antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 Comments are off

Улаанбаатарт 9 хэм дулаан

нийтлэсэн Admin

tsagagaarӨнөөдөр төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2014 оны 5 дугаар сарын 12-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар  3-8 хэм, Алтайн өвөр говиор  15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөсгөлийн уулсаар  1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  8-10 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 13-наас 2014 оны 5 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,15-16-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car