antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2014 Comments are off

Улаан нохой өдөр

нийтлэсэн Admin

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 15. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 16. Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Нэр өнгө. Наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car