antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2014 2 comments

Эрхээ хасуулсан хүмүүжигч цалингаа хүүхдийн сувилалд хандивлажээ

нийтлэсэн Admin
“Алдаа мадаггүй арван хуруу тэгш, сул талгүй сумны мөс мэт тэгш шулуун хүн энэ орчлонд үгүй. Хүн бүр өөрийн гэсэн сул талуудтай алдах тавиланд төрсөн. Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурхны шинж чанар…”  хэмээн Н.Багабанди “Титэм үг” номдоо бичжээ. Хүн бүр л амьдралдаа ямар нэгэн байдлаар алдаа гаргасан байдаг.

Гагцхүү алдаа гаргасныхаа хариуд зарим нь эрх чөлөөгөө хасуулж, өргөст торны цаана хоригдож буй. Гэхдээ шоронгийн хаалга татсан гэхээрээ муу, муухай хүн биш. Хэдийгээр “муу нэртэд” хоригдож байгаа ч тэд хэзээ нэгэн цагт суллагдаж, нийгмийн амьдралд хөл тавина.
– See more at: http://www.mminfo.mn/wap/mcontent/52822.shtml#sthash.spg7A9IK.dpuf

shoron“Алдаа мадаггүй арван хуруу тэгш, сул талгүй сумны мөс мэт тэгш шулуун хүн энэ орчлонд үгүй. Хүн бүр өөрийн гэсэн сул талуудтай алдах тавиланд төрсөн. Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурхны шинж чанар…”  хэмээн Н.Багабанди “Титэм үг” номдоо бичжээ. Хүн бүр л амьдралдаа ямар нэгэн байдлаар алдаа гаргасан байдаг.  Гагцхүү алдаа гаргасныхаа хариуд зарим нь эрх чөлөөгөө хасуулж, өргөст торны цаана хоригдож буй. Хэдийгээр хийсэн хэргийнхээ үйлийг эдэлж торны цаана суудаг ч энэ хаалгыг татсан гэхээрээ муу, муухай хүн биш байдаг.

Үүний нэг жишээ болох саяхан хорих 429 дүгээр ангийн хүмүүжигч А.Төрмандах өөрийн нэг сарын хугацаанд ажиллаж олсон цалингаа Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хандивласан байна. Тэрбээр хорих 429 дүгээр ангийн үйлчилгээний албанд ажилладаг бөгөөд цагийн 1250 төгрөгийн урамшуулал авдаг юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын цалин 128.500 төгрөгийг сайн үйлсэд хандивлахаар зориглож хамт хоригдож байгаа хүмүүжигч П.Болдбатын бичиг баримтын зардалд өөрийн хүсэлтээр 18.500 төгрөгийг, Хүүхдийн төв сувилалд үлдэгдэл 110.000 төгрөгийг хандивлах шийдвэр гаргажээ. Эрхээ хасуулж, нийгэмээс тусгаарлагдсан ч эхр чөлөөтэй амьдарч яваа зарим нэгнээс илүү хүн чанартай хүнлэг нэгэн байгаа нь сайхан.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • болормөнх (May 14, 2014 9:04:25 am )

    хүн анх төрөхдөө сайн, муу хүн гэж төрдөггүй, харин хүн ямар хүн болохыг төрүүлж өсгөсөн эх, эцгээс шалтгаална, ямар ч хүнд сайн тал байнаа, хүмүүс олж харахыг боддоггүй л болохоос,үхэл, зовлон, гайг хэн хүсэх билээ, энэ хүн ямар ял хийсэн нь хэнд ч хамаагүй, энэ хүний сэтгэл л чухал, алдаагаа ухамсарлана гэдэг хүний нэг гол чанар шүү, Төрмандахаа ялаа дуусгаад сайхан амьдардаг юм шүү, баянчуудад ийм сэтгэл байхгүй дээ, улам л шунаад байна, яахав дээ настайчуудын сайхан олон улсын жишигээс хараад асрамжийн төв бариад өгсөн байхад хэн мэдлээ нэг баян ньрөгшин болоод очихыг амьдрал ийм л байдаг.

  • ЗОЧИН (May 23, 2014 12:10:10 pm )

    залуу минь зөв юм хийжээ дахиж алдалгүй амьдралын төлөө зүтгээрэй эзэн хийчээвэл заяа хичээнэ гэж үнэн үг шүү урдаа ямар зорилт тавина тэр хэмжээгээр амьдрал ямар байх эсэх чинь шийдэгддэг юм шүү амжилт

antalya rent a car