antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 2 comments

Монголчууд нохойн хоол, хаягдал ясаар өл залгаж байна /видео/

нийтлэсэн Admin

nohoinhoolМонголын ард түмэн тусгаар тогтнолоо тунхаглаж, төр, засгаа бэхжүүлж, улс орноо бүтээн босгосон нь саяхан юмсан. Харин төр, засаг нь хүчтэй, улс орныхоо төлөө ажилладаг, ард түмэн нь ажил хөдөлмөртэй, амьдралын баталгаатай, боловсрол мэдлэгтэй, соёлтой тэр Монгол өнөөдөр яачихсан юм бэ. Монголын төр яагаад ийм үлбэгэр, сулбагар болчихов.

Эрх мэдэлд шунан дурлагч нөхдүүдийн хулгай, дээрэм, луйвар, хээл хахууль, хуйвалдаан, тохиролцоо, ашиг хонжоо, мөнгөний бузар шунал, ёс бус, шударга бус вирусээр халдварласнаас болж Монгол төрийн дархлаа суларч, халууран дагжиж байна. Бид үгээгүй хоосон ядуу дорой амьдарч байна.

Энэ бүхэн бол ард түмний буруу бишээ. Хэзээд амьдралаа муугаар төсөөлдөг, ядуу дорой явъя гэдэг хүн энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Үргэлж л сайн сайхан руу, гэрэл гэгээ рүү хүмүүс тэмүүлдэг. Харин Монголын төрийг сульдаагсад, төрөө дээдэлдэг ард түмэнд зөв гарц зааж өгч, амьдралыг нь чиглүүлж, ажил хөдөлмөрөөр хангаж, төрийн үүргийг биелүүлж, тусыг үзүүлсэнгүй. Зөвхөн архи уусаар, хаягдал түүсээр, ядуугаараа хорвоог орхих гашуун замд л эргэлт буцалтгүй хөтөлсөн.Өнөөдөр Монголчууд бид нохойн хоол, хаягдал яс, жижиглэн гэдэс сувдаагаар өл залгаж амьдарч байна. Монголчуудын амьдрал ядуу хоосон гэсэн хоёр давхрагаар амьдарч баян нь хэт баян, ядуу нь хэт ядуу байсаар байхуу. Төрийн эрхийг барьж, зөөлөн суудалд ард иргэдийг шулж, өөрсдөө “түнтийдлээ” идэж ууж, үр хүүхдээ мөнгөөр тоглуулж байгаа эрхэмүүд одоо ард иргэдээ бодох цаг ирээгүй гэж үү. Ард иргэдээ хэрхэн амьдарч буйг харах болсон баймаар. Бид өнөөдөр талхаа хувааж авч идэж, нохойн хоолоор амьдарч байгааг доорх бичлэгээс нэг хараад үзээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (May 23, 2014 11:48:16 am )

    Арай ч дээ….. амьдрал… Үүнийг энэ түшмэдүүдэд үзүүлэхсэн….

  • jiriin irgen (May 24, 2014 9:41:12 am )

    vneheer vnen shvv ard tvmnii amidral hvnd,hetsvv bga shvv ene zasgiin gazar yu hj bnaa muusain archaagvi nowshnuud.

antalya rent a car