duuren teneg karier hooson teneg patsaan tsugluulaad M.Enkhboldoo hol yavahgui shte….

  • zochin (May 27, 2014 7:49:07 pm )

    Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм.
    Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд.
    1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ.
    Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий.
    94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг.
    Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ.
    93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа.
    94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.

  • zochinухаан алга (May 27, 2014 7:49:36 pm )

    ухаан алга наад ландагт чинь

  • tamir (May 29, 2014 3:04:04 pm )

    ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. ОХУ-д сургана. Холбоо барих хаяг: [email protected]

antalya rent a car