Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд удаагүй байгаа Н.Төмөрхуяг залуу дуучин СТА Балдантай хамтран энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олноо толилуулах гэж байна. Энэ тухай дуучин Н.Төмөрхуягаас тодрууллаа.
-Юуны өмнө ард түмний хайртай дуучин эрхэм хүндтэй цол хүртсэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргье. Дуучин Н.Төмөрхуягийг гавьяат болно гэж фенүүд чинь олон жил хүлээсэн дээ?
-Баярлалаа. Дуунд хайртай түмний минь, төрийн маань хишиг шүү дээ. “Харанга”-ын Лхагваатайгаа нэг өдөр гавьяат цолоо гардсан. Лхагваа надад “Та энэ цолыг эрт авах байсан юм. Муу дүүтэйгээ цуг авах гээд хүлээгээд байсан юм байна шүү дээ” гэсэн. Аав ээжийн минь өвлүүлж үлдээсэн зүйл л өнөөдөр ахыг нь ард түмний дунд дуучин хэмээн нэрлүүлж, төрийн хайр хишиг хүртээж байна шүү дээ.
-Дуучин Н.Төмөрхуяг гавьяат цол авсныхаа дараах тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөх үү?
-Ард түмний хайр, төрийн хишиг хүртсэн уран бүтээлч хүний хувьд тоглолт хийх нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдөр тоглолт хийнэ гэдэг амаргүй. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд олон бэрхшээл туулж байж сая нэг тоглолтын ард гарч байна шүү дээ. Харин надтай хамтран тоглолт хийхээр ажиллаж байгаа залуу дуучин Балдан л энэ ажлыг нугалж, бүх зүйлд гүйж байна. Тэгэхээр эрхэм дүүд юуны өмнө баярлаж сууна. Авьяастай сайхан залуустай хамтарч уран бүтээл хийнэ гэдэг бидний насны хүмүүст бол маш том урам, дэм юм.
-Тэгэхээр энэ тоглолт олон шинэлэг уран бүтээлээр дүүрэн байх нь мэдээжийн хэрэг. Харин тоглолтын талаар мэдээлэл хийх үеэр дуучин Н.Төмөрхуяг тоглолтынхоо үеэр орон сууцны түлхүүр гардуулна гэсэн яриа байсан?
-Үнэнийг хэлэхэд энэ тухай би бодож байснаас чухам юу хийхээ мэдэхгүй л суулаа. Харин Д.Балдан дүү маань энэ тал дээр санаачилга гаргаж, тоглолтынхоо орлогоос болон нутаг зоны бизнесмэнүүдийн дэмжлэгтэйгээр намайг орон сууцтай болгохоор зорьж байгаа юм. “Хорвоод ганцхан ээждээ” тоглолт нь ойрд уулзаагүй үзэгч фенүүддээ уран бүтээлээ толилуулахаас гадна нэг зорилго нь энэ орон сууцны асуудал юм. Миний хувьд дуучин Балдан дүүгийн сэдэж санаачилсан энэ ажил бүтэж, муу ах нь нэг орон сууцтай болох байхаа гэж залбирч сууна даа. Урлаг цагаан мөртэй, буянтай зүйл юм хойно дүү бид хоёрын тоглолт сайхан болж, санасан бүхэн бүтнэ. Нөгөө талаар урлагийн тэнгэрт ид хийж бүтээхээр гялалзаж яваа залуу сайхан уран бүтээлчидтэй хамтарч байгаа хойно санаа зовохгүй л байна.
-Тэгэхээр хамтран тоглолт хийх санаачилгыг та биш дуучин Д.Балдан гаргасан байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ аливаа зүйлд учир шалтгаан бий. Гэнэтхэн өнөөдөр шийдээд л хамтрахаар болсон хэрэг биш л дээ. 2012 онд “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтарч шинэчилж дуулах саналыг Д.Балдан надад тавьж, энэ дагуу дуу маань ч ард олонд нэлээд хүрсэн. Тиймээс эрхэм дүү маань санал тавьсан. Миний хувьд ч уухайн тас зөвшөөрөөд бэлтгэл ажилдаа ороод байна. Миний урьд өмнө уран бүтээлүүдийг өмнө нь яаж дуулагддаг байсан яг тэр хэлбэрээр нь сэргээгээд, орчин цагийн хөгжимд нийцүүлэн дуугаргаад түмэн олондоо хүргэхээр төлөвлөсөн. Бидний шинэчлэн дуулж байгаа уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр “Анир” студи ажиллаж байгаа. Тоглолтынхоо өмнө “Халхын сайхан хүүхнүүд”, “Саа мөнгөн Хэрлэн” дууг дүрсжүүлэхээр “2В энтертайнмент”-тэй хамтран ажиллаж байна.
-Таны хувьд бол яах аргагүй ард түмний хайртай дуучин. Олон ч залуу уран бүтээлчид хамтран ажиллахыг эрмэлздэг. Харин залуу дуучин Д.Балданг сонгосны учир юу вэ?
-Надад олон залуу дуучид санал тавьж байсан шүү. Нэг л болж өгөхгүй байсан. Өөрөөр хэлбэл үгүй гэх хэцүү, за гэх хэцүүхэн л яваад байсан хэрэг. Харин Д.Балдан дүүг санал тавихад нь ямар нэгэн эргэлзээгүйгээр шууд л баярлаад хүлээж авсан. Авьяастай зүтгэлтэй залуу уран бүтээлчтэй хамтарч байгаадаа маш их баярлаж байгаа шүү, ах нь. Олон залуус хамтрахыг хүсч байсан ч би Д.Балданг сонгосон. Сонгосон учир шалтгаан бол олон бий. Ганцхан уран бүтээл дээр хамтрахаас гадна олон зүйл байгааг бидний тоглолтоос ирээд хараарай.
С.Баяр
Холбоотой мэдээ
-
ZOCHIN (May 08, 2014 1:26:48 pm )
bolj bnaa ard tvmeniixee demjilegteigeer bairtai bolox ni bolj ovchinoocoo calah ni calj baigdee. ingej negdvel neg xvn ch gecen az jargaltai bolox umdaa. tanid amjilt xvcie.
-
ZOCHIN (May 08, 2014 9:19:30 pm )
ta zov xeljee dem demendee.
-
-
oboorde (May 08, 2014 3:14:39 pm )
baldang iderjabkhlan aimaar muuldag gar. adilhan duulj mungu oldog baij
-
зочин (May 08, 2014 6:31:44 pm )
саа мөнгөн хэрлэн чамайг монголын зурагт радио алдаршуулсан үүнийг сайн мэдэж бай хөдөө хүү хэнтийдээ байх байсан юмдаа элвэгдорж их сонсдог байждээ ээби дээ их баярлаж байна шүү
-
хэнгуай (May 09, 2014 3:31:05 am )
бүх дуунуудаараа DVDтэй хос цомог гаргахаа мартуу зай
-
хэнгуай (May 09, 2014 3:35:41 am )
ЯАГААД зурагт радио алдаршуулсан ГЭЖ ТЭР зурагт радиоГООР ЧИНЬ ГУЙЖ ДУУГАА ЯВУУЛААГҮЙ БИЗДЭЭ
-
азаа (May 10, 2014 12:29:38 am )
сайхан байнаа залуу байхдаа өөрийн чинь дуугаар амьсгалдаг байсан шүү залуу нас санагдаж байна амжилт хүсье…
7 Comments