antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 5 comments

Үлгэр жишээ залуу, дуучин Д.Балдан

нийтлэсэн Admin

ea70614aa5a1e7f4original“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас

Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж ардын зүйр цэцэн үг байдаг даа. Монголын нийтийн дууны урлагт хүчин зүтгэж ард түмэнд уянгалаг сайхан дуугаараа танигдсан олон сайхан уран бүтээлч байдаг. Тэр дундаа 80,90-ээд оны үед уянгын дууны хаан гэгдэж явсан, солгой хэмээх Н.Төмөрхуягийн дууг сонсоогүй аялж үзээгүй дунд үеийнхэн гэж үгүй биз ээ. Энэ л эрхмийн дуунд уярч, ухаажиж хүмүүжиж явсан хүмүүсийн тоо ч багагүй байдаг билээ. “Хорвоод ганцхан ээждээ”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Амьдрал хайр дээр тогтдог” гэх мэтчилэн дууных нь нэрнээс л ухаарал хайрласан мөртүүд эхэлдэг. Урлагын тогоонд урт удаан жил чанагдаж, тэр л салбартаа үнэнчээр зүтгэж бусад зүйлд хэлбийлгүй шудрагаар хөдөлмөрлөсөн эрхэм уран бүтээлч Н.Төмөрхуягийн дууны урлагт хийж бүтээсэн бүхнийг төр засгаас өндөрөөр үнэлж Ц.Элбэгдорж  Монгол Улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрийг нь мялаасан нь саяхан билээ.

Зарим нэг хүмүүс ардчилсан ерөнхийлөгчийн мэдрэмжийг аугаа юмаа гэж шивнэлдэх юм билээ. Тэгвэл “Бурмаар тэтгэхээр, Урмаар тэтгэ” гэдэг үг лугаа адил эрхэм Ерөнхийлөгчийн өгсөн шагнал нүдээ олсон бөгөөд уран бүтээлчид маань дахин уран бүтээлээ үргэлжлүүлэх сэдлийг өгсөн гэлцэж ойр дотны хүмүүс нь ярих юм. Олон жил хүлээсэн энэхүү шагналыг авсан Н.Төмөрхуяг ахин төрсөн мэт болж, архи дарснаас ч нүүр буруулсан гэдэг. Харин энэ цаг үед түүнд эртнээс уран бүтээлийн хамтарсан тоглолт хийхийг санал болгож байсан нутгийн дүү МУСТА дуучин Д.Балдангийн саналыг хүлээж авах бодол толгойд нь орж ирсэн гэдэг шүү. Харин дуучин Д.Балдан түүний амьдралыг хамгаас сайн мэдэх учир 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт хүртэл оруулж, аж амьдралтай нь ард түмнийг танилцуулаад амжсан юм байна лээ. Үзэж амжаагүй хүмүүс нь ухраагаад үзэхэд гэмгүй л нэвтрүүлэг болсон байсан. Харин тэр үеэс дуучин Д.Балданд хамтарч уран бүтээлийн тоглолт хийхээс гадна тоглолтынхоо орлогоор Н.Төмөрхуягт нэг өрөө байр авч өгнө гэсэн санаа төрсөн юм байна лээ.

Хүн бүр нийгмийн хариуцлагын тухай ярьдаг болсон энэ үед үүнээс том дэм гэж юу байхав. Тоглолт хийхэд багагүй зардал гардаг гэдгийг хүмүүс андахгүй. /Бөхийн өргөөний түрээс, хэвлэл мэдээлэл, суртчилгаа, техник хэрэгсэл, дуу бичлэгийн студийн зардал/ гээд л тоочоод байвал баршгүй олон зүйл байдаг билээ. Энэ бүхнийг дуучин Д.Балдан маань өөрийнхөө унаж яваа унааг хүртэл зараад гаргажээ. Унаж яваа морио өгөөд дээрээс нь олсон хэдэн бороороо ядарч яваа нэгнээ орох оронтой болгоноо гээд яриад явдаг хүнийг 21-р зууны Монгол Улсаас хайгаад олохгүй бизээ. Харин хамгийн том үлгэр жишээ болсон залууг  urlag.mn энэ удаа онцолж байна. Тиймээс уншигч танаа тоглотын талаархи зарыг хүгэе. “Хорвоод ганцхан ээждээ” тоглолт тавдугаар сарын 19-нд Бөхийн өргөөнд тоглогдох юм. Тоглолтын билетны үнэ ердөө л 10,000 төгрөг. 1980, 1990-ээд оныхоны сэтгэлд мөнхөрсөн дуунуудыг аав, ээждээ сонсгоорой. Залуу хүний хувьд би байр авч өгөхгүй юмаа гэхэд билетийг нь авч тоглолтыг үзээд кайф авч, хөрөнгө оруулахаар шийдсэн. Утга, уянга хосолсон “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтыг найз нөхдөөрөө, гэр бүлээрээ, хамт олноороо очиж үзээрэй.

Э. Баяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Маш зөв (May 12, 2014 11:36:15 am )

    Маш зөв 100 хувь дэмжиж байнаа,

  • Маш зөв (May 12, 2014 11:41:19 am )

    Ядаад 20 мянган төгрөг болгосон ч монголын ард түмэн үзнэ шдээ, Балданд маш их баярлаж байгаа шүү дүүхүүд, 10000 мянган төгрөгний билетээр Төмөрөө ахад байр авч өгч чадахгүй шдээ, Танайд хоноё нэвтрүүлгийн Уламбаяр хар мал зүгээр л нэг нэвтрүүлгээ хийсэн болоод өнгөрсөн дөө, Бөхийн өргөөний трүүүсийг 100 хувь хөнгөлөх тал дээр ядаад тусалсан бол мөн ч сайнсан даа, Монголын ард түмэн минь үзэгчид минь тоглолтыг нь үзээд бас боломжоороо хандив өргөөрэй Төмөрхуяг гуай өөрөө ажиллая зүтгэе гэж байхад нь дэмжээрэй

  • Маш зөв (May 12, 2014 11:44:10 am )

    Балдан хүү Жавхлан шиг ядарсан зовсон хүүхдээр шоу хийж 9 удаа тоглолт хийж 200 саяыг олчоод тэр хүүхдэд нэг төгрөг өгөөгүй шиг хулхи зан гаргаагүйд маш их талархаж байнаа, Жавхлаан хэлсэндээ л байгаарай даа, Хоолой нь хатаж сөөж Адарсүрэн шиг үхээрэй дээ,

  • zochin. (May 12, 2014 6:15:35 pm )

    Bayr hurgei. Hovor huu baina shuu. Maash ih setgel hodloj baina saihan sanagdaj bainaa.Tomorhuyg saihan duuldag saihan ch zaluu baisan. Odoo iim bayrt uil yvdal bolj baihad togloltiig uzej handiv orgolgui yuahav dee.

  • Zochin (May 12, 2014 10:18:10 pm )

    Neeree biletiig ni 20.0 bolgoson ch ard tumen uzne sh dem 10.0-r bol yaj bairny mongo hureh ve de, togloltyg ni zaaval uznee.

antalya rent a car