Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2014 оны 5 дугаар сарын 15-ны 08- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэхрэг. Ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 7-12 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан байна.
ОТРЫННУТАГХЭРЛЭНБАЯН-УЛААНОРЧМООР: Солигдмол үүлэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 16-наас 2014 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.