antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2014 6 comments

Д.Эрдэнэтуул: Бид өдөрт 10 минут нар үздэг

нийтлэсэн Admin

nar_uzdeg01…Дэргэдэх оргил нь илээд авахаар ойрхон байв

Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор үүлгүй байв…гэх алдартай яруу найргийн мөртүүд бий. Хөдөө нутгийн сайхан зохицлоор хот газрын мууг илэрхийлэхээр болсондоо хүлцэл өчье. Үнэндээ нийслэл хотын агаарын бохирдол, утаа тортог нь шөнийн цагаар нүдэнд торох одгүй болгож, төлөвлөлтгүй байшин барилгууд нь бөөр нийлж оршин суугчид нь нэг нь нөгөөгийнхөө цонхыг илээд авахаар болгочихжээ. Нэгэнт ду­лааны улирал наа­шилсан болохоор утаа тортгоо түр орхиё. Харин барилгын асуудал жилийн дөрвөн улиралд асуултын тэмдэгтэй хэвээр.

“Барилга-Асуудал” булангийн энэ ду­гаарт орон сууцны ба­рилга хоорондын зай талбайн асуудал, норм, стандарт нь ямар байдгийг сурвалжиллаа. Орон сууцанд нь барилга тулгаад барьчихснаас болж цайныхаа дээжийг өргөтөл зэргэлдээх орон сууц тулчихаад тэнгэр бурхандаа биш айлын цонх руу цацчихлаа гэх хөгшид ч бий. Тэднээс гадна нарны илчийг хүртэх боломжгүй болчихсон нь ч олон. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороон дахь 95 дугаар байрныхан. Энэ байр бидний хэлж заншсанаар “Натур” худалдааны төвийн урд бий.

Иргэдийг анх шинэ байрандаа ороход Богд уулаа тольдчихдог, ер нь хотыг барагцаалаад харчихдаг байжээ. Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон долоон давхар байрны оршин суугчид сүүлийн жил орчмын хугацаанд амар тайван амьдрахаа больжээ. Жилийн дотор эргэн тойронд нь өндөр өндөр барилга боссоор 95 дугаар байр үзэгдэхээ ч больж. Өнгөрсөн жилээс байрны урд нэгэн барилга боссоноос тэдний зовлон бүр ч нэмэгдсэн гэнэ.

“ӨДӨР ЧИЙДЭН АСААЖ ӨРӨӨГӨӨ ГЭРЭЛТҮҮЛДЭГ”

Хоёр өрөө байрных нь цонхыг таглан босч буй 15 давхар барилгыг тус байрны 34 тоотын оршин суугч Д.Дорлигийнхон гэр бүлээрээ тэмцээд бараагүй гэнэ. Сүүлийн зургаан сарын турш нарны гэрэл харсангүй гэх тэрээр “Байранд маань тулгаад босчихсон барилгаас болж өдөрт чийдэн асааж өрөөгөө гэрэлтүүлдэг боллоо. Өнгөрсөн жил урд барилгын суурь тавьж байхад байраараа гарч эсэргүүцсэн ч бараагүй. Оршин суугчид зөвшөөрөхгүй бол барилга бариулахгүй гэсэн захирамж байдаг гэсэн. Хэрэгждэггүй юм билээ” гээд найдвар тасарсан бололтой өгүүллээ. Харин дээд давхрын оршин суугч Д.Эрдэнэтуулынд нар “айлчилдаг” юм байна. Тэрээр “Үдийн алдад л хоёр байрны голоор нар цухуйж харагддаг. Нар 10 минут болоод л хэвийчихнэ” гэлээ.

НАР ХААСАН БАРИЛГА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙСАН ГЭВ

95 дугаар байрныхны нарыг хаасан гэх барилга чанх урд нь 10 метр орчим зайд босчээ. Хоёр барил­гын хооронд ганц л машин өнгөрөх боломжтой юм. 95 дугаар байрны баруун талд хоёр алхмын зайд дахин өөр барилга ч ашиглалтад оржээ. Иргэдийг хамгийн ихээр хохироож байгаа нь урд талын барилга гэнэ. Хоёр блок 15 давхар тус орон сууцыг “Хүчит цамхаг” гэх компани барьж байна. Сууриа анх тавихдаа л 95 дугаар байрны иргэдийг бухимдуулж шөнө өдөргүй алх дөш хангинаж, хүнд даацын автомашин шороо татуулан сүлжилдэх болжээ. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, адаг сүүлд нь нарыг нь “хулгайлчихсан” тус барилга анхнаасаа зөвшөөрөлгүй байсныг оршин суугчид хэллээ. Барилгын ажил дөрвөн давхарт ирэх үеэс зөвшөөрлөө авсан гэлээ. Арга ядсан оршин суугчид барилгын ажлыг эсэргүүцэж гарын үсэг цуглуулан холбогдох газруудаар явсан гэдэг.

Энэ барилга зөвшөө­рөлтэй ч бай, үгүй ч хамгийн гол нь иргэдийн нарны илч үзэх боломжийг хаачихсан нь харамсалтай. Нийслэлд өдрийн цагаар чийдэнгээ асаадаг Дорлиг, нарны илчийг аравхан минут хүртдэг Эрдэнэтуулууд олон бий. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвөлт”-ийг баталжээ. Мөн 2004 онд батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” гэж бий.

Эдгээрт барилга хоорондын зай талбай, норм дүрэм ямар байдгийг тов тодорхой тайлбарлажээ. Орон сууцны давхраас шалтгаалж барилга хоо­рондын зай талбай хэрхэн өөрчлөгдөгийг дээрх хүснэгтээр харууллаа. Өдөрт аравхан минут биш өрөөнийхөө тооноос шалтгаалж нарны тусгал хэдэн цагаар байх ёстой нь ч энд бий. Тухайлбал, нэг айл дунджаар 2-3 цаг байгалийн гэрлийг авах эрхтэй. Түүнчлэн 2-3 өрөөтэй айлын нэг өрөө, 4-6 өрөөтэй айлын хоёр өрөөнд нарны тусгал заавал байх ёстой ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (May 07, 2014 9:59:37 am )

    Энэ дэндэж байна аа. Халхлагдсан байрны хүмүүс шүүхэд хандаж нар халхалсны нөхөн төлбөрийг гаргуулах ёстой. Хуулийг судал. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг үндсэн зарчимтай. Бусдын байрны нарны шууд тусгалыг хааж байр барьсан компани нөхөн төлбөрийг сар бүр төлөх учиртай. Нөгөө Магнай хаана явнаа. Үйлдвэрчний эвлэл нь хаана явнаа.

  • Anonymous (May 07, 2014 11:44:10 am )

    haana hen handah yostoi ym be

  • Лха (May 07, 2014 12:35:16 pm )

    Ерөнхий архитектор таны нүгэл хилэнц зузаарсаар байгааг ойлгож байна уу ?

  • zochin (May 07, 2014 9:10:37 pm )

    uul baatar guai eniig unshaad arga hemjee avaach busdiin erhend ingej haldaj baidag naad uhernuudee zaazlaach ,,,mongotei horongotei hund mongoliin huuli uilchildeggui gedeg bna shuudee ,, bariulj bga mal mini chi uil laigaa edleh l bolno shuudee???

  • boldoo (May 08, 2014 12:13:57 pm )

    Nar haaj barilga barihad yaj ch temtseed zogsooj chaddaggui um bna lee. Hotiin darga bat-Uul tuunii shuud udirdlagand baidag neg namiin SH.Natsagdorj /Eronhii tolovlogoonii gazar/ l barilgiin ajliin ehleh zovshoorol ogdog um bilee. Shuud bat uul ooroo ogch bna gesen ug sh de. Bat- Uul darga, Niisleliin ETG, MHEG geed 10 aad baiguullagad orgodol gomdol gargaj, biechilj uulzaad yamar ch nemergui um bna lee dee. Yag unen asuudal. Nadad bur buh barimttaigaa bgaa.

  • boldoo (May 08, 2014 12:17:54 pm )

    Eronhii tolovlogoonii gazar l yag hotiin haana yamaar barilga barihiig medej zovshoorol ogch bgaa. Heden terbumaar olon davhar barilga bariulj bgaa huntei yaj ch temtseed huchin mohosttog um bilee. Heden terbum togrogoor bariulj bgaa hun chini heden sayaar ni l hahuuliddag bailgui hehehe. Mani meted heden saya bish hede zuun myangan tog ogoh ch bolomj bhgui sh de. Unene bodit baidal iim l bgaa. Bat uul darga ETG iinhan MHEG iinhan geed bugdiinh ni ogson hariu barimtaara baij bgaa .

antalya rent a car