Сүүлийн үед сайд нарын давхар дээлийг дан дээл болгоё гэдэг асуудал хүчтэй өрнөж байна. Тэгвэл зөвхөн сайд нар давхар дээлтэй байгаа юм биш. Манай төрийн нарийнууд буюу аливаа яамдын мөнгөны асуудал болоод гол ажлуудыг баздаг хүмүүс олон давхар дээл өмсдөгийг таслах цаг болжээ.
Төрийн алба уу, төрлийн алба уу гэж андуурахаар зүйл Монголын төр засагт ноёлсоор ирсэнийг ч түмэн олон мэднэ. Гэтэл өдгөө төрлийн алба нь хэтэрч, нэг дарга хичнээн газрын ноёны ажлыг давхар хийдгийг та бүхэн доор мэдээллээс харна уу.
Тухайлбал Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нь МИАТ ХК, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашихаас гадна “Эрдэнэс МГЛ” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн аж. Монголын хамаг л чухал гэсэн газрын “том” даргын ажлыг тэрбээр хашиж байгаа нь “атаархал” төрүүлэм. Б.Батзаяаг Х.Баттулга сайдын гарын хүн гэдгийг андахгүй биз.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга бол мөн “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг нь гурван компанийн ТУЗ-д багтжээ. Тодруулбал, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг тус бүр хашихын зэрэгцээ Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн юм байна.
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүн бол “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн дарга аж. Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК болон “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Төрийн банк ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга асан Д.Болдбаатар МИАТ ХК, Төрийн банк, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн төдийгүй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүн гэнэ.
Тэгвэл Эрчим хүчний яамны газрын дарга П.Товуудорж “ДЦС-4” ХК болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Эрчим корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүн бол Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр Монголын хөрөнгийн бирж ХК, Хөдөө аж ахуйн бирж, “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүн юм байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ХҮБХЗГ-ын дарга Д.Ганболд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ТУЗ-ийн гишүүн төдийгүй “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга аж.
Жагсаалт энэ мэтчилэн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө мөнгө хамгийн их эргэлддэг уул уурхай, эрчим хүчний салбарыг гартаа оруулжээ гэж хэлж болохуйцаар яг л аалзны тор лугаа сүлжилдсэн байгаа биз. Нөгөөтэйгүүр Засгийн газраас гаргасан шийдвэр хэрэгжихгүй байгаа нь нотлогдоно. Учир нь, Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 6-ний өдрийн хуралдаанаас “Төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хоёр хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр оролцуулахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон ч Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батзаяа тав, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар дөрөв, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг нар гурав хүртэл төрийн өмчит компанийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа нь Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн хэрэг болжээ. Иймээс сайд нарын давхар дээлийг тайлахын хамт Төрийн нарийнууд тэр тусмаа хоёроос дээш албыг давхар хашч буй асуудлыг нэн даруй таслан зогсоохгүй бол энэ арай л хэтэрсэн төрийн биш төрлийн, найз нөхдийн алба мэт хэдхэн хүнийг аалзны торонд сүлжилдүүлэн хэлхсэн харагдана.
Эх сурвалж: http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12956
Холбоотой мэдээ
-
turuuu (May 07, 2014 3:41:54 pm )
teed ter davhar deel enee teree g ch oilgohguil bga shuu dan deeltei uldlee gesn baahn hujaa hutsastai l uldeed bsn shdee ter talbai deer dongiorood bsn hunduud hiivel hiisen shig ………….
-
100 % (May 07, 2014 4:32:48 pm )
БОЛЬЁ ОО
-
jgjkkE (May 07, 2014 5:14:16 pm )
LUIVARCHID L INGEJ HEDHEN HUNEER AALZNII TOROO NEHUULEH YUMDAA
-
Дда (May 07, 2014 9:38:25 pm )
ЭНЭ ТЭНЭГ БИЕ ХАМГААЛАГЧ ЗОДООНЧОО МАНАЙ ЯАМНААС ЗАЙЛУУЛААДАХААЧЭЭ АРДЧИЛСАН НАМЫНХААН ТЭНЭГ ПИЗДА НОВШ ЛАЛАР БИЕ ХАМГААЛАГЧАА Л ХИЙ Л ДЭЭ
-
zochin (May 08, 2014 1:08:06 am )
Eruul mendiin yamnii turiin nariin bol yaj mungu oldgiig medehuu , huviin emnelguuded ornii zuvshuurul uguh geh met avilgiig buleglen hiideg . . Er ni Songinohaihand baihaasaa ulsiin mungiig suramgai idej sursan huuhen
-
kkk (May 08, 2014 12:23:37 pm )
Одоогийн ЗГ-ын үйл ажиллагаа нэг л зогсонги байна шүү. Олон аж ахуй нэгж, уурхайнууд зогссон, ажилгүйчүүд нэмэгдсээр, улс орны эдийн засаг түйлдав. Хэрэглээний үнэ нэмэгдсээр, хэтэвч дэхь мөнгө багассаар….. одоо яах вэ ЕРӨНХИЙ САЙДАА бүсээ чангалсаар л байх уу.
-
Дда (May 10, 2014 8:23:16 pm )
Энэ балайр мангар бацаан зайлаасай
-
Ла (May 12, 2014 8:08:25 am )
ХУЖААГИЙН ШЭЭСЭЭ ДАЛД ОРООЧЭЭ
-
Anonymous (May 12, 2014 10:32:18 am )
маш зөв сэдэв хөндсөн байна. дэмжиж байна
9 Comments