antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 3 comments

МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүлнэ

нийтлэсэн Admin
MANМАН-аас өчигдөр мэдэгдэл гаргаж, хүний эрх, төрийг тоглоом болгож буй эрх баригчдыг буруутгаж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Харин мэдэгдлийг өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулах юм байна.
МАН-ын мэдэгдэлд, “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчмыг ард түмний үнэт зүйл байх ёстой гэж Монгол Ардын Нам хатуу баримталсаар ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Бас хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, хагарал талцал айдас хүйдсээр нийгмийг дүүргэж байгаа нь сүүлийн үед болсон үйл явдлууд харуулж байна. Төрийн сайд нарын алдаа завхрал хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо. Эрх баригч намуудын хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ Улсын Их Хурлын үйл ажиллагааг хоёр сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ. Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ИРГЭН (May 19, 2014 10:15:08 am )

    МАН-ЫНХАН ТА НАРЫН 90 ЖИЛ ТӨР БАРЬЖ БАЙСАН ҮЕИЙН ГАЙ ОДОО Ч ДУУСААГҮЙ БАЙГАА НЬ ЭНЭ.ТА НАР ТЭНЭГТЭЭ Л ТЭМҮҮЖИНГ ОГЦРУУЛАХ БОЛОМЖТОЙ ЦАГТ НЬ ЗАВСАРЛАГА АВЧ СУНЖРУУЛЖ НОВШРОО БИЗ ДЭЭ.САНАА МУУТ САРАНД ХАТНА ГЭГЧЭЭР НЭГ СУМААР 2 ТУУЛАЙ БУУДЧИХ САНАА ЧИНЬ 2 ТУУЛАЙ ХӨӨСӨН АНЧИН ХООСОН ХОЦОРДОГЫН ҮЛГЭР БОЛСОНД ҮХТЛЭЭ УУРЛАЦГААЖ ХИЙЖ ЧАДДАГ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХ ДАА.ТА НАР ТЭГЭЭД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ГЭЖ ХУЦААД БАЙГААГАА ХАРУУЛААД АРД ТҮМНИЙГ АН-ЫН ЭСРЭГ ЗОГСООЖ ЧАДАХАА ХАРУУЛААЧ,ДААНЧ ХОНШООР ЧИНЬ ДУТНА.АРД ТҮМЭН МАН-ЫН ЭСРЭГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГАА ХАРУУЛСАН ШИГ ТА НАР ЧАДДАГААРАА БУЙДАНТАЙГАА ТАЛБАЙ ДЭЭР ӨЛСӨӨД ҮЗ ДЭЭ.ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ ТАНСАГ СУУЛТ ХИЙЖ ХАРИН НЭГ ЧАДАХ БАЙХ ДАА.ТА НАРЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.ҮР УДМААР НЬ.

  • СарСарЗочинЗочин (May 19, 2014 10:53:40 am )

    Ман олон жил тер барисан нам хуулийн байгууллагаа зев журмаар нь ажиллуулж идсэн уусан авилгыг эрт илруулж еерсдее ийм байдалд хутгалдахгуйгээр ажиллаж байсан бол суулийн жилуудэд илрээд байгаа томоор идэж уусан хэргууд гарахгуй хуний амь ч хохирхгуй байлаа эцэст ман хуний ухэл хагацлаар шоу хийхгуй байвал яасийм

  • ИРГЭН (May 19, 2014 12:02:46 pm )

    МАН-ЫНХААН ТА НАР ТӨРИЙН МИНЬ ӨМЧ АЛТАН СОЁМБЫГ БУЦААГААД ТӨРДӨӨ ӨГЧИХВӨЛ ЯАСАН ЮМ БЭ?МОНГОЛЫН ТӨРИЙГ МАН ГЭЖ ОЙЛГОЧИХ ДДӨХӨӨД БАЙНА.АЛТАН СОЁМБОТ ДАЛБААНУУД ТӨРИЙН ОРДОН,МАН-ЫН ОРДОН ДЭЭР НАМИРЧ БАЙГААГ ХАРАХАД АЛЬ НЬ ТӨР БАРИАД БАЙГААГ МЭДЭХГҮЙ БУДЙЛАХ ХҮМҮҮС ИХ БАЙНА.БОДОЛЦООРОЙ МАН-ЫНХААН

antalya rent a car