Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй төслийн сонгон шалгаруулалтад Налайх дүүрэгт байгуулагдах хөнгөн атлетикийн гүйлтийн тартам зам тэнцсэн билээ.
Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” захирамж гарган тус замын суурийг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.
Түүнчлэн энэ замын ажлын зураг, төсөв болон ажлын гүйцэтгэлд шаардагдах 500,000,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгажээ. Харин шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хариуцуулж, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.