antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 5 comments

Ж.Батзандан: Сонгууль луйвартай болсныг С.Баяр дарга ч хүлээн зөвшөөрч байна лээ

нийтлэсэн Admin

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Хууль зүйн ухааны доктор Ж.Батзандантай ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ний үймээний хэргээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяртай уулзсан гэсэн. Хэдийд уулзсан юм бэ?

-Сарын өмнө уулзлаа. Долдугаар сарын 1-ний асуудал хурдхан шийдэгдээсэй билээ гэж хүсч байна. Ялангуяа тэр өдөр тушаал өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох учиртай. Долдугаар сарын 1-ний асуудлыг шийдэхгүйгээр Монголын улс төр зөв чиглэлд урагшилж чадахгүй. Хүн алсан, иргэд рүү буудсан, сонгууль луйвардсан, төрийн эрхийг хууль бусаар авсан нөхдүүд гудамжинд зүгээр алхаж байна гэдэг бол манай нийгмийн дампуурал, ялзралын дээд илэрхийлэл. Хариуцлагын тогтолцоо хаа хаанаа ажиллахгүй байна. Төр непотизмд автчихлаа, бюропатик өвчин газар авчихлаа. Долдугаар сарын 1-ний асуудал тодорхой болоосой гэдэг үүднээс С.Баяртай уулзлаа. Тэрээр сонгуулийн луйвар олон тойрогт болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна лээ. Долдугаар сарын 1-ний 18 цагаас хойш арга хэмжээ авахгүй бол байдал хүндэрсэн байсан тухай ярьж байна лээ.

-Та юу гэж хэлэв?

-Би нэг л зүйл хэлсэн. Сонгууль луйвартай болсон гэдгийг мэдэж байсан юм бол тухайн тойргуудад яагаад сонгууль дахин явуулж болоогүй юм бэ, саналын хуудсуудыг дахин тоолох бололцоо боломжийг яагаад ашиглаагүй юм бэ гэж. С.Баяр дарга хариулахгүй байна лээ. Юу ч хэлэхгүй байна билээ. Эцэст нь би цааш цаашдын сонгуулийг хүний аминд хүрэхгүйгээр, иргэд рүүгээ бууны ам чиглүүлэхгүйгээр хийчих юмсан даа гэж хэлсэн. С.Баяр дарга долдугаар сарын 1-ний үйл явдалд харамсч явдгаа илэрхийлж, Ерөнхий сайдын хувьд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна лээ.

-Та өөрөө уулзах хүсэлт тавьсан юм уу?

-Тиймээ. Би өөрөө хүсэлт тавьж С.Баяр даргатай уулзсан. Миний бие хэн нэгэнд өсөрхөх дургүй. Ямарч үед асуудлыг эрүүл ухаанаар ярилцаж бай гэж аав минь надад захисан юм. Уг нь сонгуулийг луйвар, будлиантай болсныг мэдэж байсан юм бол сөрөг хүчний болон бусад намын дарга нартайгаа ярилцах шаардлагатай байж дээ гэж бодогдсон. Дахин сонгууль явуулах, дахин тооллого хийх шийдвэр гаргасан бол долдугаар сарын 1-ний үймээн болохгүй байсан болов уу гэж боддогддог юм. Асуудлыг хурц дуулалгүйгээр, сөрөг хүчинтэйгээ ярилцаж, хэлэлцээр, зөвшилцлийн замаар шийдвэрлэх чадвар, чадамж манай улс төрийн удирдлагуудад дутаж дээ гэсэн бодол надад төрсөн.

-Долдугаар сарын 1-ний үймээн гэснээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан хуулийн төсөл өргөн барьсан. Тэр төсөлд цагдаа нар зэвсэг хэрэглэх заалт байсан нь олны дургүйцлийг хүргэсэн?

-Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хоцрогдлын илэрхийлэл болохоос өөр юу ч биш. Ямар нийгэм байгуулах гэж зорьж байгаагаа Ц.Нямдорж ойлгохгүй байна. Шинэ нийгмийг хуучин аргаар удирдаж болдоггүй юм. Ийм хуулийн төсөл санаачилж байгаа сайд нэн даруй огцрох хэрэгтэй. Бид төр төвтэй нийгмийг нурааж оронд нь иргэн төвтэй нийгмийг байгуулах гэж байгаа юм. Нам төвтэй нийгмийг өөрчилж хүн төвтэй, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулахыг зорьж байгаа гэдгийг Ц.Нямдорж ойлгохгүй байна. Иргэний нийгэм гэдэг бол иргэнээ буудаж алдаг нийгэм биш, хайрлаж, хамгаалдаг нийгэм шүү дээ. Түүнээс бус хүн буудах тухай ярьж болохгүй. Ц.Нямдорж гуай сэтгэлгээний хоцрогдлоо арилгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-АТГ-ын дарга нар саяхан томилогдлоо. Энэ томилгоог олон нийт хоёр талтай хүлээж авч байна. Тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд юу гэж үзэж байна?

-Тус газрын дарга нарыг томиллох эрх нь УИХ-д байгаа. Ерөнхийлөгч санал оруулдаг. Тус газрын дарга болон дэд даргыг нь өнгөрсөн долоо хоногт томиллоо. Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд томилгооны асуудалд дүгнэлт өгөөд байх нь тохиромжгүй. Олон нийтийн зөвлөл шинээр томилогдсон дарга нар болон АТГ-ын үйл ажиллагаанд удахгүй дүгнэлт өгнө. Дөнгөж шинээр томилогдож буй энэ цаг үед амжилт хүсэх нь зүйтэй байх. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл бол Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон байгууллага. Энэ утгаараа авлигын эсрэг явуулж буй Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж ажилладаг. Ямар ч л байсан эзэнгүй удсан байгууллага эзэнтэй боллоо. Шинэ удирдлагууд шинэ хандлага, шинэ арга барилаар ажиллана гэдэгт итгэж байна.

-Танаас асуухгүй байж болохгүй нэг сэдэв бол Таван толгой. УИХ-ын гишүүд 39 дүгээр тогтоолыг өөрчилнө гээд байгаа. Энэ тухайд?

-УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хэдхэн сарын өмнө гаргасан тогтоолоо өөрчлөх тухай яриад сууж байна. Сүүлийн үед манай парламентад нэг муу жишиг тогтоочихлоо. Олон ааштай эхнэр шиг бодсон санаснаа байнга өөрчилдөг, гаргасан шийдвэрээсээ байнга ухардаг болчихлоо. Уг нь бол ардчилсан нийгэмд эрх зүйн тогтвортой байдал, эрх зүйн бодлогын үргэлжлэл гэж маш чухал ойлголт, зарчим байдаг. Эрх зүйн тогтвортой байдал хангагдаагүй нийгэмд улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, тогтвортой өсөлт бий болдоггүй.

Манай УИХ-ын гишүүд гаргасан шийдвэрээ байнга өөрчилж байна гэдэг бол тийм сайн зүйл биш. Таван толгойн хувьцааны иргэдэд олгосон 10 хувийг нэмж 20 хувь болгох тухай асуудлыг би дэмжиж байгаа. Анхнаасаа 10 биш 30 хувийг нь иргэдэд олгоочээ гэдэг саналыг бид гаргаж байсан. Иргэдэд олгох хувийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжид олгох хувиа хасахгүй байвал уг нь зүгээр. Капиталист эдийн засгийн тогтолцооны суурь нь хувийн хэвшил. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 70-80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа. Сүүлийн 20 жил Монголын төр хувийн хэвшлээ дэмжихээсээ илүүтэй хэт их дарамталж байсныг бид мэднэ. Татвар төлөгчдийг, хувийн хэвшлээ дэмжсэн шийдвэрээсээ төр буцаад байх нь тийм ч ухаалаг алхам биш.

-Зарим нэг УИХ-ын гишүүн “Аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг өгчихвөл цөөхөн хэд нь баян болчих гээд байна” гэж яриад байгаа?

-Тийм юм байхгүй ээ. Монголд 68 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа. Ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийж, эрсдэл үүрч байгаа тэр хүмүүсийг Монголын нийгэм тодорхой түвшинд дэмждэг байх ёстой. Эрсдэл хийдэг хүн шампанск буудуулдаг юм. Магадгүй алдаа гаргадаг байх. Алдахаас айхгүй, эрсдэл үүрч чаддаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ урамшуулдаг систем бидэнд хэрэгтэй. Засгийн газар иргэдээ нэг гараараа дэмжиж, нөгөө гараараа татаж унагах хэрэггүй л байгаа юм.

-Хувьцааг үнэгүй, үнэтэй болгох тухайд таны санал?

-Уг нь бол Таван Толгой Монголын хөгжлийн нэг том мотор, хөшүүрэг болгох ёстой. Таван толгойн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөнгө, хөрөнгө хэрэгтэй байна. Их хэмжээний хөрөнгө босгох шаардлагатай. Гэтэл Засгийн газар бүх юмыг үнэгүй өгнө, тараана гэж ярих юм. Үнэгүй юм амьдралыг үнэгүй болгодог гэдгийг мэдмээр юм. Хувьцааны тодорхой хувийг борлуулж байж Таван толгойн үйл ажиллагааг эхлүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх бололцоо боломж бүрдэнэ шүү дээ. Харамсалтай нь өнөөдөр Таван Толгой улс төрийн бодлогогүй алхмын золиос болоход ойрхон байгаа. Таван толгойг барьцаалж байж Хятадаас зээлсэн 250 сая ам.доллар Хүний хөгжлийн сангийн 21000 төгрөг болон хувирчихлаа.

-Сайд Л.Гансүхийн нэхэмжлэлээр шүүх хурал болж сэтгүүлч Г.Уянгад торгуулийн ял оногдууллаа. Үүнийг хөндлөнгөөс юу гэж харав?

-Ер нь сэтгүүлч хүн тодорхой баримтан дээр тулгуурлаж аливаа зүйлийг бичдэг, ярьдаг байх ёстой. Нийгмийн нүд чих болох үүрэгтэй хүмүүс. Сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт татаж, ял тулгаж байна гэдэг бол ардчилсан нийгэмд сайн зүйл лав биш. Энэ бол сэтгүүлчийн нүдийг хааж, чихийг нь бөглөх гэсэн улстөрчдийн увайгүй үйлдэл гэж би харж байгаа. Энэ асуудлын нарийн ширийнийг нь би тодорхой мэдэхгүй. Гэхдээ нэг л үнэнийг мэднэ. Г.Уянга бол туршлагатай сэтгүүлч. Шүүх гагцхүү сайдын гаргаж ирсэн нотлох баримтыг үнэлэхийн зэрэгцээ сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг харгалзах байх. Шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй шүү дээ. Сайд ч бай, сэтгүүлч ч бай тэгш эрхтэй. Тийм болохоор шүүх нотлох баримтыг эн тэнцүү жигнэн үзэж байж үнэн зөв шийдвэр гаргаасай билээ гэж хүсч байна. Шүүх алдаатай шийдвэр гаргаж болно. Алдаагаа засах хэрэгтэй.

-Шилдэг залуу таван улстөрчдийн нэгээр шалгарсанд баяр хүргэе?

-Андуурчихаагүй байгаасай билээ гэж хүсье. Ер нь би шилдэг улстөрч гэхээсээ илүү шилдэг иргэн байхыг хүсдэг. Шилдэг улстөрч байхын тулд шилдэг иргэн байх ёстой гэж боддог. Харамсалтай нь Монголд шилдэг иргэнийг бус шилдэг улстөрчдийг шалгаруулаад байгаа нь манай нийгмийн нэг гажиг юм уудаа.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • marmaris transfers (February 18, 2014 11:35:43 pm )

    I seriously love your site.. Pleasant colors & theme. Did you develop this web site yourself? Please reply back as I’m hoping to create my very own website and would like to learn where you got this from or just what the theme is named. Cheers!

  • Reviews (February 19, 2014 6:57:55 am )

    Everything is very open with a really clear description of the challenges. It was really informative. Your website is very helpful. Many thanks for ***ring!

  • ceas dama fossil (February 19, 2014 7:02:26 am )

    I needed to thank you for this great read!! I absolutely loved every little bit of it. I have you book marked to look at new things you post…

  • Mesothelioma (February 19, 2014 11:03:08 am )

    I was able to find good advice from your blog posts.

  • Mesothelioma (February 19, 2014 11:47:57 am )

    This site was… *** do you say it? Relevant!! Finally I have found something that helped me. Cheers!

antalya rent a car