antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2014 4 comments

УИХ-ын гишүүд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах сонирхолтой байна

нийтлэсэн Admin

23c6bdad73ddadc4originalМАН-аас болж “Давхар дээл” тайлах хууль батлагдсангүй

Монгол Улсын Ерөн­хийлөгч Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрч­­лөлт оруулах тухай хуу­лийн төсөл УИХ-д өргөн барьсан. Түү­нээс биш хэн нэгний “Давхар дээл” тайлах тухай хууль бариагүй. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн ба­ригдангуут МАН-ын ги­шүүд “Давхар дээл”-ийг 2014 оноос эхлэн тайлуулна хэмээн авч давхисан.
Цаг хугацааны хувьд 2016 оны долоодугаар сар буюу дараагийн пар­ла­ментаас эхлэн хэрэг­жүү­лэх нь зүйтэй гэдгийг захын иргэн ч хэлж байв.

Гэтэл МАН-ын зүгээс 2014 онд багтаан хууль хэрэгжүүлнэ гэж дайрсан. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг шиг МАНАН байгуулах гэж дэндүү яар­сан хэрэг.

Сонгуулийн дараахан гадагшаа явсан МАН-ын У.Хүрэлсүх тэргүүтэй нөхөд сэм ирчихсэн албан тушаалын хуваарилалтад багтах гээд байгаа сураг ч дуулдсан. Өөрсдөө давхар дээл, хантааз, дах хүртэл нөмөрч явсан МАН-ынхан Засгийн газрын тухай хуульд өөрч­лөлт орохоор яриа хэ­лэлцээрт орно гэж гүн бат итгэсэн бололтой.

Гэвч тэдний санаснаар болсонгүй. Хамгийн ха­рам­салтай нь Засгийн газ­­­рын тухай хуульд өөрч­­­­лөлт оруулах хууль батлагдсангүй. МАН-ын ги­­шүүд дундуур нь сам­раа­гүй бол батлагдах бо­ломж­той байсан. Яагаад баталсангүй вэ гэвэл УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүсч байгаа хэрэг. Ийм хүсэл сонирхол нийт иргэдэд байсан юм билээ. Тэдний хандлагыг мэ­дээллийн хэрэгслүүдээс ч харж болохоор байлаа.

Гаднаас нь харахад АН-ын гишүүд фракци, бүлэглэлд хуваагдан тал тал тийшээгээ харсан мэт байвч улс орны тогтвортой байдлын асуудалд нэгдэж чаддагаа харуулав.

Засгийн газрын тогт­вортой байдлын төлөө жи­­рийн гишүүд нь захиа занаа илгээн эвийн хүчийг зангидаж чадсан болов уу. Энэ хаврын улстөр дэх үймээн, бужигнаан МАН-ын гишүүд “Давхар дээл”-ийн хуулийн төслийг унагааснаар ийнхүү өндөр­лөж буй бололтой.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (May 02, 2014 8:13:53 pm )

    ер нь засгийн газар тогтвортой байсан дээршдээ хэн хохирох юм ард түмэн одоо хэн гэдэг ардын баатар гарч ирэх нэ вээ энэ бол худлаа зүгээр л албан тушаалын булалцалдаан гэж иргэд бид харж байна шдээ одоо чардын нам ардчилсан намын суудалд дуртай хүмүүёийн хийрхэл

  • ganga (May 03, 2014 8:21:22 am )

    sanaa neg bna ard tumnii husel zorigiig negtegsen het neg talaas haraagui saihan unen dugnelt bna bid nar zasag turuu togtwotoi bj ylan guya ene hiigdej bgaa ajiluudiin ur dung harah heregtei ihl uudrug bh bolno tiimeesch esergeer bolgoh gesen humuus uls turiin huchin alban tushaal gorilogchid bgaa ni unendee

  • зочинЗочин (May 04, 2014 9:49:04 am )

    ард түмэнд энэрэл муутай засгийн гнзрыг байлгах нь зөв гэдэг хүн лав л монголоо гэсэн сэтгэлгүй гадны эдийн засгийн алуурчдын ивээлд багтсан новш байхаа

  • зочиэ (May 04, 2014 9:49:41 am )

    ард түмэнд энэрэл муутай засгийн гнзрыг байлгах нь зөв гэдэг хүн лав л монголоо гэсэн сэтгэлгүй гадны эдийн засгийн алуурчдын ивээлд багтсан новш байхаа

antalya rent a car