antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2014 16 comments

УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга нэг жил ажилласан туслахдаа үнэтэй машин бэлэглэв

нийтлэсэн Admin

jenko battulgaМонголын толгой баячуудын нэг “Женко” Х.Баттулгыг шаггүй тамирчин байсан, одоо ч спортод их элэгтэй гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Хоёр ч удаа самбо бөхийн дэлхийн аварга болж байсан ба Дэлхийн аварга болж ирээд хотын захиргаанаас байр олгохыг гуйхад энэ амжилтаа дахин давтвал орон сууцтай болгоно хэмээн амыг нь тагласан гэдэг.  Гэвч шаргуу хичээллэж байгаад амжилтаа давтаж байртай болоод хөл нь газар хүрэхгүй баярлаж явсан залуу өдгөө Монголын тэргүүн баячуудын нэг болж чаджээ. Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан байдаг. Х.Баттулга 1990 онд бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан юм билээ. Бизнесийн гараагаа эхлэх хуримтлалыг тамирчин байхдаа цуглуулсан шаггүй сэргэлэн залуу байж. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрчээ. Энэ мэтээр Х.Баттулга уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн бөгөөд Монголын толгой баян улс төрчидийн нэг болсон.

Өрх гэрийн ноён нуруу тулгатай, хэлсэн үгэндээ хүрдэг, шулуун шударга, олон таван үггүй, хов жив хөөцөлдөөд байдаггүй “жинхэнэ эр хүн”хэмээн ойр дотныхон нь Женко Х.Баттулгад сайшаан ярьдаг гэнэ лээ. Тэгвэл өөрийнхөө туслахаар дөнгөж нэг жил ажилласан залууд “нүнжигтэй” хандан үнэтэй машин бэлэглэсэн талаар цахим ертөнцөөр шуугиан дэгдээд байна. Тэрээр Х.Баттулгын туслахаар нэг жил ажилласан залуу өөрийн цахим хуудаснаа “14 жил МоАХ, АН-ын төлөө зүтгэж, гадаа гандаж хөдөө хөрч явахад, ганцхан жил Женко-гийн туслах хийгээд л ийм болжээ” хэмээн олны атаархалыг хүргэж, баярхаад авчээ. Ямартай ч Женко маань мөнгөн дээр нарийлаад байдаггүй, өгөх гэсэн хүндээ “хотойхгүй” өгчихдөг нэгэн гэдгээ баталлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • 13131 (May 19, 2014 4:22:59 pm )

    mundag hun

  • ИРГЭН (May 19, 2014 4:40:37 pm )

    ЗАРТАЙ ШОУЧИД… ЭД ЯАГААД Ч УЛС ТӨРЧИД БИШ…

    • ОЮУН (May 20, 2014 5:50:28 pm )

      ӨӨРИЙН МӨНГӨӨР ШОУДАЖ БАЙГАА ХҮНИЙГ ЧИ ЯАХ ЮМ, ЧИ ӨӨРӨӨ АТААРХАЖ ҮХЭХНЭЭ, ЭНЭ ХҮНИЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ДУУГҮЙ АМАА ХАМХИАД БАЙСАН ДЭЭР БАЙХ ГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙНА.ӨӨР ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭЖ ЯВМААР ШҮҮ ДЭЭ,ХҮНД ӨРӨВДҮҮЛЖ ЯВСАНААС АТААРХУУЛЖ ЯВ ГЭДЭГ ҮГИЙГ ЧИ МЭДЭХҮҮ??????????

  • Anonymous (May 19, 2014 4:43:54 pm )

    zondo mongo hussan yum bailgui

  • ard tumnee omoorogch (May 19, 2014 5:30:08 pm )

    hoosorch baigaa ard tumnee doromjilj bainadaa…muu yum uzeegui daarch yadarch olsoj uzeegiu hogiin amitad…hoolgui 7 honuulj uzhiimsan.

    • энэрэл (May 20, 2014 5:46:55 pm )

      ТЭНЭГТ, ХӨДӨЛМӨРЧ ХҮН, БАЯРХАХ НУУ, ЕР НЬ БУСАД ХҮМҮҮС ЯАХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ, ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД ЯАДАГ ЮМ, МАНАЙХАН ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙ БАЙЖ АТААРХАЖ ҮХНЭ, ҮНЭН АРЧААГҮЙ ШҮҮ.

    • ЦЭЦЭГ (May 20, 2014 5:56:55 pm )

      ӨЛСӨЖ ДААРАХЫГ НЬ ЧИ ҮЗЭХГҮЙ Л БАЙХ МӨРӨӨДӨӨД Ч ХЭРЭГГҮЙ, ЧИ ӨӨРӨӨ ХАРИН ӨЛСӨВ.НУТАГТАА ХАЯЛГАТАЙ БИЗНЕС ХҮН, АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛООД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ, ЗААВАЛ БҮГДЭЭРЭЭ ЯДУУ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ, ДЭЛХИЙН АЛЬ ОРОНД Ч БАЯН ХООСОН ГЭЖ БАЙНА, ЯДУУ ГЭДЭГ ЗАЛХУУ, СЭТГЭЛИЙН ХООСРОЛ БОЛСОН ХҮНИЙГ ХЭЛНЭ, ХҮНИЙ МУУД ДУРЛАХЫН ОРОНД ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ, БИТГИЙ ХУДЛАА АРД ТҮМНЭЭ ӨМӨӨРӨГЧ ГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙ, АРД ТҮМЭН ГЭДЭГ ӨӨРИЙГ ЧИНЬ ХҮРЭЭЛСЭН ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГГҮЙ, ТЭГЭЭД Ч МУУГААС САЙН БОДОЛТОЙ ХҮМҮҮС ИХ ГЭДГИЙГ САНАЖ ЯВ

  • Suu (May 19, 2014 5:45:47 pm )

    Uzuul. Tsengel gishuun shig l haramch bish bol bollooo za. Bulganiihan yagaad iim hogiin bdag bna

  • aguu (May 19, 2014 6:45:57 pm )

    saihan hun shuu

  • Irgen (May 19, 2014 8:18:32 pm )

    Bolooshde.

  • bor (May 20, 2014 6:52:30 am )

    bolj l bna, er hun shuu

  • zochin (May 20, 2014 8:43:12 am )

    Hodolmorloj olson mongiig cacaj hayadaggui

  • махн (May 20, 2014 9:28:21 am )

    иргэн гэдэг эргүү хүн байна

  • ЗОЧИН (May 20, 2014 11:19:57 am )

    мундаг өөрийн бодолтой хөдөлмөрч хүн шүү, хүний хөдөлмөрийг хүртэл үнэлж чаддаг, хоншоортой эр хүн шиг хүн байна, гоншигнож шалчигнасан, хийж бүтээсэн юмгүй үргэлж хоосон дэмий чалчиж хэрэлдэж байдаг муусан нам гэсэн авлигач хулгайч нараас дээр хүн шүү. аргагүй л гэр бүл, спортын хүмүүжил энэ их амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн гэж хувьдаа дүгнэж байсан, өөрийн үзэл бодол гаргасан шийдвэртээ үнэнч шударга хүн, үнэхээр үнэлж байна, улам ихийг хийж бүтээх хэрэгтэй. үнэнч шударга, улс орондоо хийж бүтээсэн зүйлтэй байгаарай, муусайн нам ярьсан, намын хүлээсэнд баглуулж үйл хөдлөл, үг хэлээ бариулсан, хоорондоо үгсэж хуйвалдаж идэж ууж хувааж авдагг авлигач нар шиг битгий байгаарай, иргэн дунд чинь юмыг харж үнэлж цэгнэж чаддаг хүмүүс маш олон бий, гэвч нэлээдгүй хүмүүс нь мэдээж хүний үгээр л амьдарч хэдэн төгрөг аваад л амьдарч байна, бид жирийн хөдөлмөрөөр, төсвийн мөнгөөрөө юу ч илүү авахгүй сайхан амьдраад 2 идэж хоосон хонохгүй сэтгэл амьдарч болж байна, заавал бусдаас хулгай хийж халааслан сайхан мөнгөтэй амьдрах албагүй шүү дээ. үнэнч байх бас маш чухал чанар шүү, ховор…

  • haha (May 20, 2014 2:15:03 pm )

    Ene hun gol ni uurihuu hudulmuruur mungu olson aguu hun gevch oros ehner jaahan tiim yum

  • azjargal j (May 20, 2014 10:35:17 pm )

    bi l huwdaa sain uls turch gj demjij yawdag

antalya rent a car