Дуучин Бионсегийн дүү Соланж түүний нөхөр болох Жэй-Зид гар хүрсэн талаарх таагүй мэдээлэл тараад буй.
Тэдний маргалдсан шалтгааныг баттай эх сурвалжийн мэдээллээр Дэйлимэйл сайтад дэлгэжээ.
Тэд цахилгаан шатанд суухаас өмнө Жэй-Зи Соланжид хандан “Танай найзууд урилгагүй хэрнээ “Met Ball”-ийн үдэшлэгт ороход миний нэрийг ашигласан байна. Миний нэрийг дахин ашиглаж энд тэндэхийн үдэшлэгт битгий оролцож бай” хэмээн уурлажээ.
Мөн тус арга хэмжээг тараад Жэй-Зи дуучин Рианагийн “Met Ball”-ийн үдэшлэгт Бионсегүйгээр явах гэж байжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар уусан зүйлдээ халамцсан Соланж Жэй-Зид хандан “Чи одоо шууд гэртээ харьж болдоггүй юм уу?” “Та яагаад нөхрөө ганцааранг нь шөнийн цэнгээний газар руу явуулах гээд байгаа юм” хэмээн цахилгаан шатанд орохоос өмнө эгчдээ хандан хэлжээ. Харин Жэй-Зи хариуд нь “Энэ чиний оролцох асуудал биш” гээд тэд цахилгаан шатанд ортол “зодоон” эхэлсэн гэнэ.
Тэдний гэр бүлийн эх сурвалж Соланжийг эгчийнхээ сүүдэрт байхаас залхаж түүн шиг нэртэй дуучин болохыг хүсдэг хэмээж байжээ. Мөн “Жэй-Зи түүнийг нэр алдарт хүрч, шинэ цомог гаргахад нь тусална хэмээн хэлж байсан ч амлалтандаа хүрэхгүй байгаа” гэсэн байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk
Холбоотой мэдээ
-
jgbn (May 14, 2014 11:31:41 am )
Харууд ба Монголчууд
-
Дон Жуан (May 14, 2014 11:38:10 am )
Хаа ч газар гансгтер ч гэсэн хадмууддаа базуулах юм даа
-
haha (May 14, 2014 1:12:46 pm )
xaxaxaxa
-
3 Comments