antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2014 3 comments

“Номин” сүлжээ дэлгүүрийг буруутай хэмээн үзжээ

нийтлэсэн Admin

nomin delguurШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Номин” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд нэг төгрөгийн хариулт өгөхгүй байгаа тухай гомдлыг удаа дараа гаргаж байсан. Тус үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчиж байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлт гарч, 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Энэ байдлыг “Номин тав трейд” компаниас эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэр бүхий дөрвөн хэрэглэгчид задгай мөнгөний хариулт байхгүй гэдэг шалтгаанаар хариулт өгөөгүй, лангуу болон кассын үнэ зөрсөн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзжээ. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарчээ. Иймд ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 02, 2014 4:29:39 pm )

    Миний хайпермаркет / нарны зам дахь/ хариулт огдоггуй шуу! Уйлчлуулэгчээс илуу монго авчихдаг ичнэ гэж угуй задгай монго алга гэдэг шш! Лангуу дахь унэ кассны унэ зордог илуу бичиж монго авдаг их сонин шуу !?????!!

  • uilchluulegch (May 03, 2014 11:09:41 am )

    Bi MINII Hypermarketaar bainga uilchluuldeg, manaix xajuud ni amidardag.
    Bidend l lav iim zuil toxioldoj baigaagui ee. Yax gej ingej xudlaa bichej xumuusiig gutgej baidag um be? Bas l eldveer xudlaa gutgej baigaad arai gej ayataxan ene xavidaa delguurtei baij baixad xaalgiig ni bariulchaarai.
    Minii Hypermarket bol tseverxen baraa ni hyamd ih dajgui delguur shdee.

  • зочин (May 03, 2014 12:03:29 pm )

    Юун том сүржигнэл вэ. нэг төгрөг аваад баяжаад байгаа биш байх. Үнийн бодлого байхаа. Хүний сэтгэхүйд өөрөөр нөлөөлдөг тал бий. Гадны орнуудад ч тийм байдаг даа.

antalya rent a car