antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2014 1 comment

Гандан хийд аялал жуулчлалын улиралд бэлтгэж байна

нийтлэсэн Admin
gandanАялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Гандангийн тохижилт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Уг ажлын эхлэл болгон өчигдөр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Их сургуультай хамтран хийдийн дотор бүх нийтийн цэвэрлэгээ хийж, мод тарилаа. Уг цэвэрлэгээнд тус сургуулийн аялал жуулчлалын ангийн 250 гаруй оюутан оролцжээ. Цаашид стандартын шаардлага хангасан тохилог бие засах газар ажиллуулах, хашаан дотор будаа зардаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, гол үзмэрүүдийг тайлбаржуулах, халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөснөө нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Оюунзул ярилаа. Дашрамд дурдахад нийслэл хотын захиргаа, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (May 23, 2014 9:28:56 am )

    МОНГОЛЫН БАХАРХАЛ БОЛ ЧИНГИС ХААН БОЛОХООС БИШ ГАНДАНГИЙН НЭГ ТОМ ЛАМЫН ХЭЛСНЭЭР ЖАНРАЙСАГ БИШ ШҮҮ.ШАРЫН ШАШИН 200 ГАРУЙ ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ХАР ТАМХИ МЭТ МУНХРУУЛЖ БАЙСНЫГ ТҮҮХ ӨГҮҮЛДЭГ ШҮҮ ДЭЭ.ОДОО ГАНЦХАН ШАШИНТАЙ БИШ ШҮҮ.ХҮНИЙ ШАШИН ШҮТЭХ ЭС ШҮТЭХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ ЖАНРАЙСАГ ГЭДЭГ ХИЙМЭЛ БҮТЭЭЛДЭЭ ХҮЧЭЭР МӨРГҮҮЛЭХ ГЭЭД БАЙГААРАЙ ГЭДГИЙГ АНХААРААРАЙ.ШАРЫН ШАШИН МОНГОЛЧУУДЫГ МААНЬ ЯАЖ ӨӨДЛҮҮЛСЭН ЮМ БЭ?

antalya rent a car