antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 1 comment

Сургууль, цэцэрлэг барих тендерийн хороог дүүргийн Засаг дарга нар удирдаж байна

нийтлэсэн Admin

cypryyliНийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа 36 төсөл хөтөлбөрийн Үнэлгээний хороог дүүргүүдийн Засаг даргын орлогч нар удирдан ажиллаж байна.  Эдгээрт хотын төвийн дүүргүүдэд барих цэцэрлэгийн барилга 14, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга 16 багтаж байгаа бөгөөд 7 560 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд шинээр хамруулах таатай боломж бүрдэх юм.
Одоогоор дээрх 36 ажлын хувьд 11 байршилд барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор мөн 4 байршилд барих цэцэрлэгийн барилгын газрыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна. Иймд дүүргийн удирдлагууд газрын асуудлыг шуурхай шийдвэрлэж, тендер зохион байгуулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь явуулахад хамтран ажиллахаар болжээ.
Мөн газаргүйн улмаас саатаж буй сургуул,ь цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг шуурхай эхлүүлж энэ онд ашиглалтад оруулах гарц шийдлийг судалсны үндсэн дээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Модон арагт бүтээцэт технологийн талаар хотын удирдлагуудад танилцуулсан юм. Энэхүү технологи нь Канад улсаас үүсэлтэйгээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг технологи бөгөөд барилга угсралтын ажлыг улирал харгалзахгүй хийх цаашлаад барилгын 85 хүртэл хувийг үйлдвэрт гүйцэтгэсний дараа зөөн байршуулах боломжтойгоороо онцлог юм.
Мэргэжлийн байгууллагаас уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн, холбогдох байгууллагуудтай зөвлөгөөн хийж, төсөл хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн талбайтай танилцсаны эцэст нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зарим цэцэрлэгийн барилгыг модон арагт бүтээцэт технологиор гүйцэтгэх талаар судлаж, дэмжин ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын зургийг шинэчлүүлэх, тендерт бэлдэх ажил үргэлжилж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • хонгордов (May 06, 2014 10:45:30 am )

    хамгийн гол нь төсөвлөгдсөн хөрөнгө тухайн обектод бүрэн зарцуулагддагүй дундаас нь тендер нэрээр дийлэнхийг нь залгидагийг зогсоомоор юм Үүнд тавьж байгаа хяналт шалгадаг юм алга Тиймээс тендер авахын тулд хахууль өгөх энэ тэр болох нь энүүхэнд Эдийн засгийн тооцоог нарийн болгож хяналттай болгоогүй цагт татвар төлөгчдийн мөнгөний дийлэнх нь шуналтнуудын халаасыг дүүргэж байна

antalya rent a car