Ойрын үед хэвлэл мэдээллээр гарсан мэдээллын талаар залруулга хийхийг хүссэн юм. 2013/5/9нд ТВ8 телевизийн Амьдралын өнгө нэвтрүүлгээр энэ Э.Алтангэрэл гэх хүүгийн талаархи нэвтрүүлгийг үзсэн юм .Тэгээд маргааш нь Түлэнхий төвд очиж энэ хүүд туслая гэж шийдээд эмнэлэг дээр ирж эмнэлгийн удирдлагуудтай уулзаж хүүгийн талаархи мэдээлэл цуглуулж ээж болох Ч.Эрдэнэчимэгийг удаа дараа ирэхийг хүссэн боловч ирээгүй 1жил тойрлоо энэ хугацаанд Дорноговь аймаг Иххэт сумын засаг дарга Пүрэв болон холбогдох түвшний хүмүүстэй холбогдож энэ асуудлыг цаашдаа яаж шийдвэрлүүлэх талаар бид удаа дараа ярилцсан юм.
Хүүг хөл дээр нь босгочих юмсан гэж ажил зохион байгуулаад явж байтал Солонгосоос Чангдун эмнэлэг надтай холбогдож энэ хүүд туслаад хагалгаа хийгээд өгье замын зардлаа олоод ир гэсэн юм. Тэгээд бид нар 2013оны 9 сард хамтлаг дуучидтай хамтарч хандивын хүлээн авалт хийж олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар 7 сая төгрөг цуглуулж чадсан. Өнгөрөгч хугацаанд ээж болох Ч.Эрдэнэчимэгтэй холбогдож хүүг чинь гадагшаа эмчилгээнд авч явах болсон хүүхдийнхээ бичиг баримтыг өгөөчээ хэмээн хэд хэдэн удаа хэлсэн боловч сүүлдээ сураг тасарсан бид аргаа бараад сумын холбогдох хүмүүстэй эргэн холбогдож байдлыг тодруулхад Жонш нь дээр сураг нь гарсан одоо болтол бидэнд бас олдохгүй байна гэж сумын засаг дарга Пүрэв хэлсэн юм .
Эрдэнэчимэг нь олдохгүй байсаар бид хугацаа их алдаж ээж нь эх байх эрхээсээ 2удаа татгалцаж талаар мэдэгдсэн юм. Тэгээд эх байх эрхээсээ татгалзаж байгаа болохоор шүүхийн шийдвэр гарч байж хил гарах уу үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Бидэнд хүний хүүхдийн ирээдүйг өөрчилөх эрх байхгүй учраас шүүхийн шийдвэр гарахыг хүлээсэн боловч гарсангүй мөн.
Э.Алтангэрэл нь Түлэнхий төвөөс эмчилгээгүй гэж Энэрэл төв рүү хувиарлагдсаж багагүй хугацааг эмчлүүлж өнгөрөөсөн энэ хугацаанд эргэж очиж шаардлагатай зүйлсээр хангаж удалгүй Энэрэл төв эмчилгээгүй болсон тул манайх цаашдаа байлгахааргүй боллоо гэж Энэрэл төвийн эмч А.Тайван надруу утасдаж Э.Алтангэрэлийг ирж ав гэсэн шаардлага тавьсан. Тиймээс цаг алдалгүй авч Сэргээн засалтын үндэсний төвд шилжүүлсэн. Тэгтэл Энэрэл төвөөс Э.Алтангэрэлийг аваад алга болчихлоо гэсэн мэдээ гарсан А.Тайван эмч өөрөө надад тодорхойлолт гаргаж гарын үсгээ зурж хүүг хүлээлгэж өгсөн атлаа юунд ингэж худал мэдэгдэл хийж сэтгүүлч нарт худлаа мэдээлэл тараана вэ, Надад өөрийнх нь бичиж өгсөн гарын үсэгтэй тодорхойлолт байгаа.
Сэргээн засалтын үндэсний төвд 14 хоног эмчлүүлж энэ хугацаанд Ч.Эрдэнэчимэгийн нь шүүхийн асуудал нь шийдэгдчих байх гэсэн боловч шийдэгдсэнгүй хугацаа алдсаар байсан бас Сэргээн засах үндэсний төвөөс гарч байлгах газаргүй болж миний бие өөрийн гэртээ ч хүртэл байлгаж асарч сувилсан. Дараа нь өөрт нь тусгайлан асрагч авч өгч багагүй хугацаанд байлгасан энэ хугацаанд шинжилгээнүүдийн бүгдийн өгүүлж Солонгос эмнэлэг рүүгээ шинжилгээгээ явуулж сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг улмаас Солонгос талаас татгалзсан хариу ирүүлсэн. Учир нь эдгээд эх орондоо хэрэгтэй хүнийг л төлбөргүй эмчилдэг юм билээ. Нэгэнт явж чадахааргүй болсон ч Монголдоо үзээд алдая, яаж ийж байгаад хөл дээр нь босгоод нийгэмд хөтлөөд өгье гэж бодоод эргэн Түлэнхий төвд болон Эрүүл мэндийн яаманд хандсан. Э.Алтангэрэл явж чадахаа байсан тухайг хэлж хагалгаанд орох асуудлыг нь шийдүүлье гэж бодсон. Бас оны өмнө Хүүхдийн төлөө үндэсний газар болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд хандсан. Учир нь хүний эрүүл мэнд амь настай холбоотой учраас төрөөс тавих эрх бүхий байгуулгын дэмжлэг авч ажиллахаар болсон юм. Дан ганц би шийдвэр гаргах төвшний хүн биш болохоор яалт ч үгүй хандах нь зүйн хэрэг юм.
Хүүгийн бие өдрөөс өдөрт сайжирч одоо санаа зовох зүйлгүй болж хүүд зарцуулагдах ёстой мөнгө ном журмаараа зарцуулагдаж байна. Ч.Эрдэнэчимэг нь мөн адил өөрийн төрсөн бага хүүгээ айлд өргүүлчихсэн байсан. Энэ тухай ч Хүүхдийн Төлөө үндэсний газар хандсан. Хоёрын хоёр хүүхдээ нэгийн эмнэлэгт нөгөөг нь хөдөө хээр айлд өргүүлчихсэн болохоор ХТҮГ газар энэ хоёр хүүгийн ирээдүй болон Ч.Эрдэнэчимэгт тохирох хуулийн хариуцлагыг ноогдуулж албадан авчирхаар болсон.
Гэтэл намайг энэ хүүхдээр худлаа мөнгө олчихоод алга болчлоо гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Энэ бол гурван хүний намайг эвгүй байдалд оруулах гэсэн оролдлого байсан юм. Худал мэдээлэл цацсан хүнтэй холбогдоод ярьж хэлж уулзъя гэсэн боловч уулзсангүй. Тэр хүн хэлэхдээ би зүгээр л фэйсбүүк хуудсандаа тавьсан, тэрийг сэтгүүлч нар өлгөж авч нийтлэсэн гэж хэлж байна. Тэгээд энэ тухай бичсэн сайт дээр очиж уулзаж асуухад хүн тавиад өг гэсэн гэж байгаа. Ингээд бодохоор батлагдаагүй нэг хүний худлаа цуурсан мэдээллийг тавьсан сайтууд ямарч тодруулга хийхгүй шууд л тавьчихдаг нь зарим нэг сэтгүүлчийн ёс зүйгүй алдаа гэж харагдаж байна.
Намайг нийгэмд худал хуурмаг луйварчин мэтээр найз нөхдөөрөө тараалгаж байгаа Н гэгч нь төрийн яаманд ажилладаг. Би удаа дараа уулзъя гэхэд завгүй ажилтай байна гэх мэтээр алга болсон. Хуулийн байгуулгын хүн олон нийтийн хэрэгсэлээр хүн гүтгэж доромжлох нь шударга зүйл үү? Бас төрийн албан хаагч ажлын цагаар хов жив хөөцөлдөөд сууж байдаг хэрэг үү? Төрийн албан хаагчийн ёс зүй гэж баймаар юм, тэр нь хаана байна вэ? гэж асуухыг хүсч байна.
Бас нэгэн сайтын мэдээллийн сэтгэгдэл хэсэгт намайг Ж.Батзандан гишүүний дүү гэсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Би тэр хүнийг танихгүй. УИХ-ын гишүүн гэдгийг л мэднэ. Түүнчлэн намайг Солонгост сүмийн пастор номлогч гэх мэтээр бичсэн байсан. Би харь орны шашин шүтдэггүй.
Би залуу хүн. Цаашид нийгэмд орж ажиллана. Энэ мэтийн худал зүйлд итгэсэн хүмүүс надад итгэх болов уу гэж бодож байна. Цөөхөн монголчууд бид яагаад ингэж бие биенийгээ худлаа гүтгэж, нэр хоч өгч байгааг ойлгохгүй байна.
Хүнийг үгээр алж ч болдог амьдаруулж ч болдог. Анх энэ мэдээллийг санаандгүй тараачихсан гэх Н нь миний нэр хүндэд ноцтой халдаж, намайг хүнд байдалд орууллаа. Хэрэв надад ямар нэг асуудал тохиолдвол Н гэгч хүн хариуцлага хүлээнэ.
Би Э.Алтангэрэл хүүг эргэж тойрохгүй байгаа зүйл байхгүй ээ. Өдөр бүр 24 цаг тэр хүүгийн хажууд манаад суугаад байх боломжгүй . Шаардлагатай зүйлсийг нь дөхүүлж өгөөд, арын ажлыг хөөцөлдөөд л явж байсан. Эмч сувилагч нараас нь биеийн байдлыг нь асуугаад л явж байгаа. Бүх зүйл ном журмаараа явж байна. Хамгийн гол нь хүү хөл дээрээ босоод хаана байх уу гэх мэт нийгэмд орох нөхцөл боломжийг хуулийн шийдвэр гаргах түвшний байгууллагатай хамтарч ажиллаж байна. Тийм болхоор эргэлзэх хэрэггүй үнэн үргэлж ялдаг.
Т.Баярбат.
Холбоотой мэдээ
-
11 (May 19, 2014 4:32:07 pm )
Үнэн бол сайн л байна. Ээж нь ч гэж хүн биш юм даа
-
sain bna (May 19, 2014 4:37:09 pm )
ta mundag hun bn hunii uriig emchluulchihii holdeer ni bosgochih ymsan gesen saihkan setgeltei odoo ued iim hun hobor shuu tand amjilt husie
-
Батбаяр (May 19, 2014 4:57:34 pm )
Тэр эрхий хурууг гозойлгож зураг авхуулдаг нь ямар учиртайн. Угаасаа сүүлийн үед хүмүүсийн анхаарал татах гэж иймэрхүү юм хийж явдаг хүмүүс олширсон. Үнэхээр туслах сэтгэлэй хүн юм бол заавал ийм зураг авхуулж олон нийтэд дэлгэх хэрэггүйшд. Чадахгүй зүйлээрээ оролдож олон лайкны хойноос хөөцөлдөж байгаад хүний амьдралаар тоглож байгаашд. Фэйсбүүк бол хийсвэр орон зай. Харин энэ хүүгийн зовж шаналж байгаа бол бодит амьдрал шүү дээ
-
chitenegymuu (May 19, 2014 5:53:57 pm )
chi teneg ym uu esvel ugin ym uu? unatsiin bish bizdee t1 medrel uher zangaasaa salaach
-
-
damba (May 19, 2014 5:17:14 pm )
yamar saihan setgel we.iim hun howor shuu,chamd amjilt husie
-
Anonymous (May 19, 2014 5:19:29 pm )
za tiim bailgvi dee
-
okok (May 19, 2014 5:26:35 pm )
Altangerel hvvgiin tuluu stag zavaa gargan setgeliin dem ugch buid chini olon hvmvvs bayarlaj bgaa bh . Eej ni hvvdee sanaa zovj bgaa ch chadal ni hvrehgvi arga tasarsan negen bh . Bidnii amidarch bgaa niigem iim l hvmvvs olshirch bgaag harsaar l yavtsgaaj bna . Setgel gargaj bgaadaa uram hairlatsgaaya hvmvvsee
-
unguUNGU (May 19, 2014 6:39:32 pm )
SETGUULCHIIN YOS ZUI HNA BNAA HUN TAVIAD UGUUCH GEHEER TAVIDAG GENEE IIM L HARIUTSLAGAGUI BGAA YUM DAA MANAID DEEREE CH DOOROO CH HARIUTSLAGA GJ MEDEHGUI,
-
dexter (May 19, 2014 11:29:28 pm )
Ганц хүүхдийн эрх ашгийг хангаад шийдэж чадахгүй хүүхдийн төлөө төр олон нийтийн гэсэн нэртэй байгууллагуудыг зайлуулаачээ.Их л сайхан нэр хаягтай газрууд бүгд хуйлгайч луйварчид.Үүний оронд нэг шашны сүмд хандсан бол аль хэдийн бүх ажилын амжуулсан бгаадаа
-
Zochin (May 20, 2014 5:49:59 am )
Ene er arai buruu yum hiihgui baihaa. Harin eh ni geed baigaa gichii arhichin yum uu.
-
zochin (May 20, 2014 11:26:07 am )
Oorsdoo yu ch hiij chadahgvi bj ym hiij bgaa hvnee bitgii muulaa ulsuudaa
-
naraa (May 20, 2014 11:30:06 am )
зөв бодолтой зөв сэтгэлтэй залуу байна. орчин үед хүний мөс чанаргүй болсон нөхцөлд өөрт хамааралдгүй хүүхдийг эргэн, санаа тавьж байгаад нь баярлалаа. төрсөн хүүхдээсээ зугтааж байхад хөндлөнгийн хэн нэгэн хүн түшээд авна гэдэг их хувь заяа. эгч нь бас эх хүн. сэтгэл эмзэглэж байна. чамайг хүмүүс юу ч хэлж байсан шантарч болохгүй шүү. муу хэлж байгаа хүмүүсээ та нар тэгвэл очоод тэр хүүд туслахгүй яасан юм вэ. нэг нь хүний төлөө гэсэн сэтгэл гаргаж байхад урам хайрлахгүй юм гэхэд битгий сэтгэлийг нь бөхөөгөөч гуйя.
-
ЗОЧИН (May 20, 2014 12:12:17 pm )
хэрэгтэй зарцуулагдах ёстой зүйлд мөнгийг нь өгөөгүйгээс хойш юун эмч сувилагчтай уулзаад явж байгаа гэж тэр хэнд ямар хэрэгтэй юм, чухал зүйл чинь хүүгийн эрүүл мэндэд хэрэгтэй, зарцуулагдах сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн мөнгө нь болохоос хоосон ярих хэнд хэрэгтэй, юм, муусайн залилан хийгч нар бас замаас нь давхар залилан хийж мөнгөжих юм,
-
Anonymous (May 20, 2014 1:50:28 pm )
Chi teneg yumuu esvel yum unshaad oilgdgui yumuu ???? heregtei mongiig heregtei zuild zartsuulsan gej bgaa bizdee ???
-
-
Anonymous (May 20, 2014 2:20:55 pm )
Ene he’d
-
Anonymous (May 20, 2014 4:48:14 pm )
тэр эхий нь албадан барьж харицлага тооцож албадан ажил хиййлгэж цалингий нь хүүд нь хураах хэрэгтэи энэ бол хүүгээ хаядаг чинь гэмт хэрэг учраас хариуцлагаа хүлээж чадахгүй бол хүүхэд гаргаж амьд хагацал үзүүлдэг балиар авгайг шоронд хииж ухамсарлуулах хэрэгтэй
16 Comments