Дуучин А.Хишигдалай “Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн билээ. Өвөрмөц хоолойтой түүнийг DOLY’s продакшин хоёр жил гаруйн хугацаанд продьюсерлож хэд хэдэн дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж чадсан.
“Royal music” продакшныхан А.Хишигдалайгийн авъяас, хүчтэй хоолойг нь өндрөөр үнэлэн 200 сая төгрөгийн уран бүтээлийн гэрээ хийх саналыг тавьсанаар тус продакшныхантай нэгдсэн гэдэг.
Урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй ч гаргасан дуу болгон нь хит болж хэдийнэ өөрийнхөө байр суурийг олоод байгаа А.Хишигдалай автомашины осолд оржээ. Тэрээр осолд орох үедээ lexus 470 машинтай байсан бөгөөд, ганцаараа байсан гэх мэдээлэл байна. Түүний хувьд гадна гэмтэл байхгүй ч, дотуур гэмтэл их авсан талаар эх сурвалж мэдээлэсэн юм. Ямартай ч дуучин бүсгүй биеийн байдал тун удахгүй сайжирна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zoshin (May 06, 2014 9:49:02 pm )
hyrdan saijrana.
1 Comment