antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2014 1 comment

Төмөр замын ажил гүйцэтгэхийн тулд “Самсунг” хууль зөрчсөн бололтой

нийтлэсэн Admin

zurag0526Солонгос нөхрийн балгаас болж Чингис бондын мөнгө салхинд хийслээ

АТГ-ынхан Өмнөговь аймгийн Цогт­цэций сумын нутагт барьж буй “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажлыг гүйцэтгэж буй БНСУ-ын “Самсунг” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нөхрийг шалгах бололтой.

Учир нь энэ нөхрийн балгаас болж “МТЗ” компани асар их хохирол амсах болоод байгаа юм. Тухайлбал “Самсунг” компани 2008-2009 оны үед концевцийн гэрээгээр “Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон билээ. Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр “Энержи Ресурс Рейл” ХХК, “Самсунг”-ийн гэрээг “МТЗ”-руу шилжүүлж байжээ.
Хамгийн гол нь эл гэрээг шилжүүлж авахдаа “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан авсан аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шил­жүүлэхээс өмнө “Самсунг” компани “Энержи Ресурс Рейл” ХХК-д өгч байсан үнийн санал нь “МТЗ”-тай хийсэн үнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бүр өссөн хэргийн гол учиг оршиж буй юм. Өөрөөр хэлбэл өссөн мөнгөн дүнгийн цаана “Самсунг” компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг хар төрүүлж байна.

Тиймээс л “МТЗ”-д одоо алба хашиж буй нэгэн эрхэм “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нөлөө бүхий хүнээс “Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асууж и-мэйл явуулсан байдаг. Ингээд хоёр эрхмийн явуулсан и-мэйлийг засвар оруу­­лалгүйгээр бүрэн эхээр нь сонирхуулъя. Доорх и-мэйлийг явуулсан хү­мүүсийн нэр хаягийг энэ удаа олон нийтэд ил бол­гохыг хойшлуулъя.

Гарын үсэг зурж баталгаажсан тухай и-мэйлд огт дурьдаагүй

“МТЗ”-ын төлөөлөл “Бид Самсунгийн гэрээгээр мате­риалуудаас санхүүжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд, ма­те­ралуудаас, Самсунгийн тен­дер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа.

Миний ойлгож бай­гаагаар ЭРР дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхүү­жигдэнэ гэж явж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу?.

“Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хариулт “Самсунг сонгох процесс нь 1.2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгд­сэн. 2.2011-2012 онд short list хийгээд тухайн ком­па­ниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан. 3.Тэр материалууд танайд бүгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад ам­­­­жилттай оролцсон ком­па­ниудаас тодруулга авч ажил­­лаад гэрээний ерөнхий хэл­бэр, тусгай нөхцлүүд то­хирч дуусах үед ЗГ тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэсэн хариуг өгсөн байна.

Эдний захианаас харахад өнөөдөр “МТЗ” хүндхэн бай­далд орж ямар ч мөнгө босгох чадваргүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэрээ хийж дуусгаад гарын үсэг зурсан тухай “Энержи Ресурс Рейл”-ийн хүн огт дурьдаагүй байгаа юм. Мөн “Самсунг” компани энэ ажлыг хууль ёсоор тендерт ялж аваагүйн улмаас гад­ны хөрөнгө оруулагчдын ит­гэлийг алдсан нэгэн толбо болж үлдэж буй юм.

Өөрөөр хэлбэл солонгос захирал Yung Joon Kim монголын эдийн засгийг эл­гээр нь мөлхүүлж бусадтай их хэмжээний тохиролцоо хийж хувийн хэвшлийн компанид хэлж байсан үнийн саналаа “МТЗ”-д хэд нугалж хэлснээс болж өнөө­дөр “Таван толгой-Га­шуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажил өнөө маргаашгүй зогсохоор бол­сон гэсэн үг.

Түүнчлэн манай эрх мэ­дэлтнүүд “Самсунг” ком­панийн “Энержи Ресурс Рейл” ХХК-тай хийж байсан гэрээг албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байсан нь сонирхол татах асуудлын нэг болоод байна.

Зөвхөн эрх шилжүүлэх гэрээ хийж авсан

Тухайлбал эрх бүхий албан тушаалтнууд “Энер­жи Ресурс Рейл” ХХК-ийн гэрээг бид эрх шилжүүлж авсан гэж ярьдаг байна. Гэтэл цаасан дээр буусан уг албан бичгийн “Б-д “Энержи Ресурс Рейл” нь төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Сам­сунг” кор­порацийг шал­га­руулан 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр нь “Letter of Accertanse” өгч “EPC Contract for Civil and Trask Works Associated a Railway Between Ukhaa khudag and Gashuunsuhait” гэрээний нөхцөлүүдийг эцэслэн то­хиролцсон /цаашид “Ерөн­хий гүйцэтгэгчийн эхний гэрээ гэх/ гэсэн гэрээ хийж байсан. Гэтэл энэхүү гэрээ зөвхөн тохиролцсон гэж заасан байхад албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байгаа нь хэн хүний со­нирхлыг татмаар байгаа юм.

Уг нь албан ёсны гэрээ гарын үсэг зурж, тамга дарснаар баталгааждаг. Энэ бүхнээс харахад Монгол Улсын хөгжлийн төлөө зарцуулсан Чингис бондын мөнгийг солонгос эр Lee Jeong Yeol-д өгч үрэн таран хийж байна гэхээр үнэхээр харамсалтай.
Гэтэл тохиролцсон гэдэг үгэнд ихээхэн ач холбогдол өгч “Самсунг” компанийг үнэд оруулан мөнгө идэх боломжийг нь өгсөн гэж хэлж болохоор байгаа юм.

Тухайн үеийн эрх бүхий хүмүүс дахин тендер зарлаж шинээр компани шалгаруулсан бол өнөөдөр “МТЗ” ийм хүнд байдалд орохгүйгээр барахгүй тэд мөнгө босгох гэж үйлээ үзэх­гүй байсан нь ойл­гомжтой.

Ямартай ч бид энэ удаа солонгос нөхөр Lee Jeong Yeol үнийн саналдаа хэрхэн өөрчлөлт оруулж хэн гэдэг эрх мэдэлтэнд их хэм­жээ­ний мөнгө амалж уг ажлыг үргэлжүүлэх болов гэдгийг цухас дурьдлаа.

Харин дараагийн ду­гаартаа түүний өгч байсан үнийн санал болон мөнгөн дүнгийн зөрүүг нийтлэх болно. Эцэст нь хэлэхэд Lee Jeong Yeol гэгч Монгол Улсын хуулиудыг хэрхэн зөрчиж байгаа талаарх ба­римтууд бидэнд байгаа уч­­раас дараа дараагийн ду­гаарууддаа үргэлжлүүлэн хүргэх болно.

Тиймээс АТГ “Самсунг” компанийн авсан “Шинэ төмөр зам”-ын төслийн нэг хэсэг болох “Тавантолгой-Гашуун Сухайт”-ын ажлыг эл компанийн захирал солонгос эрхэм яаж авсан бэ гэдгийг нь шалгаад үзвэл хууль бус ихээхэн үйлдэл гарч ирэхээр байгаа нь олон баримтаас харагдана.

Юутай ч “Шинэ төмөр зам” төслийн энэхүү ажил хуулийнхны овоо хараанд орох бололтой.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (May 26, 2014 4:15:12 pm )

    Да. Ганболд дарга нь байсан биз дээ,тэр ч иймэрхүү юманд гаршсан,чимээгүй хулгайч даа.

antalya rent a car