-Эрхэм гишүүний мэдэлд байдаг Монос фарм трейд Монгол Улсын хилээр бүртгэлгүй эм оруулж иржээ-
УИХ-ын гишүүдийн өмнөөс заримдаа ичих юм. Тэдний Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимд гаргаж буй ааш аяг,үйл хөдлөл хэлж ярьж буй нь заримдаа шилжилтийн насны хүүхдийнхээс бэрх гэмээр.
Саяхан УИХ-ын чуулганы танхимд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр эрхэм гишүүд их л чухал асуудлыг анх удаа хөндсөн аятай хэрэлдэж, уралдаж элдэв нэгээ дуудалцав. Тухайлбал, өөрийгөө энэ хуулийн автор, “загалмайлсан эх” гээд бат итгэчихсэн Л.Эрдэнэчимэг гишүүний чуулганы танхимд гаргаж буй ааш аягийг нь ээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр нүд ам нь гялалзаад, хөдөлгөөн нь түргэсээд өнөө муу О.Баасанхүүг харцаараа хяргах нь ээ. “Би наад хуулийн чинь санаачлагч нь. Чи нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө тат” ч гэх шиг. Тэгснээ сэлбэлзэж, гүйгээд гартаа барьсан зүйлээ шидлэж, эзгүй байгаа гишүүдийн ширээ рүү гүйх шахам очиж, кнопыг нь дарж элдэвлэв. Үүнд эгдүүцсэн МАН-ын гишүүд болиоч гэсэн шаардлага тавьж улмаар намынх нь бүлгийн дарга дэг жаягтай байхыг сануултал эгээ л тамхи ширхэглэж зардаг авгүй шиг Д.Эрдэнэбаттай ана мана хэрэлдэв. Ямар сайндаа түүний энэ үйлдлийг харсан зарим нь “Д.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн бус харин тулга тойрсон асуудлаар хэрүүл маргаан дэгдээгээд суудаг авгай шиг харагдаж байна” хэмээн ярьж суух вэ.
Гэтэл эрхэм гишүүний хөөрхөн ааш үүгээр дуусаагүй. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлынхаа хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг матсан албан бичгийг өнгөрсөн даваа гаригт мэргэжлийн байгууллагуудад өгч бас нэг дуулиан дэгдээв. Тодруулбал, тэрбээрр Д.Эрдэнэбат гишүүний “Би тамхи татдаг. Гэхдээ чамаас дээр, амьдралтай хууль санаачилна. Би өрөөндөө тамхи татдаг. Хүний эрхэнд бүдүүлгээр халдаад байна” гэснийг нь өлгөж аваад өнгөрсөн даваа гарагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээжээ. Ингэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын мэдээллийг олон нийтэд хүргэхдээ Төрийн ордонд байрлах өөрийн ажлын байрандаа утаат тамхи татдаг тухай мэдээлсэн. УИХ-ын гишүүний энэхүү үйлдэл нь Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6. Аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглох заалтыг зөрчиж байна. Төрийн ордонд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар нь дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд хууль зөрчиж буй үйлдэлд удаа дараа арга хэмжээ авахгүй байгаа тул холбогдох заалтын дагуу хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэж ирээд бүлгийн даргаа торгуулахыг хүсчээ. Хэрэв мэргэжлийн хяналтынхан Л.Эрдэнэчимэг гишүүний илгээсэн албан тоотыг үзээд Д.Эрдэнэбатыг буруутай гэж тооцвол овоо хэдэн төгрөгөөр торгох юм байна.
Мэдээж нэг нь хууль санаачилсан, тэр нь батлагдсан, бүх нийтээрээ дагаж мөрдөж байгаа бол энэ ч байх ёстой л асуудал байх. Гэхдээ л дэндүү жул, тулга тойрсон асуудлаар “Энэ миний санаачилсан хуулийн төсөл, чи гар хүрэх эрхгүй, энэ хууль ингэж зөрчсөн. Одоо торго. Яг энэ хүн” гээд явцуураад матаас бичээд байгаа нь дэндүү жул. Нөгөө талаас тамхины асуудлыг ингэтэл нь улстөржүүлж дэвэргээд байх шаардлага байх ч үгүй. Угаасаа тамхи татна татахгүй гэдэг асуудад хүний ухамсартай холбоотой шууд холбоотой. Ухаантай, эрүүл мэнддээ хайртай, үр хүүхдээ боддог хүн бол хэдэн ч жил “галзуу улааныш” уушгилсан бай “би одоо тамхи татахгүй” гээд шийдчихвэл ямар ч үед өөрийгөө татаад авчихна. Өнөөдөр ийм байдлаар тамхинаас гарсан хүн олон бий. Тэдэнд элдэв балай заалттай хуулийн заалт байх ч үгүй. Харин тамхи гээч зүйлээс өөрийгөө аварч чадахаа байсан хүнд бол хаана тамхи татахыг нь заагаад өгчихөд л болно.Үүнийг заавал хуулийн хүрээнд шийднэ, би санаачилсан, би мэднэ хэмээж хийлхэж, улстөржүүлээд өөрийгөө ардын баатар гэж эндүүрээд байлгүйгээр тухайн байгууллагын дарга хүсэх юм бол дотоод журмаараа зохицуулчих хэмжээний асуудал. Ухаанаа нервээ тэгтлээ бараад байх асуудал ч биш. Гэтэл манайхан хэн ч сэтгээгүй мундаг хууль санаачилсан оюуны өндөр чадавхитай, тэрийгээ бүүр патентлаад авчихсан шиг аашилж байгаа нь арай л биш. Тэгээд ч хууль гэдэг хэн нэгнийг тэг ингэ гэж шаардсан, захирсан, дарамталсан, торгосон, хорьсон, сүрдүүлсэн өнгө аястай зүйл биш харин ч нийгмийн харилцааг зохицуулсан зүйл заалттай байх ёстой.
Гэтэл манай хууль санаачлагчид “Тэг, тэгэхгүй бол торгоно, шийтгэнэ, яллана” хэмээн дарангуйлах өнгө аястай хуулийг ар араасаа өлгийдөөд, зүгээр байсан хүнийг хүртэл хэрэгтний ширээнд суулгаад байна. Зөвхөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр манай гишүүдийн байр байдлыг олон нийт харсан бол ч дахин лав сонгохгүй. Байнгын хорооноос УИХ-ын чуулган хүртэл хэл ам хэрүүл тэмцэл, маргаан дагуулсан дагуулсан энэхүү хуулийг төслийг хэлэлцэх үеэр санал хураалтад оролцсон 52 гишүний 20 нь хэлэлцэхийг дэмжиж 32 нь татгалзсанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төсөлл унахад эмэгтэй гишүүдийн баярлаж байгааг ээ. Алга ташаад сүйд, ичмээр ч юм шиг. Уг нь манай гишүүд Тамхины хяналтын тухай хуульд ингэж хандаад байгаа шигээ улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой өөр бусад асуудалд анхаарал хандуулмаар байгаа юм. Ядаж л манай хууль сахиулагчид өөрсдөө хуулиа сахьдаг байх хэрэгтэй. Тэр тусмаа Л.Эрдэнэчимэг гишүүн.
Хэд хоногийн өмнө МХЕГ-аас мэдээлэл өглөө. Утга нь улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр онц ноцтой. Энэ нь манай эм импортлогч томоохон компаниуд болох “Монгол эмипэкс” “Монос фарм трейп” тэргүүтэй компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээлэл байв. Түүнийг сийрүүлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн юм байна. Энэ үеэр Эрүүл мэндхийн сайд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм импортлох тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасны дагуу дээрх компаниуд зөвшөөрөлгүй эм оруулж ирж байгаа зөрчил илэрчээ.
Энэ нь яах аргагүй ноцтой асуудал бөгөөд албаны хүний өгүүлснээр импортын бүтээгдэхүүн олгох тушаал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн “ Гамшгийн болон онцгой байдлын нөхцөлл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл аж. Иймээс МХЕГ-аас илгээсэн албан тоотын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал импортын зөвшөөрөл олгосон заалтаа хүчингүй болгож, зөвшөөрөлгүй эм оруулж ирээд байгаа компаниудын хууль бус үйл ажиллагааг хязгаарласан байгаа юм. Тэрбээр Монгол Улсын хилээр зөвшөөрөлгүй эм оруулж ирэхийг хориглосон гэдгийг маш сайн мэдэх учиртай. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийг тойруулан хэрүүлийн алим дэгдээж “ Би ард түмнээ авархын тулд тамхинаас гаргах наалт оруулж ирсэн” гээд бизнесээ сурталчлаад л… Хэрэв Л.Эрдэнэчимэг гишүүн үнэхээр л хууль сахидаг, мөрддөг, хэрэгжүүлэхийн тулд хүн матаж чаддаг юм бол Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй, зөвшөөрөлгүй эмийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрөө өөрийгөө шалгуулж, хуулиа биелүүлэх хэрэгтэй. Тийм чадвар, чадамж УИХ-ын гишүүнд байх ёстой.
Л.Оюунгэрэл
Холбоотой мэдээ
-
bat (May 09, 2014 5:33:28 pm )
Arhi tamhinaas ilvv emend mash ih hvmvvs hordoj vhej bna shv erhem geshvvnee
-
IRGEN (May 09, 2014 11:25:56 pm )
L.Erdenechimeg gishuunii zuv .Gishuun D. Erdenebat uoroo huuli batlaltsaad suuj baij, huulia uoroo notstoi zurchood tuuniigee bah tav bolgoj hural deer yriad baigaa ni ene hund arga hemjee avah undeslel mun
-
Zochin (May 09, 2014 11:36:49 pm )
Iim erguu yumnuud tur barij bdag eedee ene mongol mini yaandaa ter emiig sn shalgaarai.
-
Soohii (May 10, 2014 7:07:35 pm )
Tulga toirson yum bodoj yavdag, tamhinii huulias oor yu ch medehgui ene avgaigaar tur zasgaa udirduulj baigaa maani unen bidnii gutamshig… Ene avgai shig zahiin tseverlegch aashilj chadna. Ichih bulchirhaitai baimaar yumaa. Yu ch medehgui baij, dur esgeed, ooriigoo hen geed bodchihson yum boloo. Toriin alba eeljtei,daraa ni yah yum boloo.
-
-
азаа (May 10, 2014 12:17:25 am )
амьдралгүй хууль шүү дээ тамхи татдаг хүн өөр улсад очиж татах юм уу хайшаа юм бэ хаана татах юм тэнэг авгай тэнэгээ гайхуулав даа…
-
zochin (May 10, 2014 8:59:26 am )
teneg avgai be ulsaa doromjilson teneg
-
кк (May 10, 2014 10:44:59 am )
shaamii benz
-
иргэн (May 10, 2014 11:50:19 am )
энэ авгай өөрийн бизнесээ л хөгжүүлэх л гэж УИХ-д сууждээ 2016 он бол баяртай шүү хүүхээ
-
hi (May 10, 2014 6:56:08 pm )
erdenechimeg tamhinas gargadag lent em zerege zarj bga baih da kkkk.olon jil uls turd yavj bga jinhene uls turch humuse songohod yadiin mongolchuda.sgal demii hune gargahim da
-
hihi (May 10, 2014 6:59:07 pm )
gants hoer jil daldagnad herul hij guisen hudlaa shou hideg biznesmen humusig ih hurald bitgii songoocheeeeee
-
Зочин (May 10, 2014 10:02:00 pm )
Монголчууд хэдэн зуун жил дүнсээ улалзуулаад ирсэн ард түмэн. Хүүхэд ахуйгаасаа ч татсан хүмүүс зөндөө бий. Тамхи насаараа татаад, архийг ч тааруулаад ууж 95 насалсан хүн зөндөө байдгийг юу гэхэв. Тамхи татаагүй бол 100 наслах байсан юм гэж битгий тэнэгтээрэй.
-
Anonymous (May 12, 2014 12:59:52 am )
Cherchill tamhi tataj viskiy uuj baigaad 90garsan baihaa.uushgiig tamhi bish ger horoololiin utaa iluu horduulaad baigaa.
-
Anonymous (May 12, 2014 8:18:41 am )
ЭНэ авгайд тамхинаас оор хийх ажил байдаггуй юм байхдаа Олон тумнээс ичээчээ Улс оронд эдийн засгийн хямрал болж ард тумний амьдрал улам муудаж байхад зевшеерелгуй ем оруулж ендер унээр шахаж хагартлаа баяжаад л булай юм Тамхинаас еер хийх ажил танд алга уу
13 Comments