Завгүй эзэгтэй нартаа 20 минутын дотор бэлтгэх боломжтой хялбар, үзэмжтэй хоолны жорыг хүргэж байна. 4 хүний порцоор шүү. Амтархан зооглоорой.
Орц:
• 400гр шпагетти эсвэл лингуйни гоймон
• 2 цайны халбага оливийн тос
• 200гр хавчны мах (цагаан бор аль нь ч болно. )
• Нимбэгний хүчил
• Жижиглэж хэрчсэн 2 ширхэг улаан чинжүү
• 4 хувааж хэрчсэн үрлэн улаан лооль ( нэг атга )
• Навчийг нь багцалж хэрчсэн яншуй ( нэг атга )
Хийх арга:
Гоймонгоо чанаж, хүйтэн усанд сойж бэлтгээд оливийн тосоо хийж хутгана. Чинжүү, улаан лооль, нимбэгний хүчил болон хавчаа хийж хутгаад эцэст нь яншуйгаа тарааж цацна.
Холбоотой мэдээ
Comments are closed.