antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 23 comments

Хошин шогчид хол явахаа болилоо

нийтлэсэн Admin

hoshinshog643439529201405121005Нүүдэлчдийн багаар ажиллах чадваргүйг дэлхий нийт болон монголчууд өөрсдөө тогтоочихсон. Тиймдээ ч бокс, бөхийн төрлүүд гэх мэт спортын ганцаарчилсан бүхий л төрөлд ази бүү хэл тив дэлхий, олимпийн дэвжээнд ч бид ялалтын туг мандуулсаар ирсэн түүхтэй.

Харин сагс, гар бөмбөг гээд спортын багаар ажиллах төрөлд дэлхийд байтугай азид ч сураггүй байгаа нь үүнийг гэрчлэх болов уу. Ерөөсөө бид багаар ажиллах чадваргүй гэдгээ олон зүйл дээр харуулсаар байна. Хэдэн найзууд компани байгуулаад гайгүй ашигтай ажиллахаар төсвөө барьдаг нэгнээ хардана, олонхиороо захирлаар томилсон нэгнээ сэжиглэнэ. Сүүлдээ муудаж сайдаад амжилт нь доош явсаар дампуурсан жишээ ч байна. Улстөрд ч ялгаагүй. Нам хэмээх бүлэглэл байх ч байнга дотооддоо дажинтай. Салж сарниж, нэгнээ хардаж мөшигсөөр байгаад сонгуульд ялагдана, өрсөлдөгчдөө өгөөш бэлдэж өгнө гээд олон зүйл ярьж болох. Бидний энэ нүүдэлчин цус уу. Нэг л өдөр сүйд хийнэ шүү.

Энэ л нүүдэлчин цус урлагт ч бий. Тухайлбал, гайгүй мөнгө олдог хошин шогчдыг хар. Ерээд оноос хошин шогийн хамтлаг продакшнууд олноор бий болж, тэр хэрээр залуу жүжигчид ч энэ зүгт хошуурах болсон. Ёстой л багаар ажиллах чадварыг харуулж, хошин шогчдын амьдрал ахуй ч урлагийн бусад салбараасаа тасарч эхэлсэн. Энэ орон зайг “Шинэ-Үе”, “Маск”, Х-ТҮЦ” гээд продакшнууд тэргүүлж байна, өнөөдөртөө. Ингээд гайгүй багаар ажиллаж, ашиг орлогын хувьд ч сайн байсан продакшнуудаас залуус нь өрх тусгаарлаад эхэллээ. Бүр анх бол “Өнгөт-Инээд”-ээс “Маск”-ийн залуус өрх тусгаарлаж одсон бол “Шинэ-Үе”-ээс Д.Хүрэлхүү, Амбий буюу Д.Батхуяг нар өрх тусгаарласан. Гэсэн хэдий ч энэ хэд бол гайгүй чадварлаг багаараа салж байсан учраас өөрсдөө бие даан өрсөлдөх чадвартайгаар цааш үйл ажиллагаа үргэлжлүүлж байв. Харин сүүлийн үед “Х-ТҮЦ”-ээс “Эмоци” хэмээх айл гэр гал голомтоо таслалаа. Мөн “Х-ТҮЦ”-ийн гайгүй дүр болох Батаа “Мөрөөдлийн театр”-руу урваж, Г.Ундармаа продакшнаасаа гарч одсон. Ингээд ерөнхийдөө “Х-ТҮЦ”-ийн хүч саарч, үзэгчдийг байлдан дагуулж байсан үе нь ард хоцорч байгааг сүүлийн үеийн тоглолтууд, үзэгчдийн хүрээллээс харж болно.

Г.Нарансолонго, Батаагүйгээр “Х-ТҮЦ”-ийг төсөөлөхөд бэрх. Хэдийгээр Аглуу буюу Л.Баттулгаас эхлээд авьяаслаг жүжигчид “Х-ТҮЦ”-ийн буурийг сахиж үлдсэн ч эдгээр залуусын орон зай илт үгүйлэгдэж байна. Тоглолтууд суларч, үзэгчдийн хүрээ ч хумигдсан харагдана. Нөгөө талаар Г.Нарансолонго, Батаа нарыг “Х-ТҮЦ”-гүйгээр төсөөлөхөд бас л бэрх. Эд нар өнөөх л Аглуутайгаа, Н.Ононтойгоо, И.Одончимэгтэйгээ хамт байж л лаг харагдана. Түүнээс биш тэр “Эмоци”-тойгоо, “Мөрөөдлийн театр”-тайгаа хэзээ ч мундаг харагдахгүй, тийм орон зайг бүрдүүлтэл нэлээд гутлын ул элээж таарна. Ерөөсөө жам нь тэр юм. Хамтдаа байж үзэгчдийг байлдан дагуулах тийм орон зайгаа эд нар өөрсдөө л нурааж байна.

Нөгөө талаар хошин шогчдыг дагаж хошуурдаг нийгмийн хандлага ч өөрчлөгдөж байгааг үгүйсгэх аргагүй. Судлаачдын үзэж байгаагаар манай нийгмийн сэтгэхүй, амьдрал туйлын дорой байгаагаас хошин шогийн тоглолт руу хошуурч байна гэх. Өнөөдрийн нийгмийн амьдрал тэгтлээ сайжирсан ч юм алга, бараг л өмнөхөөсөө уруудаж байна гэхэд болно. Гагцхүү үзэгчдийн сэтгэхүй илүү драмлаг, илүү гүн ухааны болж хөгжиж байгааг бол үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтөний хөгжил ч асар хурдацтай урагшилж байна. Юутай ч хамтдаа байж нийгмийг байлдан дагуулж байсан авьяаслаг хамт олон тарж байгаа нь туйлын буруу. Үнэн хэрэгтээ та хэдийг хамтад нь үзэх гэж үзэгчид ирдэг юм. Түүнээс биш Аглууг ганцааранг нь үзэх гэж, Батааг Г.Эрхэмбаяртай харах гэж ирэхгүй л дээ.

Тэгэхээр иргэдийн хошин шог үзэх хандлага тал талаасаа буурч, хошин шогчид тарж бутарч байгаа энэ үед арай өөр менежментээр хандахгүй бол болохгүй нь гэдгийг харуулсан хэрэг. Өнөөх л биеийн галбир, завхай зайдан ярианд инээдээ барж, алгаа таших үзэгчид ховордож байгааг эрх биш гадарлаж байгаа байлгүй. Цагийн юм цагтаа л үлддэг жамыг дагахаас өөр арга алга. Түүнээс биш дээр дурдсан залуучуудын хувьд бүгд авьяастай сайхан залуучууд. Юу ч бүтээж чадах тийм уран бүтээлчид гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гагцхүү багаар ажиллаж, шинийг эрэлхийлэх цаг нь нэгэнт болжээ гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Ямар ч зохиолгүй, сцениаргүй тоглолт, жүжиг энэ тэр бол цаашид хол явахгүй нь харагдаж л байна.

Үнэндээ бол хошин шогчдын тайзан дээр тоглож байгаа завхуул зайдан үг, үйл хөдөлгөөн бол гайгүй найрсаг хамт олны дунд өдөртөө хэд болдог л зүйл. Тэгэхээр ажил дээрээ өдөржин сонсдог тэр л завхуул, зайдан үгс, алиа нэгний марзан хөдөлгөөнийг мөнгө төлж үзэх гэж театр зорьдог тэнэг толгой гэж үгүй л дээ. Шинэчлэгдэхээс өөр арга алга.

С.Баяр  

Эх сурвалж: www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • zochin (May 12, 2014 10:45:29 am )

    mungu, mungu, mungu mungu khumuusiig alaltsuulj baikhgui yu

  • zochin (May 12, 2014 11:01:07 am )

    bi hoshin shog erdoo uzdeggui. uzeh yum tend yuch baihgui. ineegeed baih yum bas bhgui. uhaan muutai humuus uzdeg baih.

    • buruu UUL (May 12, 2014 12:32:10 pm )

      YAg uneen zalhuutai uitgartai bolson bna lee hoshin shogiin ene togloltuud

  • But (May 12, 2014 11:19:56 am )

    Hoshin shog gedeg chin uul ni mash medremjtei, mash nariin zuil baidag. Hoshin shog niigmiig eruuljuulj baih yostoi baidag. Odoo ene heden teneg, yalanguya ter Booeo mooeo gesen heden teneg bol unen teneg. Uzehees oi gutmaar.
    Ta nar oros hel suraad ter oros hoshin shog uzeech. Unen medremjtei, mash nariin hiideg um.

  • tuuguu (May 12, 2014 11:23:51 am )

    yugaa hutsaad bgaa bizdaa ve er hun usj esgii sundagiin malaa chi hugjij devjihgui hunii ul shagaaj yum bichij bhaar uuriiguu hugjuul malaa hun bainga hunii door ajiln gej yu badagiin malaa yadag bizdaa ve

  • zochin (May 12, 2014 11:49:12 am )

    ugaasaa ali deereesee yvahaa bolison shu, uzehee ch bolison

  • зочин (May 12, 2014 11:59:45 am )

    Бие биеэ түлдэг 2 хүүхнийг Бооёо хэзээ ч авч болохгүй яагаад гээч ийм ёс суртахуунгүй бүдүүлэг хүүхнүүд дахиад чамайг болон хамт олныг баллана тэгээд ч энэ 2 хүүхнийг байсан цагт ард түмэн танай хошин шогийг үзэхгүй байхаа гэж бодож байна

  • Anonymous (May 12, 2014 12:04:56 pm )

    Худлаа маазраал мөнгө олдог гарууддаа өөр юм чадахгүй юм чинь зайлуул ингээл байж л байг л дээ хөөрхийс

  • zochin (May 12, 2014 1:09:07 pm )

    unen arai logiktoi bh heregtei hoshin shog

  • Шударга (May 12, 2014 1:21:39 pm )

    Хошин шогчид гэжюу байсийм, зүгээр халтуурчид, ядарсан ард түмний мөнгөөр тархи угаасан орилоочид,.орилоод л байвал хошин шог гээч нь болдог вм уу. Хялбар аргаар амьдрагчид.

  • зчин (May 12, 2014 2:07:17 pm )

    Би сүүлийн үед хошин шог үнэхээр үзэхээ болиод байгаа . Үнэндээ үзчихмээр ч юм алга даа . Урьд нь зориод очоод үздэг байсан бол одоо хаа нэг телевизээр харагдвал хурдхан шиг сольчихдог.

  • Амараа (May 12, 2014 2:11:08 pm )

    Хошин шог үзэх шаардлагагүй болсоон. Гоё гоё монгол кино гарч ирээд байхад . ” Анги ” гээд олон ангит кино гараад байна энэ их хөөрхөн кино байнаа

  • ard tumnii tuluulul (May 12, 2014 2:18:49 pm )

    uhsen baas, hoshin shog neriin dor ard tumnee shulj mashintai bairtai, banktai bolood zan ni tseejindee bagtaihgui huvtsas ni biendee bagtahgui boltloo bayajaa biz dee, odoo ali ch hamtlag hereggui ee, ard tumen min edgeer alia salbadainuudiig bitgii uz, ternii orond mah gurilaa avch ideed suuj bai l daa, hoshin bish hogiin shog bolchihson shd, yamar ch jujiglelt baihgui ineed hurgehiin orond hanag nerv hudulgusun baliar luivarchid zailtsgaaval taarna tui chort booyo, agluu ntr odoo zailbal taarna huvalznuud

  • монгол (May 12, 2014 4:10:34 pm )

    МАРЗАН ГАРУУД

  • gtfrebhgtr (May 12, 2014 5:05:06 pm )

    hezee ch uzej baigaagui

  • zoshin (May 12, 2014 7:36:12 pm )

    yag unendee uzegchid yamar sanal bodoltoi baigaag n todorhoi bolson bn shuude.hoshin shogiinhand handah handlaga ers buursan nn ilt bn.ene sedwiig hundj bichsen hun mash zuw bichsen bn.hamtlaguud bagaaraa buren burelduuhuuneer baisan stagt goishde.ingeed utgagui olon huwaagdsan baihad uzegchded hurch chadahgui ner hunded n bas nuluulj bn,deern deerhi 2 emegtei jujigchnii heruul aimaar stoochrooj bn.

  • halh (May 12, 2014 8:18:13 pm )

    sayhan hed heden toglolt uzseen. nas yvad ch ter uu. ogt ineegeegui shd. er ni yvtsgui l haragdsan shuu.

  • hhhh (May 13, 2014 1:44:45 am )

    Mongonoos bolj l iim asuudluud uusej bga shv dee

  • Mgl (May 13, 2014 2:03:16 am )

    Бутарч л байвал сайн сайн

  • nuuts (May 13, 2014 8:18:48 am )

    Tiim shvv Vnen ym bichij. Manai mongolchuudiin boonooroo hamtaaraa bh chadvar muu bdag ni mash olon yman dr haragddag. Ene talaar chi zov helj. Hoshin shogiinhon yvtsgvi bolson. Ylanguya 2hvvhen muudsan asuudal ni ulam nermees bolson. Tegeed ch ted shiniig erelhiideggvi dandaa utgagvi ulirsan balarsan zvileer sedevldeg. Stag vyedee tohirdoggvi . Hvvhdvvd ineeh ym barag baidaggvi. Danda nuuts amrag emee avgai nohriin yvdal shal utgagvi.

  • zaluu (May 13, 2014 11:20:36 am )

    umnu ni hoshin shogiig alhsahgvi vzdeg bailaa harin svvliin yed vzeh ymarch sonirholgvii vzheerl heden alia salbadainuud baigaa met setgedel turdug boljee hoooo

  • zochin (May 13, 2014 11:31:26 am )

    bi sayhan x tuts mask 2iin togloltiig uzlee hreg algaa tanhimiin talaas iluu hun uzej chadahgui bainlee hun tsuutei yadaj bhad x tuts togloj bsan noimroo ahij toglood unen utgagui bolson bainlee zugeer mungu mungu mungu boltsiin bainleeshdee

  • gerelmaa (May 13, 2014 5:37:41 pm )

    HOSHIN SHOGIINHON UURSDUU Hoshin shog blood baigaa meddegui uym baih daa hiisen kino nl bur gamshig muruudliin teatriin marzagnal nl bur gutamshig sh dee

antalya rent a car