“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт холбогдох импортын бараагаа гаальд мэдүүлэлгүйгээр буюу татваргүй хилээр оруулдаг байсан зөрчилд ногдуулсан торгуулийн маргааныг өчигдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ.
Тодруулбал тус шүүхээс “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Гаалийн ерөнхий газраас ногдуулсан 79.5 сая төгрөгийн маргааныг үндэслэлтэйд тооцож, “УБТЗ”-д энэхүү торгуулийг бүрэн төлж барагдуулах шийдвэр гаргажээ.
Гаалийн ерөнхий газраас УБТЗ-д гаалийн бүрдүүлэлтийн шалгалт явуулахад импортын барааг хилээр татваргүй оруулдаг байсан гэх зөрчил илэрч дээрх мөнгөн торгуулийг ногдуулаад байсан юм. Харин “УБТЗ” нийгэмлэгээс дээрх торгуулийг үндэслэлгүй гэж үзэн гурван шатны шүүхэд хандаад байсан билээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (May 21, 2014 7:08:57 am )
АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ.НААД ЗАХ НЬ ГЭХЭД ДООГУУРАХ ХУРГАН ДАРГА НАР НЬ МӨНГИЙГ УУТЛАЖ БАЙХАД ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ.ОЛОН ОВОО ДАХЬ ЧУЛУУН ЗАВОДЫН ДАРГА,ЕРӨНХИЙ НЯБО НАР НЬ ГАРШЧИХСАН ГАРУУД ШҮҮ ДЭЭ.МӨНГИЙГ БОЛ ЦЭВЭРХЭН ИДЧИХНЭ ШҮҮ.ХАРИН САЙН ТАЛ НЬ АРХИЙГ БОЛ Ч АМСАХ Ч ҮГҮЙ.АВГАЙ,МАШИН,БАЙРЫГ БОЛ Ч СОЛЬНО ДОО.ЭНД ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ДАРХАНД ДАЖГҮЙ НӨӨЦТӨЙ БОЛСОН ГЭСЭН.ИЙМ БАЙХАД ТЗ ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ? ШИЛЭН ДАНС Л МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.
1 Comment