“Утасны анд” булангаараа мисс, загвар өмсөгч П. Шүүдэрцэцэгтэй холбогдлоо.
-Сайн уу Шүүдэрээ. Өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа чамд ч гэсэн өдрийн мэнд хүргэе.
-Хаана байгаа юм бэ. Их шуугиантай сонсогдож байна?
-Сургууль дээрээ байна. Хичээл завсарлачихаад л.
-Удахгүй төгсөх байх аа?
-Дараа жил төгсөнө. Хичээлийн жил дуусч байгаа учраас шалгалт, шүүлэг гээд зав муутай байна шүү.
-Ойрд шинэ уран бүтээлд тоглож байна уу?
-Хэд хэдэн санал ирсэн. Гэхдээ зав гарахгүй юм. Сургууль амрахаар тоглох байх. Одоогоор хичээлээс өөр юм бодох гэнхэл алга.
-Найз залуу тань сайн биз дээ. Та хоёр яаж танилцсан юм бэ?
-25 дугаар суваг телевизийн шоунд оролцож байхдаа танилцсан. 2012 оны арванхоёрдугаар сар байсан юм. Үерхээд жил гаран болж байна.
-Юу нь таалагдсан бэ. Шүүдэрээгийн мөроөдлийн залуу мөн болов уу?
-Манай хүн их зөөлөн сэтгэлтэй. Ямарваа асуудал гарахад намайг үргэлж зөөллөж, тайтгаруулдаг юм. Тэр зан нь таалагддаг шүү. Мөн хажууд нь байхад түшигтэй, намайг ойлгодог, дэмждэг. Түүнд минь намайг татах олон шалтгаан бий.
-Тэгвэл та эрчүүдэд хэр шалгуур тавьдаг вэ?
-Шалгуур гэхээсээ илүү мэдрэмжтэй эрчүүд таалагддаг. Цаг үеэ, намайг мэдэрч чаддаг байвал боллоо. Мөн халамжтай эр хүнд дургүй бүсгүй гэж байдаггүй байх. Надад нэг хүсэл байдаг юм. Тэр нь эрчүүд бүхэн ээжийгээ чин сэтгэлээсээ хайрладаг байгаасай. Эх хүн гэдэг энэ хорвоогийн эхлэл шүү дээ.
-Таны хувьд шүүмжлэлд нэлээд өртдөг. Хамгийн сүүлд бүжиглэж байгаа бичлэг чинь цацагдсан санагдаж байна?
-Кино зураг авалтын үеэр л сахилгагүйтсэн юм. Сүртэй бичлэг биш шүү дээ. Дараагийн зургаа хүлээх зуураа яагаад бүжиглэж, цагийг хөгжилтэй өнгөрөөж болохгүй гэж.
-Бас хамраа өмөөрч шүлэг бичсэн байх аа?
-Миний байгаа зүйлийг элдвээр гуйвуулж бичээд байхаар нь өмөөрсөн юм. Би гоо сайхны хагалгаанд ороогүй шүү дээ.
-Одоо зуны улирал болж байна. Энэ улиралд арьсаа яаж арчилдаг вэ?
-Бүсгүй хүн дотроосоо гэрэлтвэл үзэсгэлэнтэй харагддаг гэдэг дээ. Би тэр болгон салонд орж арьсаа арчлаад байж чаддаггүй. Тиймээс гэрийн аргаар арьсаа цэвэрлэж, иллэг хийдэг.
-Ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн тохирдог юм . Гэхдээ үргэлж нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Аль болох солихыг хүсдэг.
Эх сурвалж: Зууны мэдээ
Холбоотой мэдээ
-
1900-1973 (May 09, 2014 10:36:33 am )
Та авто тээвэр болон авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асууж лавлаарай.
-
Мгл (May 09, 2014 11:07:32 am )
Эмэгтэй хунии гол узэмж нариин бэлхуус, зузаан гуя, тонтгор богс байдгиимшдээ. Гоо сайханы мэдрэмж муутай мудакууд л хавтгай, хэрзиисэн , ондоруудииг гое гээд тэнэгтээд байдгиин.уран зураг хараад ойгодоггуй бол ядаж порно узээд харьцуулаад харчих
-
tempo (May 09, 2014 1:24:47 pm )
hoh hiilgee bzdee chi
-
tempo (May 09, 2014 1:25:27 pm )
hoh hiilgesenshd mni hairchn :))
-
zochin (May 09, 2014 10:40:27 pm )
Oroochee naad aimar hamar hatsaraa yanzlaachee
-
Anonymous (May 09, 2014 11:30:12 pm )
Яг унэн хэрзийсэн годгор юу нь гое байх вэ? Чи бол байдаг л хуухэн ш тээ?
-
зочин (May 10, 2014 3:04:56 pm )
Энэ АРГО, Шүүдэрцэцэг гэсэн элий юмнуудыг бичихээ больёооо,ёстой яршигтай юмаа.
-
zochin (May 12, 2014 3:47:09 am )
nerendee uchirn chimeed bgaa bolohoos hun n bdag l negen shuu de, uurtuu neg ih sentsatsi gargaj ireed l hend ch sonin bish neg yashka
-
zochin (May 12, 2014 10:20:15 am )
ta nar zvgeer oorsdiigoo hichee ataarhsan ymnuud vhlee vhlee
-
zochin (May 12, 2014 10:20:43 am )
Hoorhonl hvvhen sh de
10 Comments