antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2014 2 comments

Лу.Болд юунд ингэтлээ цочив?

нийтлэсэн Admin

f470191cfb6dd712originalГадаад харилцааны сайд Лу.Болд мэдэгдэл гаргажээ. “Намайг хэвлэлүүд зохион байгуулалттай, ор үндэсгүй гүтгэж байна. Хуулийн байгууллагууд шалгаад намайг гэм буруугүйг тогтоосон. Ийм байтал гүтгэсээр байна” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээллээр түүнд ингэтлээ цочирдож, гэнэтийн мэдэгдэл хийх шалтгаан бий ажээ. Юу гэвэл, тагнуулынхан Лу.Болдын өмнө эрхэлж байсан ажилтай нь холбоотой асуудлаар хавтаст хэрэг нээгээд шалгаж эхэлсэн гэнэ. Энэ нь мань хүний хувьд нэлээд хүнд асуудал бөгөөд ийм эгзэгтэй үед өөртэй нь холбоотой мэдээллүүд гарсанд ихэд эмзэглэж буй бололтой юм.

Түүнчлэн ядахад яр гэгчээр Засгийн газраас сугалах сайд нарын нэгээр Лу.Болд тодроод байгаа. Ерөнхийлөгчийн саяхан өгсөн ярилцлагад гадаад харилцааны салбар, Монгол Улсын гадаад нэр хүнд тун тааруухан байгааг дурдсан. Энэ нь шууд утгаараа мань Лу.Болдтой л холбогдоно.

Үүнээс гадна тэрээр сүүлийн хэдэн сарын турш зогсоо зайгүй гадаад руу нисэх болсон. Уг нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болуутаа хийж байсан анхны шахам мэдэгдэл нь Засгийн газрын гишүүдийн гадаад томилолтыг  “хязгаарлана” гэж байсан. Ерөнхий сайд ч, бусад сайд ч энэ “дүрэм”-ээ баримталж байгаа. Харин Лу.Болд сайдад энэ дүрэм үйлчилсэнгүй.

Ийн Лу.Болд сайдын талаарх базаахгүй мэдээллүүд үргэлжилсээр…

Б.ДАМДИН-ОЧИР ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • b (May 06, 2014 8:05:06 pm )

    huhed avgaitagaa bainga ub-berlin ongocond javz bdag azil hiideg bol uu gez bodogdodog shuu shalgah heregtej ih amarhan garz irne

  • хонгордов (May 07, 2014 9:04:00 am )

    буруутай болоод айж байгаа биз Жирийн дуучид бөхчүүл өөрсдийн хүчээ дуслуулан байж олсон хэдээсээ хүүхдийн эмнэлгүүдэд нэн хэрэгтэй байгаа аппарат бэлэглэж байхад иргэдийн сайн сайхны иөлөө бүхнийг хийнэ гэж амлаж гарч ирчихээд өчнөөн тэрбумын хөрөнгөтэй хирнээ ядаж ганц цэцэрлэг бариад өгчихөж чадахгүй төрийн түшээгэр яах ч билээ Зөвхөн амин хувийн эрх ашгаа бодсоноос биш ард түмнээ бодож байгаа юм энэ хүнд даанч алга

antalya rent a car