antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2014 19 comments

Даварсаар даварсаар Давгын оронд

нийтлэсэн Admin

576a348bf7db4460bigУИХ-ын 2012 оны сон­гуулийн өмнө хуульдаа өөрч­лөлт оруулан байж улстөр дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлсэн. Харамсалтай нь өдгөө нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд тус дэм болох ёс­той эмэгтэйчүүд маань сан­дал суудлын хэрүүл хий­гээд сөхөө алга. Өөрөөр хэлбэл төрд олонхыг бүрдүүлж буй АН-ын бүсгүйчүүд өөр хоо­рондоо хэвлэлээр хэрүүл хийж эхэллээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа “дав­хар дээл” тайлах эсэх асууд­лаар намынхаа эсрэг байр суурьтай байгаагаа илэр­хийлснээс хойш энэ бүх үйл явц олны өмнө дэлгэгдсэн гэхэд хилсдэхгүй. Ядахад түүнд өөрт нь ч хэлэлгүйгээр намынх нь Хяналтын зөвлөлийнхөн хуралдаж, “УИХ-д намын жагсаалтаар ги­­­шүүн болсон учраас наад нөхрөө хөөх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргачихсан. Мэ­дээж парламентад ги­шүүн болж, бүр цаашлаад Өргөдөл гомдлын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд Р.Бурмаа ги­шүүн өөрийнх асуудлыг эзгүйчилж, амралтын өд­рөөр шийдвэрлэсэнд ихэд бухимдсан. Асуудлыг нааш­­­тайгаар шийдэх биз хэ­­мээн харзнах зуурт нь АН-ын генсек Ц.Оюундарь “Жагсаалтаар орж ирсэн ги­шүүн намын шийдвэрээ л дагах ёстой” гэх мэдэглдийг хийж, цаад утгаараа яасан ч бидний зөв гэдэг санаагаа илэрхийлчихээд байгаа юм. Мэдээж түүний хувьд тө­­рийн эрх барьж намын буй намын гал тогоог барьж байгаа учраас аливаа асуу­далд гишүүдтэйгээ ха­­туухан хариуцлага тоо­цо­хоос аргагүй. Гэхдээ АН-ын хариуцлагын журамд заас­наар бол Р.Бурмаа ги­шүүний асуудлыг эхлээд Хяналтын ерөнхий хорооны шийдэж, дараа нь Үндэсний зөвлөлдөх хороо хуралдан баталгаажуулж, хүчин тө­гөлдөр болгох учиртай. Өөрөөр хэлбэл эцсийн шийд­вэр гараагүй байгаа гэсэн үг.

Гэтэл Р.Бурмаа гишүүн “УИХ-ын гишүүн, ард түм­ний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг со­­нирхлыг эрхэмлэн, тө­рийн хуулийг дээдлэн са­хиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ. Үндсэн хуулиас дээгүүр дав­сан намын дүрэм байдаг гэд­гийг би сая л мэдлээ” гэж мэдэгдээд байгаа.

Ёстой л гээнэ дээ ч бий, гооно доо ч бий гэгчээр хэн, хэн нь өөрийнхөө зөв болгож ойлгуулахаар зүтгэж байна. Хэдийгээр өнгөц харахад АН дотооддоо хагаралдаж байгаа мэт боловч “мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана” гэдгийг бодитоор мэдрүүлэв. УИХ-д нэр дэвшихийн тулд намын гишүүд дотооддоо хэчнээн маргалдаж, мэт­гэл­цэж, их хэмжээний мөнгө төгрөгийн хандив өгч сүйд болдгийг ард түмэн аль хэдийн мэддэг болсон. Яг л энэ зарчмаар өнгөрсөн удаа­гийн сонгуульд нэр дэв­ших үйл явц өрнөж, АН эмэгтэйчүүддээ боломж ол­госон. Тиймдээ арай олон хүний санал авснаараа Р.Бурмаа УИХ-ын гишүүн бо­лох хувь тохиосон.

Тэр­бээр АН-ын анхдагч ги­шүүн ч биш, замын дундаас заяагаа холбогсодын нэг. Өөрөөр хэлбэл түүнийг олон нийт “Сонгогчдын бо­­ловсрол төв”-ийн тэр­гүүн гэдгээр нь л мэднэ. Тиймдээ ч мань гишүүн 2012 оны сонгуулийн хуульд орсон холимог сис­те­­мийг мэдэхийн дээдээр мэ­­дэж, намын жаг­саалтаар пар­ламентад орсон ги­шүү­ний толгойг “илэх” цоор­хой байгааг ажиг­лачихсан байсан гэсэн үг.

Р.Бурмаа гишүүн “давхар дээл” тайлахыг дэмжсэн нь Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэсэн үг. Цаад утгаараа Засгийн газрыг тогтвортой байлгах сонирхол түүнд алга. Тэ­жээсэн бяруу тэрэг эвддэг гэгчээр 2012 оны сонгуулиас өнөөг хүртэл замнаж ирсэн амжилтаа өдгөө нурааж уна­гахад гар бие оролцохоор зэхэж байгаагаас ялгаагүй харагдаж байгаа юм. Тэгээгүйсэн бол асуудлын гол нь юундаа байгаад, Зас­гийн газрыг унагавал ямар ашигтай вэ гэдгийг тайл­барлах учиртай. Нэгэнт хөдөлчихсөн галт тэргийг замын дунд зогсоовол хэсэг хугацаанд хурдаа авах гэж цаг алддаг. Түүн шиг л Зас­гийн газрыг одоо “татаад уна­гачихлаа” гэхэд орных нь бүтцийг бүрдүүлэх болон хийж эхлүүлсэн ажлууд нь ч талаар өнгөрөх уршигтай. Үүнийг Р.Бурмаа гишүүн маш сайн мэдэж баймаар.

Харамсалтай нь Р.Бурмаа гишүүн эрсдлийг тоо­цохоос түрүүлж, “Тө­рийн сүлдэндээ тангараг өр­гө­сөн хүн. Жагсаалт, тойр­­гийн гишүүн гэсэн ял­гаа зааг байхгүй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тодорхой заалт байдаг” хэ­мээн өөрийгөө өмгөөлж суугаа нь зүйд нийцнэ гэж үү.

Нөгөөтэйгүүр нам­даа элссэн түүнд итгэж, жаг­саалтын аравдугаарт баг­таасан АН-ынхны хохь ч юм шиг.
Юутай ч Р.Бурмаа ги­шүүний энэхүү үйлдлийг харах нь ээ “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг үгийг эрхгүй сануулаад байх шиг.

Б.Төгөлдөр

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Бат (May 07, 2014 9:16:54 am )

    Бурмаа боловсролоороо ч бух юммаараа оюундаррь мэтээс дээр юм иим лхумуусийг олж сонгохсон

  • Anonymous (May 07, 2014 9:27:48 am )

    Р.Бурмаа гишүүн “УИХ-ын гишүүн, ард түм­ний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг со­­нирхлыг эрхэмлэн, тө­рийн хуулийг дээдлэн са­хиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ. Үндсэн хуулиас дээгүүр дав­сан намын дүрэм байдаг гэд­гийг би сая л мэдлээ” гэж мэдэгдсэн гэх! Тэгвэл Улс орны ЭЗ-ийн гадаад, дотоод байдал нэн хүнд байгаа энэ хэцүү үед, сөрөг хүчинтэй эьсэн хуйвалдаж ЗГ-ыг огцруулж, төрийг улам тогтворгүй болгох гэж буй нь ,,…нийт иргэн, улсын ашиг со­­нирхлыг эрхэмлэн, тө­рийн хуулийг дээдлэн са­хиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ.” хэмээн өргөсөн тангарагт нь нийцэх нь бүү хэл эсрэгээрээ тангараасаа няцсан хэрэг болчихоод байна. Дайны үед цэрэг хүн тангарагаасаа няцвал, хээрийн шүүхээр өчиггүй буудуулдаг, харин эрхэм гишүүдийг яалтай билээ…

  • гишүүн (May 07, 2014 9:40:58 am )

    монголчуудад үеийн үед урвагч нар гай болсоор ирсэн энэ авгай дараагийн сонгуульд өөр намаас нэр дэвшээд л төр түшнэ гээд гүйж байх вий ийм муухай урваач шарваач нарыг дэмжиж байхын оронд цаана нь намд хандив өргөөгүй гээд үлдсэн олон арван алтан хараацайнууд лааз өшиглөж яваа шүү намын бодлого өөрөө буруу байсны харгай

  • Дэмжигч (May 07, 2014 9:45:00 am )

    Бурмааг дэмжиж байна
    АН дарангуйллаа больё
    Ард түмэн чинь элгээрээ мөлхлөө

  • Зочин (May 07, 2014 9:46:33 am )

    Бурмаа гишүүний зөв. Хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Бүх зүйлд нам дагаж далдагнана гэж юу байсан юм бэ…………….

  • Зочин (May 07, 2014 9:55:10 am )

    Бид ямар нийгэмт амьдарч байна. УИХ-ын гишүүн байтугай монгол улсын жирийн иргэн хүртэл үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. Бурмаагийн хувьд улс төрийн шударга ёсны төлөө ийм зүйлийг хийснийг ардчилсан нам дарамтлах шаардлагагүй. Ардчилсан намаас дэвшсэн болохоор шударга бус зүйлтэй эвлэр гэсэн үг биш шүү дээ.

  • Olbu (May 07, 2014 11:01:05 am )

    burmaa gichyynii buruu chiidber gargasan bna, ug hi bid uj songyylaar uy gej urij garch irleedee ter urj xelsen zyilee odoo irgeed neg sanaach ingeed ene onsnogoos ni uriad yzeech gyychdee

  • Anonymous (May 07, 2014 11:25:04 am )

    ard tumnii erh ashgaas deer namiin erh ashig, turiin deer sandailsan ardchilsan nam bgaa yum baina gej haragdaj bna. nuguu ardchilsan uzel sanaa ug heleh uzel bodloo ilerhiileh erh chuluu chini haachiv aa uuriinhuu zuv gej bodson zuildee sanalaa uguh sanal huraah zarchim gej baigaad hereggui boloh uu tegvel zuvhun namiinhaa buleg deeree shiideed tuugeeree huulia bataldag huulia gargachihaach ard tumniig doromjlohgui shuu dur esgesen ardchilagchidaa

  • dddddddddd (May 07, 2014 11:35:16 am )

    жагсаалтаар их хуралд сууж буй нөхдүүд бол ард түмний элч биш сайн дурынхан

  • зочин (May 07, 2014 4:13:28 pm )

    Бурмаагийн зөв үзэлбодолдоо үнэнч байгаад чинь баяр хүргэе АРдчиллалын ардчилал хаана байна.Оюундарь шиг утсан күкель бүү болоорой бид Оюундарийг мэднэ хэзээнэээс ардчилсан үзэлтэн болсон билээ дээ ёстой хойноос ирээд хотолдог нь Оюундарь шүү дээ хөөрхий ёстой л нөгөө чинийх долоо минийх долоохон гэдгийн үлгэрийг сануулчих юмдаа ичиж амьдраачээ

  • ganga (May 08, 2014 8:45:59 am )

    ard tumen gej bid nar lawl minii elch bish zailuulaa

  • zochinzochin (May 08, 2014 1:14:46 pm )

    durmaa gishuuniig demjij bna ta chadna amjilt husie

  • njuty (May 08, 2014 3:00:16 pm )

    АН-ын ач буянаар УИХ-д суусан Бурмаа авгайг намынхаа эсрэг хандсаны нь төлөө намаас хөөх нь зөв,ард түмний эл ч гэж дэмий юм яриад яахав,нэг ч хүний санал аваагүй,очоод уулзалт хийх тойроггүй авгай шүүдээ,АН-ын дарга Оюундарын ярилцлага бодол зөв,түүнийг дэмжиж байна,ёстой л хойноос ирээд хот минийх,хотонд ороод хонь минийх гэдэг болж,гар бариад бугуй барьсан давилуун авгайг намаас хөөсөн нь зөв,энэ удаад тэр хүн үндсэн хуулийн заалтаар бамбай хийгээд хол явахгүй,тэр хуулийг чинь гаргах үед энэ арын хаалганы намын жагсаалтын гишүүн гэж юм байгаагүй юм шүүдээ.

  • bold (May 09, 2014 1:39:38 am )

    ene muu setguulch hutsaarai

  • Монголмаа (May 09, 2014 11:48:13 am )

    Бурмаа худлаа эх оронч болж жүжиглээд хэрэггүй. Женкогийн үгээр хөдөлдөг гэдгийг чинь мэднэ.

  • Монголмаа (May 09, 2014 11:51:57 am )

    Бурмаагийн хувьд Засаг Төр тогтвортой байх эсэх нь хамаагүй бололтой.

  • Anonymous (May 09, 2014 2:58:00 pm )

    Бурмаагийн зув ард тумен хецуудлее

  • Зочин (May 10, 2014 9:18:03 pm )

    Ц Оюундариар Генсек болгосон нам гэхээр харамсалтай байна.Намаа бэхжүүлэх улс төрийн бодлого ярих ёстой намын генсек боловсрол албаны ёс суртахуунаар их л дорой юм шиг санагдддаг

  • dddd (May 12, 2014 1:15:24 am )

    burmaag hasaach targalaad biee avch yavah chadvargui

antalya rent a car