Олимпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд Элчингийн гудамжны уулзварыг энэ сарын 23-24-нд шилжих шөнө, Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг энэ сарын 24-25-нд шилжих шөнө, Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг хаана.
Учир нь шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх аж. Олимпийн гудамж бол Гадаад харилцааны яамнаас Хүүхдийн паркийн зүүн талаар Замын Цагдаагийн газрын уулзвар хүрэх нэг км авто зам юм. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” гүйцэтгэж байгаа гэнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 26, 2014 6:39:27 pm )
Урд нь зам тавьж байхдаа наад ус зайлуулах хоолойгоо тавихгуй яасан юм эздийг нь олж шоронд хориоч бусад бух замыг ус зайлуулах хоолойгуй тавьсан компаниудын захиралуудыг шууд баривчилж хорих естой хоронго завшсан балайр юмнуудыг шийтгэхийг шаардаж байна.
1 Comment