Өнгөрөгч 4-р сарын 8-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьж, Х.Тэмүүжинг огцруулах шалтгаанаа хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүйн дээр Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй байна хэмээн тайлбарлаж байсан билээ. Тэгвэл Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг өргөн бариад байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа” учраас огцруулах асуудлыг татаж авч байгаагаа УИХ-ын даргад бичгээр хүргүүлсэн. Харин түүний энэхүү байр суурьтаа бат зогсож чадахгүй байгаа О.Баасанхүү гишүүнд бухимдаж байгаагаа бусад гишүүд нь бухимдсан бөгөөд тэр дундаа Ц.Нямдорж гишүүн “Оймсонд хавчуулагдан УИХ-д үсрэн орж ирсэн нөхөр” хэмээн хатуухан шүүжлээд авсан.
Тэгвэл О.Баасанхүү гишүүн эргэлт буцалт хийсэн шийдвэртээ “бантсан” бололтой өөрийнхөө зүгээс ийн тайлбар хийсэн байна. Тэрээр “Ямар ч гэсэн гэрээний дагуу Ерөнхий сайд хариуцлага тооцох ёстой. Миний хувьд бас дахин нэмэлт материалууд шалгуулахаар холбогдох газарт нь хүргүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин сайдын асуудал орхигдохгүй гэсэн үг. УИХ дээр манай нэг сайдын асуудал яригдаж байна. Тиймээс Засгийн газар дээрээ ярилцаад, дүгнэлт гаргах ёстой. Ядаж цалингийн арга хэмжээ авах ч юм уу, нэг үйлдэл байх ёстой. Тиймээс би Ерөнхий сайдад сайддаа хариуцлагаа тооц гэж хэлсэн” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Эрхэм (May 15, 2014 5:27:46 pm )
Энэ тэнэг юм чинь юу гээд балайраад байгаа юм бэ арай солиорчихоогүй байлгүй дээ
-
Anonymous (May 15, 2014 7:15:24 pm )
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж, туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг 2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийн байсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна. Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу! Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу! Тэд нар эрүүл юм уу! өвчтэй юм уу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач! МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
Шударга үндэстэний хөдөлгөөн
88583399 -
доржоо (May 15, 2014 11:07:35 pm )
ард иргэдээ торгоно шийтгэнэ гэх хууль ар араасаа гарсаар. Гэтэл МАН ба АН-ын гишүүн сайдууд яаж ч байсан арга хэмжээ хариуцлагад ордоггүй. ЭД дураараа яаж ч дургисан хэн ч тэдэнд хариуцлага тооцож чадахгүй. Угаасаа хариуцлагын тогтолцоо нь ийм. 90 онд АРДЧИЛСАН ХОЛБОО тусгай хангамжийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж гарч ирж байхдаа хариуцлагын тогтолцоог хамт нь аваад хаясан. Тэр цагаас хойш ардчилсан нэрийн доор хариуцлагын хяналтын иогтолцоо бүр мөсөн алга болсон.
3 Comments