antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 1 comment

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэвлэлийнхэнд хандлаа

нийтлэсэн Admin

hbМанай улсад хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэрх. Энэ нь зарим талаар тэднийг нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хязгаарлаж байдаг.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос сэтгүүлчдэд хандлаа.
Тэдэнд чухамдаа ямар бэрхшээл тулгардагийг тайлбарлавал хараагүй иргэдэд зориулсан буудал зарлагч, сонсголгүй иргэдэд зориулсан  буудлын нэр урсдаг самбар зэрэг байхгүй байгаа нь тэдэнд заавал бусдын тусламжийг авахад хүргэдэг байна. Харин тэргэнцэртэй иргэдийн хувьд автобусанд сууна гэдэг бүр ч боломжгүй. Учир нь одоо нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобуснуудад тэднийг буулгаж суулгах нэмэлт тоноглол нэгээхэн ч үгүй юм.
Уг нь дээрх асуудлуудыг хуулинд тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа аж. Иймээс тэд өөрсдийнх нь онцлог байдлыг хүндэтгэсэн, тэгш боломж олгосон хүртээмжтэй үйлчилгээг бий болгохыг Засгийн газраас шаардаж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • erdenekhvv (May 24, 2014 11:50:46 am )

    xuduunii xugjliin beresheelt irgeded xotiin niitiin teewer ni xotiinxont ijleer vilchildgf ym bn lee tmees xot xuduu gj ylgalf ijil gerchilgeet blgoochee xuduunii xbi-nii gerchilgeeg tm ym bdagf ym buu zail gj bdagdaa awtobusiin vilchlegchvvd ni

antalya rent a car