antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2014 1 comment

Цэрэг татлага эхэллээ

нийтлэсэн Admin

tatlagaӨнөөдрөөс эхлэн энэ сарын 11-нийг дуустал цэргийн албанд татах ажлыг зохион байгуулж байна. Цэргийн албанд тэнцсэн залуусыг энэ сарын 9-нд Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн, 10-нд Орхон, Зүүнбаянгийн цэргийн анги руу явуулах аж. Энэ онд цэрэгт татах шаардлагатай хүмүүсийн 93.1 хувьд нь зарлан дуудах хуудас тараасан. Үлдсэн хувьд нь цэрэг татлага эхлэхээс өмнө  тарааж дуусгана гэж төлөвлөөд байжээ.

Зарлан дуудах авсан залуус товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй. Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгддөг юм байна.

Хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн бол дүүргийн эмнэлэгтээ оношлогоо, эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна. Өнгөрсөн оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас эрүүл мэндийн шалтгаанаар  хасагдсан иргэдийн 17-18 хувь нь эмчилгээ хийлгэн, хоёрдугаар ээлжинд цэргийн албанд татагдсан ажээ. 2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн насны иргэдийн 25.1 хувь нь эрүүл мэндийн, 62.1 хувь нь суралцахаар, 7.1 хувь нь ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 100 % (May 09, 2014 10:48:52 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car