Нийслэлийн дүүргүүдийн ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор ТББ-ууд хог хаягдлын тээвэрлэлтэнд хяналт тавьж эхэллээ. Хяналтыг “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоо”, “Бид судлаачид” ТББ хариуцан ажиллаж байгаа. Тус холбоодоос нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдлын тээвэрлэлтэд өнгөрсөн сард хийсэн хяналтын дүнгээ танилцууллаа.
Хяналтын байгууллагууд хог үүссэн газруудын талаарх мэдээллийг дүүрэг хороодын ажил хариуцсан мэргэжилтнүүдэд баримтжуулан өгч, ачсан эсэхэд эргэн хяналт тавьж байна. Мөн иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор “Хоггүй хотын төлөө хамтдаа”, “Хотын соёл” сэдвээр иргэдийн дунд сургалт зохион байгуулж эхэллээ. Сургалтад 80 гаруй иргэн хамрагдаж хоггүй цэвэр орчинд амьдрах уриалгыг дэмжин хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.