Мон-Атом ТӨХК-ийн захирал асан Ж.Билэгсайханд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл саяхан цацагдаж байсан билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгах болсон аж.
Ж.Билэгсайхан нь 1 сая 90 мянган ам.долларын гэрээ байгуулахдаа “Мон-Зим” гэх компанийг ямар ч шалгуургүйгээр сонгосон гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа бөгөөд энэхүү гэрээг байгуулж байгаа талаар нь тус компанийн ТУЗ-ын гишүүд ч мэдээгүй байсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль зөрчиж, тендергүйгээр 981 мянган ам.доллар шилжүүлсэн баримт ч байгаа аж.
Ингээд хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдсон тул 4-р сарын 24-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин мөдхөн болох ТӨХ-ны хурлаар Мон-Атом ТӨХК-ны удирдлагын асуудлыг хэлэлцэх ба “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” болох Ж.Билэгсайхан дарга буцаад суудалдаа заларчих санаатай энэ тэрүүгээр их “хор найруулж” яваа бололтой.
Иймэрхүү идэж уухын шуналтай, даварсан нөхдүүдийг арга хэмжээ авалгүй, зөнгөөр нь орхиод байвал цааш цаашдын хүмүүст нь сөргөөр үлгэр дууриал болох магадлалтайг эрх баригч эрхмүүд маань биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ!
С.Мөрөн
Холбоотой мэдээ
Comments are closed.