antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2014 7 comments

Жүжигчин Т.Бархүү “Гэгээн муза” авч чадаагүйдээ сэтгэл дундуур явна

нийтлэсэн Admin

barhuuseruunhasӨчигдөр орой УДЭТ-т драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “ГЭГЭЭН МУЗА-11” наадам болж өнгөрсөн билээ. Хоёр дахь жилдээ олон улсын хэмжээнд зохиогдож буй уг наадамд энэ жил хамгийн олон буюу 21 бүтээл өрсөлдсөн юм. Энэхүү бүтээлүүдээс “Х-түц” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжиг “Гэгээн муза-11” наадмаас олон шагнал хүртэж, тус наадмын гол эзэд болно хэмээн найдаж байсан хүмүүс цөөнгүй байсан. Тэр дундаа Жиганы дүрээр анх удаа “Гэгээн Муза”-д нэр дэвшсэн жүжигчин Т.Бархүү ч өөрийгөө “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан бололтой. Харамсалтай нь “Х-түц” продакшны жүжигчин Т.Бархүү “Гэгээн муза” авч чадаагүйдээ “гоморхсон” бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ихэд сэтгэл дундуур, сэтгэлээ аргадангүй ийн бичжээ.

“За за Гэгээн Муза-д орлоо. Харамсалтай байлаа. Бидний жүжгийг дэмжиж ирсэн бүх үзэгчиддээ баярлалаа. Бид шүүгчдэд биш үзэгчиддээ зориулж уран бүтээлээ туурвидаг гэдгийг л хэлмээр байна. Бидэнтэй цуг сэтгэл нь догдолж байсан тэр бүх хүмүүсд баярлалаа. Гэсэн ч бид 3-н шагналыг нь авсандаа” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • юу (May 20, 2014 4:32:04 pm )

    чадварлаг жүжигчин л авна шүү дээ, анайгаасаа сайн суралц

  • zoshin (May 20, 2014 6:50:56 pm )

    zaluu hun udahgui awnaa.amjilt husey.

  • ajaa (May 20, 2014 7:32:59 pm )

    hamt amdardag emee n avaa bizdee.emeegeesee suraltsahgui yuudaa duu mini

  • uzegch (May 20, 2014 7:35:17 pm )

    barhuu odnoogoos mundag baisan shuu dee ug ni

  • Zochin (May 20, 2014 11:52:40 pm )

    Zuv. Ambition baih heregtei.

  • aaa (May 21, 2014 10:13:07 am )

    hamt olnii gavya jej bas bna chi arai boloogui bhoo

  • zochinkkkkkkk (May 21, 2014 2:14:56 pm )

    chi ch arai yu yum be huuhdee teriig chini jujigchih hun avdag yum daa

antalya rent a car