antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2014 1 comment

Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг хэрэгжүүлэхээр болжээ

нийтлэсэн Admin

unadagduguinzogsoolМонголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлэх гэж байна. Санаачлагын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх юм байна. Улаанбаатар хотын барилга байгууламжын гаднах талбайд дугуйн түр зогсоолыг байгуулах нь дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэн, албан хаагч дугуйтай зорчих боломжыг бүрдүүлж өгч байгаа томоохон ач холбогдолтой юм. Байгууллагууд зөвлөгөө авч өөрсдөө унадаг дугуйн зогсоол хийх эсвэл МЗХ-оор дамжуулан стандартын дагуу дугуйн зогсоолыг хийж  өгөх байгууллагуудтай холбогдож болох юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (May 20, 2014 2:13:59 pm )

    Машины зогсоолын хажууд дугуйн зогсоол байгуулаад төлбөр авахгүй байвал маш үр дүнтэй болох болов уу.

antalya rent a car