antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2014 1 comment

Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа тэргүүллээ

нийтлэсэн Admin

gundegmaaХөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа их спортдоо эргэн ирсэн. Хэдийгээр спортдоо ирээд удаагүй ч гавьяат маань тэмцээн, уралдаанд амжилттай оролцож эхэллээ.
Тэрбээр өчигдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин тэргүүлжээ. Тэмцээнд О.Гүндэгмаа 583 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан бол 580 оноотой ОУХМ Ц.Мөнхзул хоёр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноотой гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Лондонгийн олимпийн дараа ихэр хүүхдүүдээ төрүүлж, их спортоос хэсэг хугацаанд хөндийрсөн О.Гүндэгмаа энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж өөрийн байр сууриа бататгасан. Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох ДАШТ-д өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих зорилготой бэлтгэлээ базааж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • muugii (May 22, 2014 2:39:41 pm )

    Mundag yumaa.

antalya rent a car