antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2014 3 comments

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх юунд сандарна вэ?

нийтлэсэн Admin

49e9c5e1ccd6a4b7originalЕрөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж буй Байгаль орчин аялал, жуулч лалын сайд асан Л.Гансүх тэвдэж сандраад тун тавгүй байгаа нь сүүлийн үеийн мэдээллээс харагдах болов. “Эрүүгийн хэрэгт Л.Гансүхийг шалгаж эхэлжээ”, “Ерөн- хий сайдын зөвлөх гадаад руу оргон зугтжээ” гэсэн мэдээлэл цахим, сайтаар нэг тархав. Түүнийг БОАЖ- ын сайдаар ажиллах хугацаандаа тусгай хамгаалалттай газар нутагт хайр гамгүй “хуруу” дүрж, Богд уулын тусгай хамгаалалттай бүс нутгийн дийлэнхийг суурьшлын бүс болгосон гэдэг. Цаашлаад түүний сая ам.долларын үнэтэй хаус төрийн тусгай хамгаалалттай бүсэд байдаг талаар бичсэн сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарыг 2011 онд шүүхэд өгч байсан удаатай. Харин Л.Гансүх тухайн хаусаа “160 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ийм байхад нэр төрд ноцтой халдлаа” хэмээн улайрч, төрөөд сар ч болоогүй сэтгүүлч Г.Уянгыг цагдаагаар баривч- луулах лүндэн буулгаж байсан би- лээ. Хамгийн гол нь тухайн хаусыг ямар хөрөнгөөр авсан бэ гэдэг нь олны анхааралд байсан юм. Дээрх сэтгүүлчид “Л.Гансүх “Оюутолгой”-н гэрээг байгуулж, Ухаахудаг, Гашуун сухайтын чиглэлд зам тавих эрх өгсний дараа “Энержи ресурс”-д хамаардаг “MCS” компанийн дэд захирлаас нь Байгаль орчны сайд байр авдаг нь ямар учиртай юм бэ” гэсэн агуулга бүхий нийтлэл бичиж байсан санагдана. Өөрөөр хэлбэл, сая ам.долларын үнэ бүхий хаусыг Л.Гансүх сайд байх үедээ бэлгэнд авсан асуудлыг хөндсөн юм. Гэтэл хуулийнхан эл хаусыг ямар хөрөнгөөр авсан гэдгээс илүү Л.Гансүхийн нэр төрд халдсан асуудлыг ярьсаар хэрэг замхарсан юм даг. Эргээд түүний оргон зайлсан гэх хард лага руу оръё. Түүнийг Зас- гийн газраас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Харин үүнийг Л.Гансүх зөвлөх мэдээд гадаад руу оргон зайлсан тухай мэдээлэл тарх- сан. Уг мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг няцааж “Эмчилгээ хийл- гэж байгаа. Оргон зайлсан зүйлгүй” хэмээн цээжээрээ хааж байсан юм. Ямар тай ч Ерөнхий сайд ийн мэлз- сэндээ зөвлөхөө эх орондоо ирэхийг шаардсан уу, аль эсвэл хэрэг бишдэх нь гээд өөрөө хүрээд ирэв үү. Түүнээс АТГ эрүү үүсгэн шалгаж байгаа эсэхийг тодруулахад “Ямар ч мэдэгдэл, бичиг баримт ирээгүй. Улсын мөнгө үрсэн асуудал байхгүй” хэмээн тас гүрийж байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр түүний охин Г.Цэрэнжагзангийн удирддаг “Эм Жи Эл Эс Би” компанийн ерөнхий нягтлан бодогчийг Л.Гансүхийн хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа аж. Тодруулбал, компанийнх нь ерөнхий нягтланг “Ерөнхий сайдын зөвлөх мөрдөн байцаалтаас оргож хил гарч зугтсан” гэх мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө баривчилсан байна. “Эм Жи Эл Эс Би” компанийн ерөнхий нягтлан бодогчийн тухайд Л.Гансүхийн төрсөн эгчийнх нь хүүхэд гэсэн албан бус мэдээ байгаа юм. Л.Гансүхийг шинэчлэлийн Зас- гийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байх үедээ төрийн хөрөнгийг хувь- даа завшсан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэг- жүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хо роодод нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн байна. Мөн охиныхоо компанийг ямар ч тендер зарлалгүй “Нүүрс” хөтөлбөрт оруулсныхаа дараа тэрбээр “Эм Жи Эл Эс Би Ди” гэх дээрх компанитай төстэй нэртэй аж ахуйн нэгжийг байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжээр дамжуулж төрийн өмчит Багануур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн ч буцаад нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ. Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай “Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байгаа юм байна. Тэгсэн атлаа “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажиллалаа” хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авсан байна. Мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан “Багануур” хувьцаат компаниас авсан нүүрсээ өөрийн улс төрийн хүрээний болон иргэн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн үнээр худалдан борлуулж ашиг олсныг нь баримтаар тогтоожээ. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, түүнтэй холбоотой гэх болон охиных нь компани, ижил нэртэй аж ахуйн нэгжийг нь шалгаж эхэлмэгц тэрбээр ийн Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан гэж хардах хүн цөөнгүй байна. Гэхдээ түүнийг зөвхөн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтын асуудлаар шалгаад зогсохгүй ашигт малт- малын ашиглалтын лиценз барьцаалан “Голомт” банкнаас хоёр сая ам.дол ларын зээл авсан хэрэгт дав хар шалгаж байгаа гэх. Тухайлбал, 2012 оны зургадугаар сард “Хүннү стийл” компанийн захирал Н.Энхбаатар болон ТУЗ-ийн гишүүн Г.Цэрэнжагзан, М.Сүхбаатар, Ч.Мандах нар MV-017017 тоот ашигт малтмалын ашиглалтын лиценз барьцаалан зээл авчихаад эргэж төлөөгүй нь өдгөө асуудал дагуулаад байгаа гэнэ. Тухайн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1330 орчим байсан бөгөөд авсан зээлийг төгрөгт шилжүүлбэл хоёр тэрбум 637 сая төгрөг болж байгаа аж. Хэрэгт холбогдогчид хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан ашигт малтмалын лицензээ барьцаалан арилжааны банкнаас хоёр сая ам.долларын зээл авсан хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Уг хэргийг үйлдэхэд нэр бүхий албан тушаалтнууд дэм үзүүлсний нэг нь Л.Гансүх юм байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий албан тушаалтнууд үгсэн тохирч төрийн байгууллагаар хуурамч дүгнэлт гаргуулан “Голомт” банкнаас 2.6 тэрбум төгрөг залилсан уг хэрэгт нэлээд албан тушаалтан нэр холбогдохоор байгааг эх сурвалж онцолж байгаа юм. Ямартай ч 2012 онд гарсан уг хэрэгт “Хүннү стийл” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Цэрэн жагзан, тус компанийн гүй- цэтгэх захирал Н.Энхбаатар, “Хүннү стийл” компанийн ТУЗ-ийн гишүүн М.Сүхбаатар, “Их Эрдэнэс кон- сал тинг” ХХК-ийн за хирал С.Соёл- Эр дэнэ, тус ком панийн ерөн хий гео логич Т.Бүрэнбадрах, Эрдэс баял гийн зөвлөлийн дарга асан Ө.Оюун баатар, Ашигт малт ма лын газрын дарга асан, Эрдэс баял гийн зөвлөлийн дэд дарга асан М.Ариун- баяр нарыг сэжигтнээр татан, эрүү- гийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлэл, сэжигт- нээр шалгуулж буй хүмүүстэй ямар нэг сэжмээр нэр холбогдоод байгаа Л.Гансүх зөвлөх үнэхээр буруугүй юм бол сандрах бус цагдаагийн байгууллагад сайн дураараа очоод нэрээ цэвэрлэмээр юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin. (May 25, 2014 3:18:29 pm )

    EO YU BOLOOD BAINAA.

  • №1 (May 25, 2014 5:56:36 pm )

    яагаад сандраагүй байхад нь сандраагаад байна аа,

  • zochintsetsee (May 25, 2014 6:38:02 pm )

    ter odoo iim nasan deeree yaj tsuglaasan horongo bj taarahuu zugeer hulgaigaar luiwaraarbolj chadnaa ergelzeh zuilgui ee iim

antalya rent a car