antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2014 8 comments

Охидыг хэрцгийгээр хөнөөсөн сэжигтэн И өмнө нь ял эдэлж байжээ

нийтлэсэн Admin

1-r nuurend oroh zurag0513Нэгэнт Монгол Улс цаазаар авах ялыг халчихсан болохоор алуурчин хэдэн ч хүнийг зэрлэгээр хороох болжээ

Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-нд шилжих шөнө 19-20 насны хоёр охины амь насыг онц хэрцгийгээр хө­нөөсөн хэрэг гарсан.

Талийгаачдын цогцсыг хэрэг гарснаас хойш нэг хо­ногийн дараа буюу энэ са­рын 8-нд тус дүүргийн Хар хошуу гэх уулнаас олсон байна.

Тодруулбал алуурчин тэднийг хө­нөөс­нийхөө да­раа нэгнийх нь толгойг бие­нээс нь салгаж, нөгөө­гийнх нь нүүрийг хүн та­нихын аргагүй болтол нь зэрэмдэглээд цогцсуудыг уулын орой дээр овооны ха­жууханд чулуугаар бул­сан байжээ.

Хар хошуу уулын ойр хавийн иргэд айдаст автжээ

Манай сурвалжлах хэсэг өчиг­дөр хэргийн газрыг зорь­сон юм. Охидын амийг нь хө­нөөсөн газар болох Баян­зүрх дүүргийн IX хороо, Шар хадны эцсийн буудалд ирлээ. Эцсийн буудлаас цааш 300 орчим метрийн зайд Хар хошуу уул харагдах аж.
Оршин суугчдын ярьж байгаагаар энд арван хэ­дэн жилийн өмнө ганц, хоёрхон хашаа хатгаастай байсан байна. Гэтэл жилээс жилд иргэд хаяа дэрлэн буу­саар эдүгээ бүхэл бүтэн хороолол бий болжээ.

Ха­рин талийгаач охидын зэ­рэмдэглэсэн цог­цос олд­сон Хар хошуу уул хэ­зээний догшин лус сав­дагтай гэнэ. Учир нь энэхүү ууланд их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг олноор нь авч ирж буудаж хороодог байжээ.
Манай сурвалжлах баг явсаар уулын орой дээр гарлаа. Талийгаач охи­дын цогцсыг булсан газарт ирэхэд хадаг яндар болсон овооны хажуу талыг ухаад хаячихсан байв.

Иргэд ухсан нүхийг бу­лах аядаж, арц хүж уугуул­сан болол­той. Овооноос доо­­­ш 50 хү­рэхгүй метр алхаад айлын хашаа тулах аж. Хэдий тийм ч тэрүүхэн хавьд эзэнгүй байшин, гэр байна уу гэлтэй ганц ч хүн харагдахгүй нэг л эл хуль. Гадны хүнд уулын салхи хүртэл хүнийрхэж, хүйтэн хөн­дий санагдаж байхад ийм аймшигт хэрэг гарсны дараа иргэд ихээхэн айдас, түгшүүртэй амьдарч байгаа нь лавтай.

Үүнийг батлах шиг “Бурхан минь, шөнө оройн цагаар эмэг­тэй хүн ганцаараа ява­хад аюултай болж. Хэн яаж ч мэдэх нь” гэж ярих хүн олон таарав.

Иргэд энэхүү аймшигт хэргийн талаар “Яаж ч бод­сон энэ хэргийг ганц хүн үйлд­сэн гэхэд итгэмээргүй. Хэчнээн архи ууж сог­­туурсан байлаа ч үе тэн­­гийн­хээ хоёр охиныг хө­нөөж, нэгнийх нь тол­гойг биенээс нь салгаж, нөгөөгийнх нь нүүрийг хүн танихын аргагүй болгоно гэдэг боломжгүй” гэж ярьж байлаа.

Түүнчлэн та­лийгаачдын нэгнийх нь толгойг уулын хойд энгэрт байх айлын жорлонгоос ол­сон тухай ч хэлж байв.

Хохирогчид амиа алдахаасаа өмнө “Давсны булаг” дэлгүүрээр үйлчлүүлжээ

Бидэнд олдсон мэдээл­лээр хэрэг гардаг өдөр талийгаач Б, Х болон сэжигтэн И нар хотын тө­вийн нэгэн бааранд архи­дан согтуурчээ. Улмаар энэ сарын 7-нд шилжих шөнө 00:00 цагийн үед хэрэг гарсан газар болох Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах сэжигтэн З-гийнд ирж хоол идсэн байна.

Ингээд сэжигтэн И гэгч хохирогч Б, Х нарыг дагуулан гарч, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Хар хошуу гэх нэртэй ууланд дахин архи ууцгаажээ. Ин­гэхдээ уг архиа уулын ойролцоо үйл ажиллагаагаа явуулдаг “Давсны булаг” гэх дэл­гүүрээс худалдаж авсан байна.

Төд удалгүй тэд хоо­рондоо маргалдаж, улмаар хохи­рогчдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн бо­лох нь сэжигтэн И-гийн мэдүүлэг, хэргийн газраас олд­сон эд мөрийн баримтаар тогтоогдсон аж. Хохирогч, сэжигтэн нар нь өмнө нь бие биенээ таньдаггүй байсан бөгөөд сэжигтэн З-гээр дамжуулж хэрэг болдог өдөр танилцсан болох нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ.
Бид буцах замдаа “Давсны булаг” дэлгүүрийн худал­­дагч­­тай уулзаж хэр­гийн та­лаар тодруулах гэсэн ч “Цагдаа нар ирээд камерийн бичлэг үзээд явсан. Мөр­дөн байцаалт явагдаж бай­гаа болохоор ямар нэгэн мэдээ­лэл өгч болохгүй гэж хэлсэн” гээд мэдээлэл өгө­хөөс татгалзсан юм.

Хэргийн газарт гурван удаа үзлэг хийжээ

Энэхүү аймшигт хэрэг гарсан талаар цагдаагийнхан энэ сарын 8-ны 20:00 цагийн үед дуудлага авчээ.
Ингээд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хэргийн газрын үзлэгийг нийт гурван удаа хийж эд мөрийн баримтаар 61 эд зүйлийг баримт­жуулан авч, хэргийн мате­риалд хавсар­гажээ. Ингээд хохирогчид болон сэжигтэн нарыг хэн болохыг нь тог­тоосон байна.

Хохирогч Б нь 1994 онд төрсөн, Өвөрхангай айм­гийн харьяат. Баянзүрх дүүр­­гийн 19 дүгээр хороонд ор­шин суудаг, бүрэн дунд боловс­ролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй. Хохирогч Х нь мөн л бүрэн дунд боловс­ролтой, то­дорхой эрхэлсэн ажилгүй. 1994 онд Ховд аймагт төр­жээ.

Сэжигтэн И нь 1991 онд төрсөн, Өвөрхангай аймгийн харьяат, мэргэжилгүй, то­дорхой эрхэлсэн ажилгүй. Өнгөрсөн 2012 оны тавдугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байжээ.

Харин сэжигтэн З нь 1990 онд төрсөн. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг, эрхэлсэн то­дорхой ажилгүй нэгэн аж.
Одоогоор эл хэрэгт И, З нарыг сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Ха­рин нэг хохирогчийнх нь толгой өнөөг хэр нь ол­­доо­гүй байгаа талаар цаг­даа­гийн байгууллагаас хэлж байна.

Нэгэнт Монгол Улс цаазаар авах ялыг халчихсан болохоор алуурчин хэдэн ч хүнийг зэрлэгээр хороосон дээд тал нь 25 жилийн ял авч байна.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ганаа (May 13, 2014 10:57:47 am )

    ёоооооооооооооёооооооооооооо
    яасан балиар заваан харгис балмад адгууснууд вэ? алаач. цаазаар аваач. цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна. улс төрийн хэргээр цаазаар авах ялыг халах нь зүйтэй. харин иймэрхүү зэрлэг танхай бузрын харгис хэрэгтнүүдийг олон түмний нүдэн дээр цаазлах хэрэгтэй. тэнэг элбэгдорж өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж цаазын ялыг халсан. муу новш. өөрийнх нь хүүхдүүдийн толгойг таслаж албал юу гэх бол доо.

  • ss (May 13, 2014 12:58:59 pm )

    elbegdorjid tolgoinuudig ni avaachij uguh heregtei tegeed ene aimshigt araatnuudig dahin dahin tolgoig ni ileed baig

  • Эли (May 13, 2014 4:33:33 pm )

    За энэ ч харин хэцүү юм даа. Ийм өөдгүй юмнууд яаж амьд явдаг юм болоо сэтгэл гэж алга . Аймшгийн юмаа муухай араатангууд байна.

  • a (May 13, 2014 5:40:38 pm )

    ohid minee shoniin neg jargalaas bolj amigui boloh gejdee ter aluurchid uneheer davarchi bna hun alaad bgaa humuusiig tsaazaldgui yumaa gehed nasaar horij ui laig ne uuruuleechee

  • Зочин (May 13, 2014 10:21:03 pm )

    Цаазалж амархан үхүүлэх хэрэггүй,насаар нь гянданд тарчаах нь зөв шүү.

  • Хөдөөний бүдүүлэг юмнууд (May 14, 2014 9:58:27 am )

    хүн алж байна хөдөөнийхөн, замын бөглөрөл хөдөөнийхөн, архи хэн ууж байна хөдөөнийхөн, нийгэмд хэн гай болж байна хөдөөнийхөн, хулгай дээрэм, хүчин бусармаг хэрэг хөдөөнийхөн, хятадуудаас биш хөдөөнийхөнөөс айж байна. боловсрол, соёлын хэн гутааж байна хөдөөнийхөн. Хөдөөнийхэн ажилч хийж чаддаггүй, УИХурлынхан ихэнхэн хөдөөнийхөн. зайлаачээ бид нар амьдармаар байна. Та нар хөдөөнөө амьдар бид нар цаашаа явах хэрэгтэй байна.

  • sookoo (May 14, 2014 10:16:46 am )

    alaach tolgoig n Elbegdorjid avaachij tushaa

  • хотын эргүү (May 14, 2014 12:13:53 pm )

    Чи өөрөө хужаагаас хоолоо чирж ирээд гудар. Битгий салхинд гарна нэрээр хөдөө яваад үзээрэй. Чиний хамаатан садан хөдөө байдаг байх. Авчирсан мах шөл цагаан идээг нь амаа олохгүй гудардаг биз. Хоолны хордлого болоод нарийнтаж үхээрэй. Хотынхон өөрснөө хүнд дандаа буруу юмыг нь зааж өгдөг шүү дээ. Элбэгдоржийн хамаатан гуай.

antalya rent a car