antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2014 1 comment

Дорноговь аймагт хүн толгойтой хурга, ишиг гарсан гэв үү

нийтлэсэн Admin
tolgoitoi hurgaОХУ-ын хэвлэлд Монгол Улсын хүн мал мутацад орсон хэмээн бичиж байна 
Алтны компаниудыг номхон зогсоож явсан ир­гэний хөдөлгөөнүүдийн овоо хараанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж буй Франц улсын “Арева” групп өртөөд байгаа билээ.
Хэдэн жилийн дотор уран олборлолтын эсрэг хорь гаруй хөдөлгөөн, холбоо үүсэн бий болж бүхий л чадлаараа эсэргүүцэн тэмцэж байгаа юм.
Өнгөрсөн жил Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожегоби”-д сүү тар­гаа нийлүүлээд шогшиж явсан Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал үхсэн.
Энэ бүхэн иргэний хөдөл­гөөнүүдийг их тэмцэлд дууд­сан гэхэд болно. Алтны компаниуд “Урт нэртэй” хуулиас болоод үүд хаалгаа хаачихаад байсан болохоор иргэний хөдөлгөөний нөх­дүүд сэтгэлийн дууд­лагаар говийг зорьсон билээ.
Иргэний хөдөлгөөний нөх­дүүд сурсан зангаараа айл­гах гэж үзсэн францчууд төдийлөн хөдөлсөнгүй. Яг үнэндээ бол Франц улсын “Арева”-д өчүүхэн ч буруу байхгүй.
Монгол Улсын баталсан хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийгээд ороод ирсэн.
Тэдэнд иргэний хөдөл­гөөнтэй зөвшилцөх, орон нутгийг удирдлагад хандив өргөх шаардлага байхгүй. Удирдах, удирдуулах ёс­­ны дагуу төрийн гурван өндөр­лөгтэй ярилцаж бай­гаад хуулийн дагуу орж ирсэн болохоор тэр. Бид францчуудыг зэмлэхээсээ өмнө тэдэнд бололцоо ол­­го­сон УИХ, Засгийн газ­рын ги­шүүдтэй ярилцах хэ­рэгтэй болов уу.
Малчин Д.Норсүрэнгийн 20 тугал хачирхалтайгаар үхсэн байдаг. Үүнийг ир­гэний хөдөлгөөний нөхөд “Цацраг идэвхит бодист хордсон” гэж үзжээ. Зас­гийн газрын зүгээс 90 хүнтэй аж­лын хэсэг гар­гасан юм билээ.
Ажлын хэсэгт Зас­гийн газрын тө­лөө­лөгчид, Мэргэжлийн хяналтын Ерөн­хий газар, Мал эмнэлэг, Цөмийн энер­гийн газар, Хав­­дар судлал, Хор судлалын төв, Эрүүл мэндийн газрууд, Байгаль орчны яамны мэр­гэжилтнүүд, Төрийн бус бай­гууллагууд, цагдаа, таг­нуул, сэтгүүлчид, аймаг су­м­ын удирдлага, харьяа бай­­гууллагууд бужигнуулж өгчээ.
Ажлын хэсэг 40 гаруй хоног ажиллаж 1818 удаа газрын хөрс, ус, малын сэг зэмэнд шинжилгээ хий­­­­жээ. Ингээд малчин Д.Норсүрэнгийн тугал се­лен, зэс, сурьмагийн хорд­логод орсон байж болзошгүй гэ­сэн анхан шатны дүгнэлт гарчээ.
Гэвч үүнтэй иргэний хөдөлгөөний тэргүүнүүд эвлэрсэнгүй. Дахиад л жаг­саал, цуглаан шаардах би­чиг, хэвлэлийн бага хурал хийгээд эхэлсэн байдаг. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, шинжээч нарын дүгнэлт хэрэг болсонгүй.
Өнгөрсөн хавар малчин Д.Норсүрэнгийн 20 ту­гал үхсэн асуудал иргэний хөдөлгөөнүүдийн гол сэдэв байв. Энэ хавар ч гэсэн уранаас болоод мал олноор хээл хаялаа, хоёр толгойтой, үсгүй унага, тугал гарлаа гэцгээж эхлэв. Үнэхээр тийм хүн харах аргагүй эрэмдэг, мал гараад байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй юм.
“Голомт” төрийн бус байгууллагын судалгаагаар Дорноговь аймгийн малчин Ц.Доржсүрэнгийнд хоёр нүд сохор, атанга хөлтэй ботго, Х.Пүрэвдоржийнд хүн тол­гойтой хурга, Г.Ариун­болдынд уруул­гүй, хөлгүй ишиг, Х.Дашжамцынд тол­гойгүй хурга, Б.Бат­зоригийнд хүзүүгүй хурга, Ш.Балчиндоржийнд гур­ван хөлтэй хурга, Д.Мөнх­суурийнд үсгүй, шалдан хурга, Д.Хүүхэн­маамынд хавтгай толгойтой хурга гэх мэт жагсаалтууд хөвөрч гарна. Ургийн гажигтай, мутацад орсон гэх 200 гаруй малын тоо байгаа юм.
Үүнээс үүдэн үнэхээр “Уранаас болчихсон хүн толгойтой хурга гараад байна уу” гэсэн айдас төрнө. Малчны хотонд өссөн олон хүн хоёр толгойтой хурга, ишиг, унага, тугал, ботго хараагүй. Манай нутагт ийм зүйл урьд хожид дуулдаж байсангүй.
Ганц нэг хурга, ишиг туурайгаа хөлдөөгөөд доголон болсон байдлыг бол харж байсан. Энэ мэ­дээлэл бүр сүүлдээ ОХУ-ын сайтуудад тавигдаад эхэл­жээ.
Тухайлбал “Еpochtimes.ru” сайтад л гэхэд “Оросууд Монголын мутацад орсон малын махыг авахаас татгалзаж байна” гэсэн гар­чигтай мэдээ гарчээ.Тэрхүү мэдээнд “Монголд мутацид орсон хүн, төл малын тоо нэмэгдсээр байна.
Шинжээчид үүнийг ураны ордуудыг ашиглахдаа аюулгүй байдлыг алдаг­дуулсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Хоёр толгойтой төл мал, нүдгүй, дөрвөн мөчгүй хурга гарсан тохиолдол бий. Хамгийн гол нь, мутант амьтан гарсан тохиолдол нэлээд олон аймагт бий.
Үүнийг гадны компаниуд Монголд ураны хайгуул, олборлолт хийж байгаатай холбон тайлбарлаж болно.Одоогийн байдлаар 11 аймагт ураны хайгуул, олборлолт хийж байна.
Монголын Ногоон намын төлөөлөгчдийн хэлснээр, гадаадын компаниуд уран хайж, олборлохдоо аюулгүй байдлын гэрээг зөрчиж, цацрагийн хяналт огт хий­дэггүй гэсэн.
Одоо Монгол Улс Орос руу мах нийлүүлэхгүй бай­гаа ба олон жилийн өм­нө үнийн асуудлаар хэл­цэлд хүрч чадаагүйгээс ийм байдалд орсон.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монголоос Буриад, Чита, Иркутскт мах нийлүүлэх гэрээг сэргээхээр ажиллаж байгаа. Харамсалтай нь одоо Монголоос авах мах дэндүү аюултай биш гэж үү” гэж бичсэн байгаа юм.
Яг ийм утга бүхий мэ­дээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зо­хион байгуулалттай та­раа­сан харагдана. (Яг үнэндээ бол Монгол Улсад уран олборлох үйл ажил­лагаа 42 жилийн өмнө оросууд эхлүүлсэн шүү дээ).
Үнэхээр Дорноговь айм­гийн мал амьтан мутацад орсон юм байгаа гэдэг үүднээс малчдаас асуухад “Сүүлийн жилүүдэд тийм гажигтай тугал, ишиг гарлаа” гэж сонсогдох болсон. Яг үзсэн хүн алга” гэж байна.
Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Таны асуу­гаад байгаа шиг генийн өөрчлөлттэй хурга, ишиг га­раагүй. Хавар цагийн хав­сарга шуурганд ганц нэг төл хорогдсон асуудал бий. Ийм мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар тараагаад байгаа нь тодор­хой болсон” гэв.
Цөмийн энергийн газ­раас тодруулахад “Ураны цацрагаас болоод ту­гал үхээгүй болохыг тог­тоо­чихсон шүү дээ. Хүний ой тойнд оромгүй ийм хачин мэдээлэл яваад байгааг гайхаад сууж байна” гэлээ.
МУИС-ийн физикийн багш нар цацрагтай шороо идэж мажийсан гэгдэх 20 тугалын талаар сонирхолтой судалгаа хийсэн байх юм. “Иргэний хөдөлгөөний ги­шүүдийн хэлээд байгаа шиг нэг тугал цацрагтай шороо долоосон гэж үзвэл 500 кг-ийг идэх болно.
Тийм хэмжээний шороог нэг удаагийн дайралтаар идэж гэмээнэ тугал үхэж болох цацраг тэнд байгаа юм” гэжээ.
Тэгэхээр тугал үхэх өөр шалтгаан байжээ гэд­гийг тагнуулынхан шал­гаад тогтоож байгаа юм гэсэн. ОХУ-ын сайтуудад та­вигдаад Монголын хоёр толгойтой хурганы зураг гэхэд Дорноговийнх биш. Ийм хурга Монгол Улсад гарч байгаагүй хэмээн мал­чид хэлж байна.
Уран олборлохыг эсэр­гүүцэгчид АНУ, Япон, Франц, Герман улсаар турш­лага судлан нисэцгээж “Монгол Улсад хүн тол­гойтой хурга ишиг олноор гарсан…” хэмээн зарлаж явна. Тэд хэний хэн бэ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bolichee (May 06, 2014 9:53:05 pm )

    mal xvn 2 adilxan bvtetsets tei .cvvn tejeelten. xvn ni ilvv xyatadinn eldeb bordootoi xvns, ximiin bolobsruulaltai xutsas omsdog tsomiin turshiltiin talbaid oir 2-laa amidardag. mal ni yanz bvr bolood xvn ni zvgeer shaxuu. gaixmaar,exportiin bvteegdexvvn mongol ulsad maani amin chuxal bgaa ene ved arai dendvv yumaa xeden cvgselzvvrvvd

antalya rent a car