Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад энэ сарын 13-ны өдөр нас барсан. Харин энэ хэрэгт олон хүмүүс өөрийн үзэл бодлыг илэрхийлээд байгаа бөгөөд төрийн хамгаалалтанд байсан түүнийг зарим ч гадны нөлөөтэй нас барсан хэмээн хардаж байгаа. Тэгвэл энэхүү хэргийн талаар ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Түүний хэлснээр тухайн өдөр өмгөөлөгч нь уулзах хүсэлт тавьсан бөгөөд өмгөөлөгчөө хүлээж байхдаа ухаан алдан унасан гэнэ. Тиймээс үүрэг гүйцэтгэж байсан хянагч нь жижүүр эмчид мэдэгдсэн бөгөөд жижүүр эмч ирж, түүнд сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэхэд хэсэг хугацааны дараа ухаан орж сэргээд, цөөн үг хэлээд дахин ухаан алдсан байна. Эмч нар шаардлагатай тусламжийг үзүүлсэн боловч түүний амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа сэргэлгүй нас барсан байна. Мөн талийгаачид 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдох хугацаанд нийт найман удаа эмчийн үзлэг, хоёр удаа шинжилгээ хийж, хамгийн сүүлд тавдугаар сарын 11-ний өдөр давхар хариуцсан эмч үзлэг хийхэд түүний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиургүй байсан ба хоригдогчийн зүгээс эмнэлэгт хэвтэх, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах талаар ямар нэг санал хүсэлт гаргаж байгаагүй аж.
Холбоотой мэдээ
-
Дарга даа (May 21, 2014 10:30:56 am )
Ядамдорж, Дорнод аймгийн цагдаагийн дарга байсан маш сайн дарга, Дорнод аймгийн Цагдаагийнгазрын аж ахуй,авто бааз, эрүүлжүүлэх байрыг бүрэн шинэчилж,алба хаагчдыг ажлын эрч хүч,урам зоригоор сайшааж дэмжиж Улсын шилдэг тэргүүний цагдаагийн газар болгосон гавъяатай хүн дээ.Ажлын амжилт хүсье.
-
jakjak (May 21, 2014 11:14:17 am )
orhiin emch l uzeegui baij aric salct hewiin, zurhnii tsohilt hewiin, uushig hoyr taldaa jiged hewiin geel awch ogdog yum chin horihiin emch ch yaj ch mednee.
-
Юнрэн (May 21, 2014 11:19:56 am )
Одбаярыг дагаад овоо юман хүрсэн,одоо хэнийг дагаад тушаал дэвшивдээ, хүний амийг та нар юугаар ч нөхөхгүй хуулийнхан хүнийг хүн ёсоор үздэггүй, том даргын тушаал гүйцэтгэгч гөлөгнүүд
-
Зочин (May 21, 2014 11:41:09 am )
Хэн ч алдаж болно. Эр хун туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэгчээр явж бгаад л бурхан болжээ, Ум ма ни бад ми хум. Нас барсан хунийг муу хэлдэггуй сайхан монгол заншил бдаг. Тийм болохоор олон тумэн минь муугаар битгий хэлдээ, тэртэй тэргуй хийсэн хэргээ шуулгэхээр тэнгэрийн емне очсон хунийг бид муулаад яахав. Бид Минск хотод хамт сурч бсан юм. Делгеен, сайхан ааштай л залуу бсан юм шуу
-
ЗОЧИН (May 21, 2014 3:06:06 pm )
ЭХ ОРНООСОО, АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН ХУЛГАЙЧ АВЛИГЧИЙГ ЮУНД НЬ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛААД СҮРЖИГНЭЭД ГЭНЭТ УХААН ОРСОН ЮМ ШИГ БАЛАЙРААД БАЙГАА ЮМ, ӨМГӨӨЛЖ ОЛОН ЮМ ШАЛЧИГНААД БАЙГАА ЮМНУУД ҮНЭНДЭЭ БҮГД Л АВЛИГЧ, ЭНЭ ОЛОН ЖИЛ БҮГД НИЙЛЖ ХИЧНЭЭН ИХ ИДЭЖ УУЛАА, ЦАДНА ГЭЖ БАЙХГҮЙ, ЁСТОЙ ӨӨРСДИЙГ НЬ ШАЛГАЖ УХВАЛ ТААРНА, АРД ТҮМНЭЭ ҮРГЭЛЖ ТЭНЭГ МАНГАР ХҮНЭЭС ДОР БОДОЖ ДОРОМЖИЛЖ БАЙХ ЮМ, ТАРХИА УГААЛГАДАГ ХҮН ОДОО БАРАГ БАЙХГҮЙ БОЛСОН ДОО, АЛИАЛАГЧ АЯЛДАН ДАГАЛДАГЧ ХАМСААТАН Л БИШ БОЛ, БИД ЧИНЬ ЭНЭ УЛСЫН ИРГЭН, УХААНТАЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ, 2 ЖИЛИЙН ДАРАА АРД ТҮМЭН АРАЙ ӨӨР СОНГОЛТ ХИЙХ БАЙХ, ОДОО, МАН, МАХН, АН СОНГУУЛЬД ГАРАХАД НЭЛЭЭН Л ЮМ БОЛОХ БАЙХ, ИРГЭД ЧИНЬ ҮНЭЛГЭЭ ДҮНГЭЭ ХЭДИЙН ТАВЬЖ ЭРЭГЦҮҮЛЖ БОДОЖ ҮНЭЛЖ ЦЭГНЭЭД ЖИГНЭСЭН БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ХУУРАМЧ ХЭРҮҮЛ ХУДАЛ ҮГ СҮРЖИН БАЙДАЛ ЧИНЬ ОДОО СОНИН БИШ МООДНООС ГАРСАН ШҮҮ ДЭЭ.
-
ЗОЧИНЗОЧИН (May 21, 2014 3:12:12 pm )
АЛДААД БАЙХДАА ЯАДАГ ЮМ, АЛДДАГ НАС МӨН ҮҮ, ЯМАР ЖААХАН ХҮҮХЭД БИШ, ЖААХАН ХҮҮХЭД ХҮРТЭЛ ЯМАР МУУ САНААТАЙ БАЙДАГ БИЛЭЭ, БАС АЛДАХААР ХҮН ҮҮ, ХҮНИЙ ШУНАЛ, УХАМСАР ЁС ЗҮЙ ГЭЖ БАЙНА, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ АЛБА ХАШИЖ БАЙСАН, АЖЛЫН ӨНДӨР ТУРШЛАГА МЭДЛЭГТЭЙ ХАРИН Ч ОЛОН ЗАЛУУС СУРСАН ЗҮЙЛЭЭ ЗААЖ СУРГАЖ ЧАДВАРЖУУЛАХЫН ОРОНД ЯАЖ ХУЛГАЙ ХИЙЖ АВАХ, ЯАВАЛ ӨӨРИЙН БОЛГОХ, ХЭДИЙГ АХИУ ӨГВӨЛ НАД ХЭД ИРЭХ Л ГЭЖ ХУВИА БОДОХООС ИРГЭН БИТГИЙ ХЭЛ УЛСАА Ч БОДОХГҮЙ ЮМНУУДЫГ БИТГИЙ ӨМГӨӨЛ, ӨМГӨӨЛӨХ ЗҮЙЛ ГЭЖ АРАЙ ӨӨР ОЙЛГОЛТ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ГАВЪЯА БАЙГУУЛСАН БИШ, ӨМГӨӨЛЖ ХАМГААЛУУЛАХ ҮЕД ӨМГӨӨЛНӨ, 24 ЖИЛ Л ЭД НАР ИДЭЖ УУЛАА ЯМАР БОЛИХОО МЭДЭХГҮЙ БҮР ЮУ Ч ГЭЖ ХЭЛЭХ БИЛЭЭ, ХУЛГАЙ ХИЙЖ ИДЭЖ УУХЫН ӨВЧИН ТУССАН ГЭЖ ХЭЛЭХ ЮМ БИШ ҮҮ
-
ЗОЧИН (May 21, 2014 10:09:39 pm )
УМ МАНИ БАД МИ ХУМ
-
Anonymous (May 22, 2014 6:16:48 am )
zaza ene heden avilgachdiig bygdiig tenger ingeed shyygeed ogoosoi.
8 Comments