antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2014 2 comments

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс мэдэгдэл гаргалаа

нийтлэсэн Admin
20140522082659Манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд яригдаж буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Эвлэл мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-аар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Хаалтын гэрээ”-ний тухай асуудал хүчтэй яригдаж, Монголын сэтгүүлзүй бүхэлдээ ийм асуудалд ороолдсон мэт ойлголтыг нийгэмд төрүүлснийг буруушааж байна. МСЭ сэтгүүлчдийн ёсзүйн асуудалтай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор зарлаад хоёр жил гаруй болоход “Хаалтын” гэж  томъёолсон гэрээтэй холбоотой гомдол санал нэг ч удаа ирээгүй болно. МСЭ, эсвэл хууль хяналтын байгууллагад хандаагүй атлаа  ийм яриа цуу нийгэмд цацах нь  сэтгүүлзүйн салбарыг бүхэлд нь харлуулж нэр хүндийг нь унагах, үнэн үгийг үнэгүйдүүлэх, саармагжуулах зорилготой үйлдэл, эсвэл хэн нэгэн өөрийгөө баатар болгож харуулах гэсэн тоглолт гэж үзэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн зах зээл нь ашиг багатай, эрсдэл ихтэй эмзэг салбар бөгөөд улс орон нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд энэ салбарын ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрсээр ирсэн бөгөөд төрөөс тэднийг цогц бодлогоор дэмжиж чадахгүй байлаа гэхэд жам ёсны хөгжилд нь чөдөр тушаа болсон шийдвэр шийдлээр саад тээг тавихгүй байх нь чухлыг мөн сануулж байна.

Монголын сэтгүүлзүй бол сүүлийн хорин жилд хамгийн хурдтай хөгжсөн, эрчтэй тэлсэн салбарын нэг яалтгүй мөн. Ийм хөгжил хөдөлгөөнийг дагасан  гэрэл сүүдрийн аль аль нь манайд бий. Тэгээд ч салбарын онцлогоос болоод сэтгүүлзүйн алдаа оноо нь нийгэмд үргэлж ил тод, нээлттэй байдаг. Энэ нээлттэй байдал нь хэн дуртай нь сэтгүүлзүй рүү нулимах шалтаг болох ёсгүй.

Манай салбарын онцлог нь нэг хэсэг асуудлыг хуулиар зохицуулдаг, нэг хэсэг асуудлыг ёсзүйгээр зохицуулдагт оршдог. Бид өөрсдийн алдаа оноог сайтар мэдэж байгаа бөгөөд сэтгүүлчдийн ёсзүйн асуудлыг шийдвэрлэх өөрийн зохицуулалтын оновчтой арга механизмыг сүүлийн үед идэвхтэй эрэлхийлж, зөв сайн эхлэлүүд нэгэнт тавигдаж байгааг тэмдэглэхийг хүсч байна.

Манай салбартай холбоотой аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргахдаа МСЭ болон сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажилтан ажиллагсдын байр суурь, санал бодлыг ямагт харгалзан үзэж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Бурууг бусад руу чихэхийн золиос нь Монголын сэтгүүлчид, сэтгүүлзүй болох ёсгүй бөгөөд ийм хандлагын эсрэг тууштай тэмцэж, мэргэжлийн болоод салбарын нэр хүндээ хамгаалах нь нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхэм үүрэг болоод байгааг сануулж, эв нэгдэлд уриалан дуудаж байна.

 МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
2014.05.22.  Улаанбаатар хот
Мэдээг бэлтгэсэн : Ц.Анар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • cudabo (May 22, 2014 10:10:47 am )

    Setguulchid yunii omno mongol heliig saarmagjuulah yavdald tom huvi nemer oruuldgaa,medee medeellig dutuu dulimag,guivuulj,aldaatai damjuuldgaa zaschihaad hiirhvel zugeersen.Dotroo baigaa ene metiin jijig aldaa dutagdlaa zasahaas omno neg l ih tom yarij,gomdolloson ulsuud baih yum.Ingej hiirhej orilohoosoo omno umnuu baigaa oorsdiin ichmeer aldaanuudiig zaschihaasai.Hevlel medeellin ajilchdiin gargaj baigaa aldaa dutagdluud ch zarimdaa nuur bitgii hel yum ulaahaar,oorsdiinh ni medlegiin huree hariugui nimgen gedgee alham tutamdaa haruulah yum.Edgeer aldaagaa hurdan zasah bish harin ch ogt dogoldol dutagdalgui yum shig baih yum.

  • АРАЙ Ч ҮГҮЙ БАЙГАА (May 22, 2014 11:17:22 am )

    хэн нэг хүнийг хорихын өмнө Сэтгүүлчдид та нар сүртэй шуугиан нийгэмд тариад түүнийг шалгана гэж баривчилж сар жилээр хориод тэр нь батлагдахгүй болхоор эрүү шүүлт тулгаад шоронд тэсвэрлэх аргагүй нөхцөлд байлгаад тулгахад таслаад байхад СЭТГҮҮЛЧ та н ямар ч хариуцлага хүлээхгүй санаа зовохгүй явахад байж болж байгаам уу в Энэ бйадал чинь дараагын ээлжинд тан дээр таны ойр дотныхонд ирнэ гэдгийг бодож ёс зүйтэй эргэж хариуцлага тооцож ажиллавал зүгээргүй юу Сэтгүүлчдийн холдбооны даргаа

antalya rent a car